Өрхийн эрүүл мэндийн төвд олон улсын чанарын стандартыг нэвтрүүлнэ

A- A A+
Өрхийн эрүүл мэндийн төвд олон улсын чанарын стандартыг нэвтрүүлнэ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны “Ачитсайхан” Өрхийн эрүүл мэндийн төв 2018 оноос эхлэн олон улсын чанарын менежементийн тогтолцоо ISO9001:-2015 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. 
Тус стандартыг хэрэгжүүлэх хүрээнд авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар энэ сарын 12-нд “Чанарын өдөрлөг” зохион байгуулсан бөгөөд НЭМГ-ын чанарын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн чанарын менежер, сувилахуйн албаны дарга болон 25 Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч нарын төлөөлөл бүхий нийт 35 хүн оролцлоо. 


Өдөрлөгийн хүрээнд “Олон улсын чанарын стандарт тогтолцоо ISO9001:-2015 танилцуулга хийгдэж “Хүүхдийн өвчлөлийн цогц менежент”, “Ниймийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ”, “Эх барих, эмэгтэйчүүдийн кабинетийн үйл ажиллагаа” зэрэг тусламж, үйлчилгээнд хийсэн чанарын судалгааг тус өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд танилцуулсан юм. Энэхүү өдөрлөгт оролцогсод тус Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцан, өөрсдийн мэдлэг туршлагаа хуваалцсан байна. Өрхийн эрүүл мэндийн төвд олон улсын чанарын менежементийн тогтолцоо ISO9001:-2015 стандартыг нэвтрүүлж эхэлснээр эмч, ажилтнуудын идэвхи оролцоо нэмэгдэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын үзүүлэлтэд ахиц гарах юм