“Мал аж ахуйн салбар дахь жендэрийн дүн шинжилгээ” сургалт болов

A- A A+
“Мал аж ахуйн салбар дахь жендэрийн дүн шинжилгээ”  сургалт болов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг (2018-2025)  баталсан. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын  ХХААБ-тай хамтран “Мал аж ахуйн салбар дахь жендэрийн дүн шинжилгээ” сургалтыг  2019 оны 05 дугаар сарын 20, 21,22-ны өдөр  амжилттай зохион байгууллаа. Сургалтад 21 аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хүний нөөцийн болон мал аж ахуйн мэргэжилтэн, харьяа байгууллагын албан хаагчид, НҮБ-н ХХААБ-ын мэргэжилтнүүд оролцов.

 Тус сургалтыг мал аж ахуйн салбар дахь жендэрийн асуудлыг салбарын бодлого болон, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд тусгах чадавхыг олгож, эдийн засагт хэрхэн нөлөөлөх ойлголтыг мэргэжилтнүүдэд өгөхөд  оршиж байна.

Энэ сургалтыг НҮБ-ын ХХААБ-ын Италийн Ром, Ази, номхон далайн бүсийн жендэрийн мэргэжилтнүүд зохион байгуулав. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жендэрийн үндэсний хороо, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгээс Монгол дахь жендэрийн асуудлын талаарх мэдээллийг өгч, илтгэл тавьсан юм.