МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Эрчим хүчний яам нь Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан сэргээгдэх эрчим хүчний төслийг өрсөлдөөнт шалгаруулалтын аргаар сонгон шалгаруулах журмыг боловсруулах, нэвтрүүлэх чиглэлээр Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажиллаж байна.

Журам боловсруулах ажлын хүрээнд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тэргүүлэх банкир Вадим Синица, тэргүүлэх эдийн засагч Крис Басински болон зөвлөх компаний төлөөлөгчидтэй уулзалт хийлээ. Тэдний боловсруулсан Монгол Улсын эрчим хүчний системд сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх боломжийг судалсан судалгааны ажлын тайлантай танилцаж, цаашид сэргээгдэх эрчим хүчний төслийг өрсөлдөөнт шалгаруулалтаар хөгжүүлэхэд шаардлагатай байгаа эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулах, боловсон хүчнийг сургах төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй санал солилцов.