card
НҮҮРС ТЭЭВРИЙН МАШИНУУД ХИЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ОРЖ ИРДЭГ БОЛЛОО

НҮҮРС ТЭЭВРИЙН МАШИНУУД ХИЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ОРЖ ИРДЭГ БОЛЛОО

Засгийн газраас томилсон ажлын баг нэг сар гаруй хугацаанд Замын-Үүдэд ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
ОЛИМПИЗМЫГ ДЭЛГЭРҮҮЛЖ, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ САЙЖРУУЛАХ, АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА

ОЛИМПИЗМЫГ ДЭЛГЭРҮҮЛЖ, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТИЙГ САЙЖРУУЛАХ, АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8-р сарын 25-ны өдрийн тогтоолоор байгуулсан “Олимпизыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-ны анхдугаар хурал өнөөдөр боллоо.

Дэлгэрэнгүй
БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ “ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ” АЯНЫГ ДЭМЖИН, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ “ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ” АЯНЫГ ДЭМЖИН, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

Хог хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээний “Өнгө нэм” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй #ЗүгээрБитгийХая аяныг дэмжин, хог хаягдлыг ангилан ялгах, зөв хэрэглээ, хандлага түгээх нөлөөллийн ажлуудыг хамтран зохион байгуулж, байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг менежментийг сайжруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

Дэлгэрэнгүй
ХАЯГДАЛ ГЯЛГАР УУТ ЦУГЛУУЛАХ “ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ” АЯН 08 САРЫН 28-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

ХАЯГДАЛ ГЯЛГАР УУТ ЦУГЛУУЛАХ “ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ” АЯН 08 САРЫН 28-НД НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

Асуудлаар асуудлыг шийдье” уриатай тус аян нь гялгар уутны хаягдлыг байгальд ээлтэйгээр шийдвэрлэх замаар дахин боловсруулан, 100% битүүмжлэлтэй нүхэн жорлонгийн доторлогоо үйлдвэрлэхийн зэрэгцээ, эко бизнес моделиор дамжуулан хүүхдэд ээлтэй, жишиг орчныг бүтээн байгуулах, олон нийтэд хог хаягдлаа ялган ангилах эерэг дадал хэвшилд түгээх зорилготой.

Дэлгэрэнгүй
Амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг.

Дэлгэрэнгүй
Коронавирусийн эсрэг эм, бэлдмэлийн эрэлт буурчээ

Коронавирусийн эсрэг эм, бэлдмэлийн эрэлт буурчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ковид 19”-ийн үед хэрэглэж буй вирусийн эсрэг эмийн хангамж, нөөц, чанар, аюулгүй байдалд хяналт тавих үүргийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын удирдлагад өгсөн.

Дэлгэрэнгүй
Вакцин, био бэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орлоо

Вакцин, био бэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орлоо

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албаныхан өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 80 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал үргэлжилж байна. Хурлаар Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай А/382 дугаар захирамжийн хэрэгжилт, явцын тайланг танилцууллаа.

Дэлгэрэнгүй
“АстраЗенека” вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд гурав дахь тун хийж эхэллээ

“АстраЗенека” вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд гурав дахь тун хийж эхэллээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар хариу арга хэмжээний буюу онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “АстраЗенека” вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн.

Дэлгэрэнгүй
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨНӨӨДӨР ХӨСҮТ-Д АЖИЛЛАНА

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ӨНӨӨДӨР ХӨСҮТ-Д АЖИЛЛАНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ, Улсын II төв эмнэлэгт ажиллана.

Дэлгэрэнгүй
ВАКЦИН, БИОБЭЛДМЭЛИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ АГУУЛАХ, ЦӨМИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ АШИГЛАЛТАНД ОРЛОО

ВАКЦИН, БИОБЭЛДМЭЛИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ АГУУЛАХ, ЦӨМИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨВ АШИГЛАЛТАНД ОРЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вакцин, биобэлдмэлийн төв агуулахтай эхлээд танилцсан юм. Монгол Улсын хувьд зөвхөн товлолын болон халдварт өвчний фондын вакциныг хадгалах тооцооллоор баригдсан нийт 600 мянган хүн тун вакциныг нөөцлөх багтаамжтай агуулахтай байсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны “Коронавируст халдварын цар тахлын үеийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлыг хангах” төслөөр, НҮБ-ын Хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны хүрээнд “Вакцин, биобэлдмэлийн төв агуулахын өргөтгөл”-ийн барилгыг гурван сарын хугацаанд барьж, ийнхүү өнөөдөр ашиглалтад оруулж байгаа юм. Энэхүү өргөтгөл нийт 1,686 м2 талбайтай бөгөөд дотроо хөргөх өрөө, хөлдөөгч, хуурай агуулахтай, өдөрт 100 кг хуурай мөс үйлдвэрлэх хүчин чадал бүхий орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, дэвшилтэт технологи, шийдэлтэй, олон улсын стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчний хэмнэлттэй, инженерчлэл болон аюулгүй ажиллагааг бүрэн хангасан цогц бүтээн байгуулалт болжээ. Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах ашиглалтад орсноор хамгийн багадаа 2-3 сая тун вакциныг нэг дор хүлээн авах, вакцины нөөцийг зохистой бүх хэмүүдэд (+2-+8, -15-25, -70-80) стандартын дагуу хадгалах шинэ дэвшилтэт технологуудыг суурилуулсан байна. Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын төлөөллөөс гадна Дэлхийн банк, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл зэрэг албаныхан оролцлоо. ПЭТ компьютертомографи оношилгоог эх орондоо хийлгэх боломжтой болов Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын хоёрдугаар төв эмнэлэгт ажиллаж, Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цөмийн оношилгоо, эмчилгээний ач холбогдол өссөөр байгаа энэ үед Монгол Улсын эрүүл мэндийн салбарт дэлхийн анагаах ухааны шилдэг технологи нэвтэрч байна. Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ПЭТ компьютертомографи оношилгоог Монгол Улсад шинээр хийж эхлэхээр боллоо. Монгол Улсын хүн амын дунд зүрх судас, хорт хавдрын шалтгаантай өвчлөл, нас баралт тэргүүлэх байрыг эзэлж байна. Энэ оношилгоо эдгээр өвчний хүндрэлээс сэргийлэх, нас баралтыг бууруулахад чухал ач холбогдолтой” гэлээ. Мөн ПЭТ компьютертомографи оношилгоо болон цацраг идэвхт эмийн үйлдвэр байгуулахад хүчин чармайлт, хичээл зүтгэл гарган ажилласан эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд, эмч, мэргэжилтнүүд төдийгүй Бүгд Найрамдах Солонгос Улсын түншүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр талархал илэрхийлэв. Цөмийн оношилгоо, эмчилгээний төв ашиглалтад орсноор гадаад улсад энэ төрлийн оношилгоонд орохоор явдаг манай иргэдийн урсгалыг арилгаж, тэдэнд учирч байгаа эдийн засгийн ачаалал, чирэгдлийг бууруулахад бодитой үр дүн үзүүлнэ гэдгийг албаныхан хэлж байв. Монгол Улсын иргэд гадаад улс онуудад эмчилгээ, оношилгоо хийлгэхэд жилд дунджаар 58 сая ам.долларыг зарцуулдаг гэсэн тооцоо бий. Гадаад улсад ПЭТ компьютертомографи оношилгоо хийлгэхэд зарцуулдаг нийт зардлыг манай улсад хийж эхэлснээр энэ оношилгоонд гарах зардалтай харьцуулахад 2-5 дахин буурах юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд уг аппаратыг ажиллуулах болон оношилгоонд шаардлагатай цацраг идэвхт эмийн үйлдвэрлэл дээр ажиллах 10 эмч, эм зүйч, инженер, химич, техникчийг багаар нь БНСУ-д сургаж, бэлтгэжээ. Засгийн газраас Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа билээ. Энэ ажлын нэг нь Цөмийн оношилгоо, эмчилгээний төв болж байна.

Дэлгэрэнгүй
ХУРИМТЛАЛЫН НЭГДСЭН САН, ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГ БҮРДҮҮЛЖ, ДУНДАЖ ДАВХАРГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА

ХУРИМТЛАЛЫН НЭГДСЭН САН, ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГ БҮРДҮҮЛЖ, ДУНДАЖ ДАВХАРГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДЛАА

Иргэдийн орон сууцжуулалтыг нэмэгдүүлэх, хуримтлалын нэгдсэн сан, үндэсний баялгийн санг бүрдүүлэх, дундаж давхаргыг тэлэх үндэсний хорооны анхдугаар хурал өнөөдөр боллоо.

Дэлгэрэнгүй
“ХҮЛЭГБААТАР БООРЧИ-АНДЛАЛЫН ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОРЫН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

“ХҮЛЭГБААТАР БООРЧИ-АНДЛАЛЫН ӨРГӨӨ” ЦОГЦОЛБОРЫН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уг бүтээн байгуулалттай холбоотой 1.9 тэрбум төгрөгийг гэрээний дагуу гаргасныг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх хүсэлтийг “Хос санаа” компанид хүргүүлсэн. Үүний дагуу улсын төсвөөс дөрвөн удаагийн гүйцэтгэлээр олгосон санхүүжилтийг “Хос санаа” компаниас буцаан төвлөрүүллээ гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан албан ёсоор мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй
Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлнэ

“Рио Тинто” групп “Ковид-19” цар тахлын эсрэг сайн дурын сангаасаа 2.9 тэрбум төгрөгийн эх үүсвэр гарган, бичил, жижиг, дунд болон гарааны бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна.

Дэлгэрэнгүй