БЗД-ийн хэмжээнд ‘’Тээш’’ нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

A- A A+
БЗД-ийн хэмжээнд ‘’Тээш’’ нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

БЗД-ийн хэмжээнд ‘’Тээш’’ нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн хэлтсээс  ‘’Тээш’’ нэгдсэн арга хэмжээг дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулж байна. Тус арга хэмжээ нь 5 дугаарын сарын 3-ны өдөр эхэлсэн бөгөөд дүүргийн алслагдсан гэр хорооллын замуудад хамтарсан хяналт, шалгалтыг зохион байгуулж байна. 

Арга хэмжээний хүрээнд хулгайн эд зүйлс тээвэрлэж буй автомашинуудыг олж тогтоож, арлын дугаар сольж бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт хяналт тавьж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.