Намын шинэ нарийн бичгийн дарга нар томилогдлоо

A- A A+
Намын шинэ нарийн бичгийн дарга нар томилогдлоо

МАН Бага хурлаараа МАН-ын дарга асан У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, Бага  хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаараа сонгосон билээ. Мөн уг Бага хурлаар намын нарийн бичгийн дарга нараа сонгож баталсан байна.

МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нарыг томилсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл томилогджээ.

Мөн УЗ-ийн гишүүдэд Х.Булгантуяа, Ц.Мөнхцэцэг, Т.Аубакир нар сонгогдсон байна.

Түүнчлэн зарим гишүүдээ чөлөөлж, Бага хурлын шинэ гишүүдээ сонгосон байна. Тухайлбал,

МУ-ын Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин

МУ-ын Ерөнхий сайдын зөвлөх, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч Т.Хаш-Эрдэнэ

УУХҮ-ийн дэд сайд, НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч О.Батнайрамдал

Lhamour брэндийг үүсгэн байгуулагч Д.Хулан болон бусад гишүүдийг шинээр сонгож, МАХН-ын харьяалалтай гишүүдийг нэмжээ.