Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг буулгах, газрын зөрчилтэй байршлуудын эзэмших эрхийг цуцлан, нийтийн эдэлбэр газарт бүртгэх, бүтээн байгуулалт, ногоон байгууламж хийх ажил үргэлжилсээр байна.
ДэлгэрэнгүйКоронавирусийн тандалт, хариу арга хэмжээний багт хувийн машинтай иргэд сайн дурын жолоочоор ажиллаж байгаа.
ДэлгэрэнгүйКоронавирусийн халдвар нэмэгдэж байгаа энэ үед нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүний дагуу дархлаажуулалтын явуулын баг оюутны дотуур байруудад ажиллаж эхэллээ.
ДэлгэрэнгүйКоронавирусийн халдварын тархалт ихэссэний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа. Халдвар авсан иргэдийг улаан, улбар шар, шар, ногоон эрэмбээр эрэмбэлж, нэн шаардлагатай өвчтөнийг эмнэлэгт яаралтай хэвтүүлж байгаа ч эрчимт эмчилгээний ачаалал их байна гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг нураах, зориулалтын дагуу ашиглаагүй газрын эрхийг цуцлах ажил үргэлжилж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 8-ны А/758 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 23А байрны хойд талын 2000 ам метр орчим талбайг өчигдөр чөлөөллөө.
ДэлгэрэнгүйСүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны А/335 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр тус дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, 69 дүгээр цэцэрлэгийн баруун талд байрлах 17 тоосгон гараашийг буулгаж, газрыг чөлөөллөө. Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан эдгээр гараашийг буулгахаас өмнө эзэмшигчдэд нь 2-3 удаа мэдэгдэх хуудас хүргүүлжээ.
ДэлгэрэнгүйХан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг То вангийн гудамж буюу АПУ ХХК-ийн байрнаас 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв хүртэлх зам дагуух модыг шилжүүлэх ажлыг аравдугаар сарын 7-ны өдөр хийсэн.
ДэлгэрэнгүйНийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1200 тусгай дугаарт есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ны хооронд нийт 1163 дуудлага ирсэн байна. Эдгээрийн 38 хувийг тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэхтэй холбоотой санал гомдол эзэлсэн бол 20 хувийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ковидын эсрэг хариу арга хэмжээний тандалтын багийн үйл ажиллагаатай холбоотой дуудлага эзэлжээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар А/753 тоот захирамж гаргалаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Ивкофыг хүлээн авч уулзаж, талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйНийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрийг дамнасан нийт 158 га талбайд оршин сууж буй иргэдийг дулааны эрчим хүчээр найдвартай хангах “Сэлбэ” дулааны станц шинээр ашиглалтад орлоо.
ДэлгэрэнгүйКоронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, зохицуулалтын талаар Нэгдсэн шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нийслэлийн хэмжээнд 6539 байсан бол өнгөрсөн долоо хоногт 6443 болж буурсан байна.
ДэлгэрэнгүйӨнгөрсөн өдрүүдэд сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн тоо цөөн, хангамж, хүртээмж хангалтгүй байгаа нь иргэдийг бухимдуулаад байсан. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр сайжруулсан түлш борлуулах цэгийн тоог нэмэгдүүлэх үүргийг холбогдох албаныханд өгсөн юм.
ДэлгэрэнгүйНэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын ресторан зоогийн газрын холбоо, “БЭХ” Баар эрхлэгчдийн холбоо хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын ажилчдын ачааллыг хөнгөвчлөх, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ковид-19” халдвар авсан иргэдэд эм, тариа тараах, эмчийн үзлэг хийх ажилд автомашинтай жолоочоор дэмжлэг үзүүлж эхэллээ.
ДэлгэрэнгүйНэгдсэн шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээс хойш коронавируст халдвараар өвчилж буй хүүхдүүд болон зайны сургалтын талаарх мэдээллийг долоо хоногт гурван удаа авдаг байсан.
Дэлгэрэнгүй