Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар нийслэлийн Газрын алба, Ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой мэдээллийг холбогдох албаныхан Үндэсний хорооны гишүүдэд танилцууллаа. Тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хоёр жилийн дотор авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах зорилт тавин ажиллаж байна. Нийслэлийн дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагааны хүнд суртал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулахтай холбоотой гомдол, санал хамгийн их ирж байгаа. Тиймээс энэ удаагийн хурлаар дээрх асуудлуудтай холбоотой танилцуулгыг сонсож, санал хүсэлт авна” гэлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон танилцуулга хийв. Тэрбээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмыг шинэчилнэ. Энэ журмыг 2018 онд баталсан ч өнөөдрийг хүртэл аж ахуйн нэгжүүдээс гомдол, санал их ирж байгаа. Нийтэд ил тод, нээлттэй, тэгш өрсөлдөх боломжийг хангасан, түргэн шуурхай, цахим болгохоор ажиллаж байна. Үүний тулд аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг удаа дараа зохион байгуулсан. Сонгон шалгаруулалт зарлах талбайг жилд нэг удаа нээлттэй зарлана. Энэ нь олон аж ахуйн нэгжид боломж олгох юм” гэлээ. Харин газрын албатай холбоотой шинэчлэлийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албаны төлөөлөл танилцуулахдаа “Тухайн иргэн эзэмшиж байгаа газрынхаа эрхийг шилжүүлэх гэж байгаа бол цахимаар хүсэлтээ Газрын албанд илгээх боломжтой. Өмнө нь Газрын алба хүнээс хэт хамааралтай байсан бол одоо төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажил эхэлсэн. Газрын дуудлага худалдааг цахимаар явуулдаг болсон” хэмээв. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Газрын тухай багц хуулийг яаралтай батлах хэрэгтэйг хэлж байлаа. Хурлын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон хууль, журам батлахад хугацаа алдана. Хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хуульд газрын харилцаа, ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой заалтуудыг оруулан боловсруулж, газрын мэдээллийг ил тод болгох хэрэгтэйг үүрэг болголоо. Мөн янз бүрийн код өгч төөрөгдүүлэх хэрэггүй. Төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн системийг бий болгож, өөрсдийн чиг үүргийн дагуу иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэлгүйгээр хариуцлагатай ажиллах ёстойг Ерөнхий сайд Үндэсний хорооны бүрэлдэхүүнд даалгалаа.
ДэлгэрэнгүйНЗДТГ, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийг Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль, 80 дугаар цэцэрлэгт хэрэгжүүлээд байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга захирамж гарган, ургац хураалтад оюутан, залуучууд, ажил хайгч болон хүнсний дэмжлэг авдаг хөдөлмөрийн насны иргэдийг хамруулахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон.
ДэлгэрэнгүйБаянзүрх дүүргийн 12 дугаар хорооны “А” хэсэгчилсэн талбайн нэг хэсэг болох 225 айлын орон сууцны барилга өнөөдөр ашиглалтад орж, нээлтээ хийлээ.
Дэлгэрэнгүй“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн хүрээнд аймаг, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 20.0 мянган тонн хүртэлх махны нөөц бүрдүүлэхэд зориулан 100.0 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй олгоно.
ДэлгэрэнгүйАвлигын индексийг бууруулах зорилго бүхий ажлын хэсгээс танилцуулга хийв. Авлигатай тэмцэхэд хамгийн их чөдөр тушаа болж буй зүйлс нь улс төрийн намын санхүүжилт, төрийн өмчит компаниудын засаглал, тендер шалгаруулалт гэх судалгааны дүн гарчээ. Иймд засаглалыг сайжруулж, тендер шалгаруулах үйл явцыг ил тод болгохоор ажиллана гэж ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 08-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ДэлгэрэнгүйАялал жуулчлалын салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, салбарын мэргэжилтэн, боловсон хүчнийг чадавхжуулах, мэргэшүүлэх зорилгоор Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-с ээлжит цахим сургалтыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас таван төрлийн цогц төлөвлөгөө гаргасан.
ДэлгэрэнгүйНийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр өнөөдөр шинэ содон санал, санаачилга гаргаж буй иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын ээлжит хуралдаанаар НЗДТГ болон нийслэлийн төр, захиргааны зарим байгууллагыг нүүлгэх тогтоолыг баталлаа.
ДэлгэрэнгүйНийслэл Улаанбаатар хотын Эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан батлуулахаар болсон.
ДэлгэрэнгүйЕсдүгээр сарын 8-ны 00:50 цагт Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг багийн Харанхуй гэх газар таван магнитудын хүчтэй газар хөдөллөө.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид Налайх, Багахангай дүүргийн боловсролын салбарын ажилтан, алба хаагчидтай уулзаж байна.
ДэлгэрэнгүйХудалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хоёр талын дарга нарын уулзалтыг 2021 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав
Дэлгэрэнгүй
















