Үндэсний их баяр наадмын тасалбарыг энэ жилээс цахимаар борлуулахаар болсон. Тодруулбал, www.enaadam.mn цахим сайтаар долоодугаар сарын 1-ний өдрөөс борлуулж эхлэх юм.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040 бодлогын баримт бичигт нийцүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Энэ төсөл нь “Баруун терминал”-ын цогцолбор, 5.5 км урттай Туул гол дамнасан гүүр бүхий эко өргөн чөлөө-авто зам, Ард түмний цэцэрлэгт хүрээлэн зэрэг гурван үндсэн төслөөс бүрдэнэ.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Токүшима дахь Монгол Улсын өргөмжит Консул Каваүчи Широ, Монгол Улсын Соёлын элч Мики Ясүхиро нарыг хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйЗамын бүтээн байгуулалтын хоёр байршилд “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газар өртжээ. “Эрэл” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн ч хариу ирүүлдэггүй, хүлээж авах хүн байдаггүй байна. Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэл хүргүүллээ.
ДэлгэрэнгүйҮндэсний их баяр наадмын үеэр үйлчилгээ эрхлэх хүсэлтийг энэ жил цахимаар хүлээн авах бөгөөд хүсэлтийг маргаашаас буюу 2022 оны зургадугаар сарын 29-ний 08:00 цагаас авч эхэлнэ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодрууллаа.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн хэрэглээний 11 хувь буюу нийт 458.5 Гкал/цагийн дулааны тооцоот ачаалал бүхий “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөх төслийн нээлт өнөөдөр /2022.06.16/ боллоо.
Дэлгэрэнгүй2022 оны 06 дугаар сарын 15-наас 06 сарын 29-ныг хүртэл 14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлаж ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх ба хугацааны өмнө дээрх ажлууд хийгдсэн газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар төлөвлөн ажиллаж байна.
ДэлгэрэнгүйКазахстаны Алмата хотод пауэрлифтингийн IPF холбооны хэвтээ шахалтын ДАШТ болж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээнд 48 орны баг тамирчид оролцсон бол манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор 19 тамирчин оролцсон юм.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын дарга Т.Дүүрэн нар өнөөдөр Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
ДэлгэрэнгүйОлимпийн аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 12-нд хаалттай эхэлсэн ч хойшилсон.
Дэлгэрэнгүй"Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" энэ долоо хоногийн Лхагва гарагт болно. Хүүхэд багачуудаа тав тухтай баярлуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай А/723 дугаар захирамжийн хүрээнд зургаадугаар сарын 1-ний өдрийн 08:00-20:00 цагийн хооронд түр хязгаарлалт хийхээр болжээ. Тодруулбал
ДэлгэрэнгүйГовьсүмбэр аймагт найдвартай, иж бүрэн дулаан хангамжийн системийг байгуулж, хэрэглэгчдийг хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар жилийн турш тасралтгүй хангах дулааны станц баригдахаар шав тавилаа.
ДэлгэрэнгүйГовьсүмбэр аймагт найдвартай, иж бүрэн дулаан хангамжийн системийг байгуулж, хэрэглэгчдийг хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө багатай, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан дулааны эрчим хүч, хэрэгцээний халуун усаар жилийн турш тасралтгүй хангах дулааны станц баригдахаар шав тавилаа.
ДэлгэрэнгүйУИХ-ын гишүүн Г.Амартүвшинг Монгол Улсын хилээр гарахыг нь хориглох саналыг прокуророос шүүхэд ирүүлжээ. Шүүх хуралдааныг 15:00 цагт товлосон боловч танхимын хүрэлцээгүй учраас хойшилсон байна.
ДэлгэрэнгүйНЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Соёл урлагийн газар хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хэрхэн тэмдэглэх талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/480 дугаар захирамжаар "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” Ажлын хэсэг байгуулагдаж, төлөвлөгөө боловсруулан бэлтгэл ажлыг хангаад байна.
Дэлгэрэнгүй