card
ҮАБЗ: ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

ҮАБЗ: ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ ДЭМЖЛЭЭ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөө өглөө хуралдлаа. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх хуулийн төслийн танилцуулгыг хийсэн байна.

Дэлгэрэнгүй
Нэхмэлийн шар орчмын орон сууцны дундах талбайг тохижуулж дууслаа

Нэхмэлийн шар орчмын орон сууцны дундах талбайг тохижуулж дууслаа

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган,  төслийн хүрээнд шинэ орон сууцнууд барьсан.

Дэлгэрэнгүй
Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 25 байршилд зохион байгуулж байна

Хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг 25 байршилд зохион байгуулж байна

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, дархлааг дэмжих, нөөцлөх, нөөшлөх боломжийг бүрдүүлэх зорилгоор Хотын дарга “Алтан намар” хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон.

Дэлгэрэнгүй
Боловсролын хоцрогдлыг арилгаж, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе

Боловсролын хоцрогдлыг арилгаж, тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе

Та бүхэндээ улс орон даяар төдийгүй дэлхий нийтээр хөл хөөр болж, сурах их үйлсийн гэгээн мөрийг анхлан зурдаг есдүгээр сарын 1-ний өдрийн баярын мэнд хүргэе.

Дэлгэрэнгүй
Сургуулийн 37 автобус сурагчдад үйлчилнэ

Сургуулийн 37 автобус сурагчдад үйлчилнэ

Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотын хэмжээнд 286 ерөнхий боловсролын сургуульд 341.500 сурагч суралцана. Төрийн өмчийн 152, төрийн бус өмчийн 134 сургуульд шинээр 38.842 сурагч элсэн орж байна.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08:00 цагт эхэлнэ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 08:00 цагт эхэлнэ

Дулааны улиралд ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай шийдвэр гурав дахь жилдээ хэрэгжиж буй юм.

Дэлгэрэнгүй
Х.НЯМБААТАР: “РИО ТИНТО” ГРУПП ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛСАНДАА УУЧЛАЛ ГУЙСАН

Х.НЯМБААТАР: “РИО ТИНТО” ГРУПП ГҮНИЙ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АШИГЛАЛТАД ОРОХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛСАНДАА УУЧЛАЛ ГУЙСАН

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Рио Тинто” компаниас ирүүлсэн албан захидлыг Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо нар мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Захидалд дурдсанаар “Рио Тинто” групп гүний уурхайн бүтээн байгуулалтын ашиглалтад орох хугацааг хойшлуулсандаа уучлал гуйсан. Үүнтэй холбогдуулж Засгийн газарт “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэг их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой гэсэн байна лээ. Мөн Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл, бидний 34 хувьд ногдох өр буюу 2.3 орчим тэрбум ам.долларыг хөрөнгө оруулагч талаас бичилт хийж, бууруулах, энэ талаар хэлэцээр хийхэд бэлэн байгаагаа дурьдаад, цаашид хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байгааг онцолжээ. Засгийн газрын эзэмшиж байгаа "Оюу толгой" компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан. "Оюу толгой" компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа “Рио Тинто” группийн талаас илэрхийлсэн” гэлээ. Лондоны Арбитрийн шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ хойш тавиад, маргаанаа түр царцаахыг Засгийн газраас хөрөнгө оруулагчид хүсжээ. Иймд ойрын хугацаанд талууд хэлэлцээр эхэлнэ. Ажлын хэсэг хажуудаа гурван зөвлөх баг ажиллуулна, 2009 онд гаргасан алдаагаа бид давтах ёсгүй. Төслөөс хүртэх Засгийн газрын өгөөжийг 53 хувьд хүргэхээр ажиллана гэдгийг Х.Нямбаатар сайд мөн дурьдаж байсан юм. Харин ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо "Оюутолгой" компани хоёр удаа зардлаа хэтрүүлсэн. Анх ил уурхайд зардлаа хэтрүүлэхэд манай тал хүлээн зөвшөөрсөн. Харин гүний уурхайн зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн. Үүний шалтгааныг хөндлөнгийн шинжээчдээр шалгуулахад 157 хуудас, дэлгэрэнгүй дүгнэлт бидэнд өгcөн. Дүгнэлтэд санхүүгийн аудит хийлгэхийг зөвлөсөн. Бид цаашдаа "Оюутолгой" компанид хяналт тавьж ажиллах ёстой. "Оюутолгой" компанийн байгуулсан Тусгай хороо маш сайн ажиллалаа. Үүнтэй адил төсөлд хяналт тавих чиг үүрэгтэй хороо ажиллах бүрэн боломжтой. Төслийн үйл явцад хяналт тавьж, өдөр тутам мэдээллээр хангадаг байх ёстой. "Эрдэнэс Оюутолгой" компанид "Оюутолгой"-гоос өгдөг мэдээлэл маш ерөнхий байна. Иймд нарийвчилсан мэдээлэл авдаг байх саналаа тус компанид гаргасан. Татварын хоёр акттай холбоотой маргаан Лондоны Арбитрын шүүхэд үргэлжилнэ. Энэ маргааныг бид биш "Оюутолгой" компани эхлүүлсэн. “Рио Тинто” групп 350 сая ам.доллар буюу нэг их наяд төгрөг төллөө гээд энэ маргааныг зогсоохгүй” гэлээ. Гүний уурхайн ашиглалт хойшилсноор Монгол Улсын төсөвт сөргөөр нөлөөлсөн. Цар тахлын улмаас улсын төсөв буурсан учраас хөрөнгө оруулагчид манайд төлөх ногдол ашгийг урьдчилан төлөх санал тавьсан ч судлах шаардлагатай гэж манай тал үзэж байна. Ажлын хэсгээс захидлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн энэ захидал хэлэлцээрийн явцад чухал болохыг онцлоод ажлын хэсэг сайн судлаад, хэлэлцээрийн ширээний ард суухыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ 2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүллээ.

Дэлгэрэнгүй
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙВАЛ БИД ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ХИЧЭЭЛ СУРГАЛТЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ ЯВУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙВАЛ БИД ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ХИЧЭЭЛ СУРГАЛТЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ ЯВУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцлаа

Дэлгэрэнгүй
С.АМАРСАЙХАН: ЦАР ТАХЛЫН ЭНЭ ЦАГ ҮЕД ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ЭМЧ НАРЫН ҮҮРЭГ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

С.АМАРСАЙХАН: ЦАР ТАХЛЫН ЭНЭ ЦАГ ҮЕД ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ЭМЧ НАРЫН ҮҮРЭГ ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ

2021-2022 оны хичээлийн жил танхимын болон цахим сургалт хосолсон хэлбэрээр эхэлж байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан нар өнөөдөр нийслэлийн Налайх дүүргийн ерөнхий боловсролын 109, 119 дүгээр сургууль болон Монгол, Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуульд ажиллаж, сургалтын байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиулж буйтай танилцлаа.

Дэлгэрэнгүй
Харилцан суралцах арга зүйн сургагч багш нар бэлтгэх сургалт боллоо

Харилцан суралцах арга зүйн сургагч багш нар бэлтгэх сургалт боллоо

Нийслэлийн есөн дүүргийн хороод хоорондоо харилцан сайн туршлагаа судлах, туршлагыг нутагшуулан хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор www.manaikhoroo.mn сайтыг хөгжүүлэн ажиллуулж байна.

Дэлгэрэнгүй
Маргаашаас 50 автобус нэмж үйлчилгээнд гаргана

Маргаашаас 50 автобус нэмж үйлчилгээнд гаргана

Хичээлийн шинэ жил эхлэн, хөдөлгөөний эрчим нэмэгдэхтэй холбогдуулан нийслэлийн нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгал, хүрэлцээ хэр байгааг сурвалжиллаа.  

Дэлгэрэнгүй
Халдвар аваад эдгэсэн иргэд гурав дахь тун хийлгэх шаардлагагүй

Халдвар аваад эдгэсэн иргэд гурав дахь тун хийлгэх шаардлагагүй

Коронавирусийн эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-наас эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулж эхэлсэн.

Дэлгэрэнгүй
Б.Одсүрэн: Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоно

Б.Одсүрэн: Тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахим болгоно

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг шийдэх шийдлүүдийг танилцуулсан талаараа мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй