Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд байрлах 8-1-1-3 дугаар хэсгийн хорооны санал авах байранд саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 1,726 сонгогч бүртгэгдсэн бөгөөд 11.00 цагийн байдлаар санал хураалтын явц 16.28 хувьтай байлаа. Энэ удаагийн сонгууль анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойтой давхцаж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Тэр бээр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ардчилсан сонгуульдаа идэвхтэй оролцохыг ард иргэдэд уриаллаа. Энэ удаагийн сонгуулийн дүнгээр тойргоос 78, жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно. Нийслэлд хамаарах зургаан тойрогт 24, хөдөө, орон нутагт хамаарах долоон тойрогт 54 суудал ногдож байна. 19 нам, хоёр эвслээс болон бие даан нийт 1,341 хүн нэр дэвшсэн нь 1992 оноос хойш хамгийн их нам, эвсэл оролцож байгаа сонгууль юм.
ДэлгэрэнгүйСЕХ-ны дарга П.Дэлгэрнаран, "Өнөөдөр санал хураалтын өдөр. Одоогоор санал хураалт хэвийн үргэлжилж байна. Улсын хэмжээнд 2198, Улаанбаатар хотод 513 хэсгийн хороо ажиллаж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагааг эхлүүлэхэд бэлэн болсон талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүд, Тамгын газрын дарга болон Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар,
ДэлгэрэнгүйСонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Г.Байгалмаа нар Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглах гадаад улсын зарим төлөөлөгчтэй өнөөдөр (2024.06.27) хоёр талын уулзалт хийлээ.
ДэлгэрэнгүйЭнэ удаагийн сонгуулиар бид холимог тогтолцоогоор 126 гишүүнийг сонгоно. Ингэхдээ 2 тусдаа саналын хуудсыг ашиглах юм.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар 16,352 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргажээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын парламентын төлөөлөгчид Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг өнөөдөр (2024.06.26) хүлээн авч уулзан мэдээлэл солилцлоо.
ДэлгэрэнгүйСонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах ажлыг улс төрийн нам, эвсэл, төрийн бус байгууллага, сэтгүүлч, олон нийтэд нээлттэй зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулах хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, 9 дүүргийн 2198 хэсгийн санал авах байрын байршилд өнөөдөр нэгэн зэрэг шалган туршлаа.
ДэлгэрэнгүйСОНГОХ ЭРХИЙН ӨДӨР 6 САРЫН 28
ДэлгэрэнгүйМонгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаа 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Үндэсний аудитын газар хүргүүлж, нийтэд ил тод мэдээлнэ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цагт саналаа өглөө.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог тус бүрд нэр дэвшигчийн тоо, хүйс, сонгогчийн судалгааг танилцуулж байна.
ДэлгэрэнгүйСонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны хуралдаанд оролцож Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо.
ДэлгэрэнгүйБ.Энхболд: Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш хүний хувийн мэдээллийг цуглуулах ажил хавтгайрсан
УИХ-ын сонгуультай холбогдуулан хүний хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулах асуудлын талаар Хүний Эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд мэдээлэл өглөө.
Дэлгэрэнгүй