ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

A- A A+
ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЙЛАН ТАНИЛЦУУЛАХ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тухай ээлжит хоёр дахь тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2015 онд хэлэлцэж Засгийн газарт хандаж 150 зөвлөмж өгсөн. Монгол Улс 2020 оны 5 дугаар сард эдгээр зөвлөмжийг хэрэгжүүлсэн тухай буюу удаах гурав дахь удаагийн тайлангаа Хүний эрхийн зөвлөлөөр хэлэлцүүлэх юм.

Өчигдөр Гадаад харилцааны яаманд Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд дээрх зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагаа, үр нөлөөнд иргэний нийгмээс өгч байгаа дүгнэлт тайланг хэлэлцэх зөвлөлдөх уулзалт болж байна.

Зөвлөлдөх уулзалтад Монголын хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум, холбогдох яамд, ЦЕГ, МХЕГ, ШШГЕГ, Жендэрийн үндэсний хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон бусад байгууллагын төлөөлөгчид оролцов.