Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгч асан Х.Баттулга, сайд Х.Нямбаатар, болон Д.Дагвадорж нарыг шалгах өргөдлийг АТГ-т өглөө

A- A A+
Д.Мөнх-Эрдэнэ: Ерөнхийлөгч асан Х.Баттулга, сайд Х.Нямбаатар,  болон Д.Дагвадорж нарыг шалгах өргөдлийг АТГ-т өглөө

"АСА" циркийн нөхцөл байдалтай холбоотойгоор иргэн Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Хууль зүйн сайд Х.Нямбаатар, болон Д.Дагвадорж нарыг шалгаж өгөхийг хүссэн өргөдөл, мэдээллийг өнөөдөр Авлигатай тэмцэх газар өгч байна. 

Шүүхэд яллах дүгнэлт үйлдэхээр шилжүүлчихсэн байсан хэрэг тусгаарлалтад байгаа. Х.Баттулга ерөнхийлөгч болоод энэ хэргээ хамгаалсан бол “уучлаарай” гэе. Тийм зүйл байхгүй. Монголын шүүхээр Х.Баттулга шалгуулсны дараа иргэд шалгуулаарай. Циркийг хууль бусаар авсан Д.Дагвадоржийн араас  би шалгуулна.

Циркийн хувьчлал явагдах үед Д.Сугар 800 сая төгрөгийн тогтоол гаргаж, 300 саяыг нь аваад 500 саяыг нь авахгүйгээр нутгийн дүү Д.Дагвадоржид өгсөн. Ингэхдээ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын даалгавраар бэлэглэсэн ба шахсаар байгаад Д.Сугар гуайгаар өгүүлсэн гэсэн.

Мөн циркийн арын ногоон байгууламжийг Д.Дагвадорж хамсаатнуудаараа кадастр хийлгээд авчихсан байсныг би нийслэлийн Газрын албаны даргын өрөөний компьютероос харсан. Үүнийг ч шалгуулна. Үндэсний аудитын газраас Хөрөнгө оруулалтын банкны дүгнэлтийг ил болгохыг шаардаж байна" гэв.