Нийслэлийн Байгаль орчны газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Алдвал галдана” нэртэй ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг өнөөдрөөс эхлүүлж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Ю.Цэдэнбал агсны төрөл төрөгсөд бусад албаны хүмүүсийн хамт Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, үг хэллээ.
ДэлгэрэнгүйЭх орныхоо ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, ой дагасан ан амьтдын амьдрах орчныг бүрдүүлэх үйлсэд мэдлэг, хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулж буй үе үеийн ойчиддоо “ОЙ МОДНЫ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ”.
ДэлгэрэнгүйБайгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дотоодын аялагчдад зориулсан “АЯЛЛЫН ПАСПОРТ”-ыг бэлтгэн гаргалаа. Тус гарын авлагын ач холбогдлыг үнэлэн Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “Жайка”-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар зардлыг санхүүжүүлэн 9000 ширхгийг хэвлүүлэн хүлээлгэн өглөө.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хуралдааны эхэнд “Хөгжлийн үүд” жишиг орон сууцны бүс байгуулах техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ болон барилгажилтын төслийн талаар хэлэлцэв.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын авто замын түгжрэл олон шалтгаантай. Тэдгээрийн нэг нь автобусны буудлууд дээр хувийн машинтай хүмүүс зогсох үйлдэл юм.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас “Хариуцлагын гэрээ”-ний талаар зарим зүйлийг тодрууллаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Улаан-Үд хотод есдүгээр сарын 15-ны өдөр ажиллав. Шадар сайд Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын орлогч дарга В.Б.Цыбикжаповтой уулзаж, Монгол, Оросын харилцааны чухал хэсэг болох бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, үүний дотор ОХУ-тай хил залгаа Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум дахь эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил орчмын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ярилцаж, санал солилцлоо. Энэ жил Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд БНБуриад Улстай хамтран соёл, шинжлэх ухааны хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар В.Б.Цыбикжапов дарга дурдав.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим шилжилтэд түүчээлэх “Digital Nation 2021” үндэсний арга хэмжээг нээж үг хэллээ. Тэрбээр “Орчин цагийн Монгол Улсын харилцаа холбооны салбар 1914 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэн Нийслэл хүрээнд анхны телефон станц байгуулж, 1921 онд Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо байгуулснаар эхэлж, өнөөдөр 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.
ДэлгэрэнгүйЖил бүрийн энэ өдрийг дэлхий даяар “ДЭЛХИЙН ОЗОНЫ ДАВХАРГЫГ ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд Коронавирус (Covid-19) цар тахлын улмаас дэлхийн улс орнууд дархлаажуулалтын аянг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд улс орон бүр чанарын аюулгүй байдлыг хангасан вакцинаар ард иргэдээ дархлаажуулах нь нэн чухал байгаа тул олон улсын гэрээ – Монреалийн протокол, түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийн үр дүн нь бидэнд хоол, хүнс, вакциныг аюулгүй хадгалах эрчим хүчний үр ашигтай хүйтэн хэлхээгээр хангаж байна.
ДэлгэрэнгүйСонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Эмээлт дэх мал нядалгааны газруудаас малын гаралтай хог хаягдал их хэмжээгээр гарч, ил задгай хаягдан, Эмээлт орчмыг олон жил бохирдуулсан.
ДэлгэрэнгүйМонгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Тус ойн хурал цахимаар зохион байгуулагдаж, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингис оролцож, цагдаагийн бие бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэндчилгээ илгээснийг уламжлав.
ДэлгэрэнгүйУлаанбаатар, Газиантеп хотууд эгч дүүсийн харилцаа тогтоосны 10 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайдын яам, Газиантеп хотын Захиргаатай хамтран есдүгээр сарын 13-19-ний өдрүүдэд Монгол Улсыг сурталчилсан арга хэмжээг зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй“Утаагүй, угааргүй, ухаалаг хэрэглэе” уриатай “Сайжруулсан түлшний цогц хэрэглээ” гурван сарын аяны нээлт өнөөдөр боллоо. Аяныг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, НЗДТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, “Таван толгой түлш” XXК болон бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй юм.
ДэлгэрэнгүйТа бүхэндээ Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргээд эх орон, ард түмнийхээ эрүүл мэнд, амь нас, амар тайван амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр хичээнгүйлэн зүтгэж, төрийн дархлаа, түмэн олны хамгаалалт болж яваа их үйлсэд тань талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй
















