24 цагийн хугацаанд Covid-19 цар тахлын 1095 шинэ тохиолдол бүртгэгдлээ

A- A A+
24 цагийн хугацаанд Covid-19 цар тахлын 1095 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Covid-19 цар тахлын 1095 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлын 808 нь Улаанбаатар хотод, 287 нь орон нутагт  бүртгэгджээ. Орон нутгаас Сүхбаатар аймагт халдварын хамгийн их буюу 40 тохиолдол батлагдсан байна.

Мөн хугацаанд Covid-19-ийн улмаас 80 хүртэлх насны 6 хүн нас баржээ. Манай улсад цар тахлын халдвар бүртгэгдсэнээс хойш Covid-19-ийн шалтгаант өвчлөлөөр 1593 хүн нас бараад байна.

Өнөөдрийн байдлаар Covid-19-ийн улмаас улсын хэмжээнд 19093 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бол хөнгөн хэлбэрийн оноштой 47487 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.