ЗГ: Орон нутагт зорчиход 5-аас дээш насны хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна

A- A A+
ЗГ: Орон нутагт зорчиход 5-аас дээш насны хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авна

Монгол Улсын Засгийн газар хуралдаж зарим шийдвэрүүдийг гаргасныг танилцууллаа. 

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Замын-Үүд боомтод ажилласан. Энэ долоо хоногийн Даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан хийж тодорхой хэдэн чиглэлийг өгсөн. Үүний хүрээнд Х.Нямбаатар Замын-Үүд боомтод ажиллаж, нэр бүхий хүмүүсийг чөлөөлсөн. Х.Нямбаатар сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.

БНХАУ-ын талаас цар тахлын нөхцөл байдлыг тархалтыг бууруулах, тээврийн хэрэгслийн ариутгалыг сайжруулах гэх мэт шаардлагыг тавьж байна. Үүний хүрээнд Ерөнхий сайд өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад зарим даалгавар өгсөн. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай УИХ-д өргөн барихаар больсон. Ерөнхий сайдын хувьд Замын-Үүд чөлөөт бүсийг нээж байнгын ажиллагаанд яаралтай оруулах үүрэг чиглэлийг өгсөн. Баяр наадмын амралт ес хоног хэвээрээ. Мөн аймгууд дур мэдэн хөл хорио тогтоохгүй байх чиглэл өгсөн. Гэр бүлийн хүрээнд амарч зугаалахдаа хүн хоорондын зай барихыг зөвлөлөө”.

Гэр бүлийн хүрээнд нэг удаадаа таваас дээшгүй буюу гэр бүлээрээ аялж зугаалахдаа тухайн аймаг орон нутагт мөрдөгдөж буй дэглэмийг сайтар сахих, гэр бүлийн хүрээнд нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, үүнд вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон иргэнээс шинжилгээ авахгүй хүүхдүүдээс авна. Гэхдээ хүүхдүүдийн хувьд таваас дээш насны хязгаарыг тогтоосон. Ингэхдээ нэг гэр бүлээс нэг хүүхдийг төлөөлүүлж түргэвчилсэн шинжилгээ авах энэ чиглэлийг гаргаж байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар цахим визний системд шилжүүлэх журмыг хэлэлцэн баталсан. Дэлхийн 80 улсад цахим визний систем нэвтрүүлсэн байдаг.