card
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ БОГИНО ХУГАЦААНЫ ШИЙДЭЛ ТАНИЛЦУУЛЛАА

ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ БОГИНО ХУГАЦААНЫ ШИЙДЭЛ ТАНИЛЦУУЛЛАА

 Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт болсон тус хорооны анхдугаар хуралдааны үеэр Ерөнхий сайд ажлын хэсгийнхэнд түгжрэлийг бууруулах богино хугацааны шийдэл танилцуулах үүрэг өгсөн.

Дэлгэрэнгүй
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭТЭЙ УТСААР ЯРЬЖ, БАЯР ХҮРГЭЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ГАВЬЯАТ ТАМИРЧИН Э.СОДНОМПИЛЖЭЭТЭЙ УТСААР ЯРЬЖ, БАЯР ХҮРГЭЛЭЭ

“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн -107 кг-ын жинд гавьяат тамирчин Э.Содномпилжээ 245 кг өргөж, алтан медаль хүртлээ.

Дэлгэрэнгүй
АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ НӨХӨН ТӨЛБӨРТ ЦУГЛАРСАН ОРЛОГЫГ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАРЦУУЛНА

АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ХОЛБООТОЙ НӨХӨН ТӨЛБӨРТ ЦУГЛАРСАН ОРЛОГЫГ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЗАРЦУУЛНА

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 31-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй
Гарааш буулгасан газарт ногоон байгууламж байгуулна

Гарааш буулгасан газарт ногоон байгууламж байгуулна

ийслэлийн Засаг даргын 2021 оны А/250 дугаар захирамжид иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэхээр тусгасан.

Дэлгэрэнгүй
Сүхбаатар дүүрэг “Өглөөний гудамж”-тай боллоо

Сүхбаатар дүүрэг “Өглөөний гудамж”-тай боллоо

Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо Жамъян гүний гудамжийг иж бүрэн тохижуулан  “Өглөөний гудамж” болгож,  өнөөдөр нээлтийг нь хийлээ.

Дэлгэрэнгүй
Зөвлөх үйлчилгээний ажилд хамтран ажиллахыг урьж байна

Зөвлөх үйлчилгээний ажилд хамтран ажиллахыг урьж байна

Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд Нийслэлийн Сургалт, судалгааны төвийн сургалтын систем буюу е-learning платформ хөгжүүлэх, нутагшуулах болон гуравдагч системд интеграци хийх төсөлд бизнес болон систем шинжилгээ хийх зөвлөх үйлчилгээний ажилд хамтран ажиллахыг урьж байна. 

Дэлгэрэнгүй
БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХАМТЫН МЕНЕЖМЕНТИЙН НӨХӨРЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН ХАМТЫН МЕНЕЖМЕНТИЙН НӨХӨРЛӨЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ БОЛЛОО

21 аймаг дах Байгаль орчин, аялал жуулчлалын газруудад зориулсан байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлийн мэдээллийн санг сайжруулах сургалтыг цахимаар зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Зорилтот бүлгийн иргэдийг маргаашнаас гурав дахь тунд хамруулна

Зорилтот бүлгийн иргэдийг маргаашнаас гурав дахь тунд хамруулна

Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-наас эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаанд 130 гаруй аж ахуйн нэгж оролцож байна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд зохион байгуулагдаж байна.

Дэлгэрэнгүй
ВАКЦИНЫ ГУРАВ ДАХЬ ТУНГ 55-ААС ДЭЭШ НАСНЫХАНД ИРЭХ ДАВАА ГАРАГААС ХИЙЖ ЭХЭЛНЭ

ВАКЦИНЫ ГУРАВ ДАХЬ ТУНГ 55-ААС ДЭЭШ НАСНЫХАНД ИРЭХ ДАВАА ГАРАГААС ХИЙЖ ЭХЭЛНЭ

Цар тахлын эсрэг дархлаа тогтоох вакцины гурав дахь тунг энэ сарын 30-наас буюу ирэх даваа гарагаас хийхээр болсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Тэрбээр "Хөрш орнуудад халдвар өргөн тархаж байна. Манай улсад өнгөрсөн 6 сарын 18 гэхэд альфа халдвар оргил үедээ хүрч, буурсан. Үүнээс хойш дельта хувилбар өслөө. Ирэх сарын дунд үе гэхэд халдварын тархалт дээд үедээ хүрнэ. Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн. Гэвч эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлнэ. Энэ сарын 30-наас 55-аас дээш насныхан, боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэдийг хамруулна. Нийт 450 000 хүнд сайн дурын үндсэн дээр гурав дахь тунг хийнэ. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Мөн ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай. Хэрэв багш, хүүхэд өвдвөл шинжилгээг тухайн сургуулийн бүх багш, хүүхдүүдээс авахгүй. Түүврийн буюу эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүнээс л шинжилгээ авна" гэлээ. Манай улс PCR-т тулгуурлан шинжилгээ хийн, дельта хувилбарыг илрүүлэх аргачлалыг нэвтрүүлсэн байна. Вакцины нөөц хангалттай, нийт 5 сая 730 мянган вакцин татан авчээ. Тиймээс долоо хоног бүр хуваарь гарган, файзер вакциныг гурав дахь тунд ашиглана. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд мөн Файзер вакцин хүлээж авна. Иймд гурав дахь тунг хийлээ гэхэд вакцины хомстол үүсэхгүй гэдгийг С.Энхболд сайд хэллээ. Мөн манай улсад цөөн тооны иргэн Спутник V вакцин хийлгэсэн. Энэ вакцинтай холбоотой судалгаа бага байгаа учир иргэд гурав дахь тунгаа АстраЗенека, Файзер вакцинаас сонгон хийлгэх юм байна. Нэмж хэлэхэд, халдвар авсан иргэд гурав дахь тунг хийлгэхгүй. Харин УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр "Бусад орнуудад ч дельта вирус тархсаар байна. Нийт 215 сая хүн халдвар авсан. Сүүлийн долоо хоногт дэлхийн бүх улсад өвчлөл нэмэгдсэн. Дельта хувилбар зөвхөн Монгол төдийгүй бүх улсад тархсан. Файзер, АстраЗенека вакцин тариулснаас хойш зургаа дахь сараас вакцины үр нөлөө буурч байна. Израильд гурав дахь тунгаа Файзер вакцинаар хийж байна. Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар гурав дахь тунг хийснээр үр дүнтэй байгаа нь харагдсан" гэв.

Дэлгэрэнгүй
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ-ОХУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ 100 ЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: МОНГОЛ-ОХУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ШИНЭ 100 ЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалтад оролцлоо.

Дэлгэрэнгүй
10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусна

10 дугаар хорооллоос Сүлжмэл хүртэлх дулааны шугамын ажил төлөвлөсөн хугацаандаа дуусна

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй
“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй сургуулиудын асуудлыг шийднэ

“Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй сургуулиудын асуудлыг шийднэ

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдах урьдчилсан тооцоо гарсан.

Дэлгэрэнгүй
Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид тохижилтын ажил хийлээ

Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид тохижилтын ажил хийлээ

Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицерууд болон цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид бэлэн байдлын дадлагын дохиогоор ажиллалаа.

Дэлгэрэнгүй
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бэлтгэлийг хангалаа

Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах бэлтгэлийг хангалаа

Наймдугаар сарын 28, 29-ний өдрүүд буюу бямба, ням гарагт  “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдааг нийслэл хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд гаргах бэлтгэлийг бүрэн хангажээ.

Дэлгэрэнгүй