Байгалийн түүхийн музейн зүүн урд уулзварын хойноос зүүн гар тийш эргэхгүй

A- A A+
Байгалийн түүхийн музейн зүүн урд уулзварын хойноос зүүн гар тийш эргэхгүй

Замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор тээврийн хэрэгслийн тооллого, авто замын эгнээний тоо, бусад уулзвар, замуудын ачааллыг үндэслэн Байгалийн түүхийн музейн зүүн урд уулзварын хойноос зөвхөн чигээрээ болон баруун гар тийш эргэх боломжтой байхаар хөдөлгөөн зохион байгуулалтын өөрчлөлт хийгээд байна. Харин тус уулзвараар хойноос зүүн гар тийш эргэж Ж.Самбуугийн гудамж руу явдаг байсан тээврийн хэрэгслүүд Нэгдсэн үндэсний гудамжаар зорчих боломжтой юм.

-Уг өөрчлөлтийг хийснээр тухайн уулзвараар нэвтрэх хүлээлтийн хугацаа буурч нэвтрүүлэх чадвар нэмэгдэх давуу талтай юм. -Замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн очих чиглэлээ урьдаас тооцоолон замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцоорой.

Эх сурвалж: Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төв