Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах бэлтгэл ажлын талаар НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил,
ДэлгэрэнгүйАзийн хотуудын ардын урлаг, гар урлалын “Asia Folk 2023” наадмыг Нийслэлийн Засаг даргын ивээл дор зургаадугаар сарын 15-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйАвто замын байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэл бууруулах чиглэлээр 2022 онд 11 байршилд зам, замын байгууламж шинээр барихаар төлөвлөж, дөрвөн байршлын замыг ашиглалтад оруулсан.
ДэлгэрэнгүйЭлсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлж, энэ сарын 18-н хүртэл үргэлжилнэ.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ХБНГУ-ын Берлиний цэргийн тойргийн командлагч, бригадын генерал Юрген Ухтманн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “ХБНГУ нь Европ дахь Монгол Улсын чухал түнш, гуравдагч хөрш бөгөөд манай хоёр улс нь дипломат харилцаа тогтоосноос хойш талуудын бүх түвшний харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, өдгөө иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа. Батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт байдаг. Тиймдээ ч манай улс орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах тогтолцоог хэрэгжүүлээд явж буй. Цаашид орон нутгийн хамгаалалтыг бэхжүүлэхэд Берлин хоттой хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээсэн юм. ХБНГУ-ын Берлиний цэргийн тойргийн командлагч, бригадын генерал Юрген Ухтманн “Бидний энэ удаагийн Монгол Улсад ажиллаж байгаагийн гол зорилго нь танай улсын орон нутгийн хамгаалалтын зарчим, үйл ажиллагаатай танилцаж, туршлагаас судлах юм. Энэ хугацаанд Улаанбаатар хотын цэргийн хүчний байгууллагууд нь энгийн байгууллагуудтайгаа маш нягт хамтран ажиллаж байгаа нь сонирхол татлаа” гэв. Ирэх жил Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо.
ДэлгэрэнгүйНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Баянгол дүүргээс цахимаар удирдан явуулав.
Дэлгэрэнгүй“Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл III” хамтарсан зохицуулах хорооны хурал өнөөдөр боллоо.
ДэлгэрэнгүйНЗДТГ-ын дарга И.Баатархүү өнөөдөр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн төлөөлөгч нартай уулзаж, тус агентлагаас хэрэгжүүлж буй “Азийн тэсвэртэй хотууд (Asia Resilient Cities)” төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд НЗДТГ-ын дарга И.Баатархүү “Өнгөрсөн хугацаанд олон улсын тавцанд болсон үйл явдлуудын улмаас дэлхий нийтээрээ гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулах замаар илүү тэсвэртэй, тогтвортой хотыг хөгжүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд Улаанбаатар хот нь 2016 онд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” санаачилгад нэгдэн орж, дэлхийн бусад хоттой туршлага солилцон, аюулгүй хот бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж буй. Мөн цаашид хотын дэд бүтцийг сайжруулж, агаар, орчны бохирдлыг бууруулах замаар илүү тэсвэртэй хот болохын төлөө зорьж байна. Үүнтэй холбогдуулан энэ чиглэлд хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, улмаар тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангахыг эрэлхийлж байна” хэмээсэн юм. “JSI Сургалт, судалгааны хүрээлэн”-гийн Азийн тэсвэртэй хотууд төслийн дэд захирал Дамодар Бачани “Бид “Азийн тэсвэртэй хотууд” төслөө газар хөдлөлт олон болдог Индонез, үер ихээр буудаг Энэтхэг, хэт халдаг Бангладеш болон агаарын бохирдол ихтэй Кыргызстан зэрэг Азийн дөрвөн улсын дөрвөн хотод хэрэгжүүлж буй. Төсөл хэрэгжүүлэх хотоо сонгохдоо уур амьсгалын өөрчлөлтөд хэр тэсвэртэй вэ гэдгийг нь гол шалгуураа болгодог. Бидний энэ удаагийн Монгол Улсад ажиллаж байгаагийн гол зорилго нь Улаанбаатар хоттой хамтран ажиллах боломжийн талаар судлахад оршиж буй. Өөрөөр хэлбэл, цаашид хамтран ажиллах тав дахь хотоороо сонгох боломжтой эсэхийг судлах гэж ирсэн юм” гэв. Уулзалтын төгсгөлд НЗДТГ-ын дарга И.Баатархүү Улаанбаатар хотын хөгжилд хувь нэмэр оруулах “Азийн тэсвэртэй хотууд” төслийг нийслэлийн зүгээс дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын нэрэмжит ширээний теннисний Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн боллоо.
ДэлгэрэнгүйНЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис” клубтэй хамтран зохион байгуулж буй “Талын салхи” олон улсын мото фестиваль Сүхбаатарын талбайд эхэллээ.
ДэлгэрэнгүйБэлэн бай
Дэлгэрэнгүй"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд "Шинэ сэргэлтийн бодлого-Анхан шат 2023” зөвлөлдөх уулзалтыг анх удаа зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-т сургалт зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйӨнөөдөр 16:00 цагт зарлан мэдээллийн дуут дохио дуугарч, газар хөдлөлтийн үеийн дадлага, сургуулийг зохион байгуулна.
ДэлгэрэнгүйҮндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран Стратегийн команд штабын сургуулийг анх удаа зохион байгуулж байгаа.
Дэлгэрэнгүй
















