card
Хотын удирдлагууд иргэдтэй уулзаж байна

Хотын удирдлагууд иргэдтэй уулзаж байна

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг даалгаврын дагуу Хотын даргын орлогч нар иргэдтэй уулзаж байна.

Дэлгэрэнгүй
Хотын дарга Туркийн Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа

Хотын дарга Туркийн Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
Есдүгээр сарын 11, 12-нд “Өнтэй өвөлжье” өдөрлөг болно

Есдүгээр сарын 11, 12-нд “Өнтэй өвөлжье” өдөрлөг болно

Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 10 мянган өрхөд сайжруулсан түлшний талаарх судалгаа явуулахад эерэг сэтгэгдэлтэй иргэдийн тоо 2019 оноос 44 хувиар өссөн дүн гарчээ.

Дэлгэрэнгүй
Орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангахад бэлэн болжээ

Орон сууц, сургууль, цэцэрлэгийг дулаанаар хангахад бэлэн болжээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 72.7 хувьтай байна.

Дэлгэрэнгүй
Цагаан давааны хогийн цэгийн найман га талбайг нөхөн сэргээлээ

Цагаан давааны хогийн цэгийн найман га талбайг нөхөн сэргээлээ

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морин давааны төвлөрсөн гурван том хогийн цэг байдаг. Нийслэлийн зургаан дүүргээс гарч буй хог хаягдлыг тус хогийн цэгүүд хүлээн авдаг байна.

Дэлгэрэнгүй
УЛСЫН ХЭМЖЭЭНД ЖИШИГ НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

УЛСЫН ХЭМЖЭЭНД ЖИШИГ НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тэргүүтэй албаны төлөөлөгчид өнөөдөр Багануур дүүрэгт ажиллаж, боловсролын байгууллагын багш, ажилтнуудтай уулзлаа. Энэ үеэр Багануур дүүрэгт улсын төсвийн дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Насан туршийн боловсролын төвийн шинэ барилгыг өнөөдөр нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын хэмжээнд анх удаа жишиг Насан туршийн боловсролын төвийг барьсан бөгөөд тус төвд хүнд болон хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, сургууль завсардсан болон дүйцсэн хөтөлбөрөөр суралцагчид суралцана. Мөн албан байгууллага, хувь хүмүүсийн хүсэлтээр ёс суртахууны төлөвшил, иргэний боловсрол, гоо зүйн боловсрол, англи хэл, компьютерын анхан, дунд шатны сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгох зэрэг насан туршдаа суралцахуйд чиглэсэн үйл ажиллагааг явуулж, багш нарыг хөгжүүлэх сургалтын цогцолбор төв болон хөгжих юм. Анх 2010 онд “Гэгээрэл хөгжлийн төв” нэртэйгээр сургууль завсардсан хүүхэд залууст бага, суурь боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр олгож эхэлсэн уг төв өдгөө “Албан бус насан туршийн боловсролын төв” болон өргөжиж, хүний хөгжлийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг болсон тул салбарын яамнаас бодлогоор дэмжин, тойргоос сонгогдсон гишүүдийн хүсэлтийн дагуу шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шийдэж өгөхөө БШУ-ы сайд Л.Энх-Амгалан нээлтийн үеэр онцоллоо. Багануур дүүрэг нь боловсролын чанарын үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд тогтмол улсын дунджаас дээгүүр орж байгаа бөгөөд энэ жилийн хувьд байгалийн ухааны хичээлүүдийн ЭЕШ-ын дүнгээр улсад дөрөвдүгээрт жагсжээ. Мөн сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 93 хувьтай, сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалттай болсон зэрэг амжилт, хөгжлийн үзүүлэлт нь улс, нийслэл, дүүргийн төсөв дээр боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг тогтмол нэмэгдүүлж ирсэнтэй холбоотойг Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн хэлж байв. “Монгол Улсын Засгийн газар 2021-2022 оны хичээлийн жилийг танхим, цахим хосолсон хэлбэрээр эхлүүлсэнтэй холбоотойгоор цэцэрлэг, сургуулийн багш, ажилтнууд Та бүхний өмнө цөөнгүй саад бэрхшээл тулгарах нь мэдээж. Цар тахлын эрсдэлээс хүүхэд багачуудаа хамгаалахын зэрэгцээ эх орны ирээдүй болсон тэднийгээ сурган хүмүүжүүлэх, хичээлийн хоцрогдлыг нь арилгах, анги танхимд нь хөгжүүлэх гэсэн давхар давхар үүрэг хариуцлага Та бүхний өмнө тулгараад байна. Иймд хүүхдүүдтэйгээ, эцэг эхчүүдтэйгээ хамтран ажиллаж, сорилт бэрхшээл бүхнийг хамтдаа даван туулах учиртай” хэмээн Шадар сайд С.Амарсайхан боловсролын салбарынханд хандан хэллээ. Түүнчлэн УИХ-ын намрын чуулганаар Боловсролын багц хуулийг хэлэлцэн батлах бөгөөд уг хуулийн төсөлд ямар өөрчлөлт, шинэчлэл оруулах талаар болон өнөөгийн дэлхий нийтийн боловсролын чиг хандлага хийгээд багшийн заах арга зүй, сурлагын чанарын үнэлгээний системд гарч буй өөрчлөлтийн талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан танилцуулж, боловсролын салбар дахь үр дүнд суурилсан тогтолцооны тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Дэлгэрэнгүй
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ДУНД ЗАРЛАЖ БУЙ ШИЛДЭГ НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ДУНД ЗАРЛАЖ БУЙ ШИЛДЭГ НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Уралдааны зорилго: Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан цар тахлын дараах Монголын аялал жуулчлалын салбарын хөгжлийн гарцыг тодорхойлоход мэргэжлийн сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын ач холбогдол, мэдлэг ойлголтыг хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд оршино.

Дэлгэрэнгүй
Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжив

Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжив

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Самбалхүндэвийн оршуулгын газарт дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тогтоолын төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэв.

Дэлгэрэнгүй
Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсрууллаа

Сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөө боловсрууллаа

НИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдаж байна. Хурлаар 2021-2022 оны хичээлийн жилийн цаг үеийн мэдээлэл, Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн тухай, Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээврийн төслийн зээлийн хэлэлцээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.

Дэлгэрэнгүй
Санзайн зуслангийн замд засвар хийнэ

Санзайн зуслангийн замд засвар хийнэ

Санзайн зуслан чиглэлийн авто замд  засвар шинэчлэлт хийж байгаа. Энэхүү засварын  ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах юм.

Дэлгэрэнгүй
Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвүүдэд халдваргүйтгэл хийж байна

Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдааны төвүүдэд халдваргүйтгэл хийж байна

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд  нийслэлийн бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэг болоод томоохон зах, худалдааны төвүүдийн гадна орчинд халдваргүйтгэл хийж байна.

Дэлгэрэнгүй
ТӨБЗГ: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД АШИГТАЙ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ, ТАНИЛЦУУЛНА

ТӨБЗГ: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД АШИГТАЙ АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ, ТАНИЛЦУУЛНА

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах танилцуулга хийлээ.

Дэлгэрэнгүй
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛЛАА

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН ТУХАЙ ТАНИЛЦУУЛЛАА

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд танилцууллаа.

Дэлгэрэнгүй
Суулт зарлаад байсан С.Цэвээн гуайд Хотын дарга хоёр өрөө байр өглөө

Суулт зарлаад байсан С.Цэвээн гуайд Хотын дарга хоёр өрөө байр өглөө

Төрийн ордны хажууд 80 гаран хоног суулт хийж, нэр төрөө сэргээлгэх хүсэлтийг Засгийн газарт тавьсан ахмад настан С.Цэвээнд Хотын дарга өнөөдөр хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө.

Дэлгэрэнгүй
26 сургууль, цэцэрлэг ашиглалтад орлоо

26 сургууль, цэцэрлэг ашиглалтад орлоо

Улаанбаатар хотод 2021 онд улс, нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих боловсролын байгууллагын нийт 152 төсөл, арга хэмжээ бий.

Дэлгэрэнгүй