Хогтой холбоотой тоо баримтууд-Хогоор бүү хорло!

A- A A+
Хогтой холбоотой тоо баримтууд-Хогоор бүү хорло!

Монгол улсын хэмжээнд 2018 онд 3,5 сая тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэж, дарж булсан бөгөөд энэ нь 2008 онтой харьцуулахад 4 дахин нэмэгджээ. Нийт хог хаягдлын 41.6% нь Улаанбаатар хотод, үлдсэн 58.4% нь хөдөө орон нутагт үүссэн гэж бүртгэгджээ. Дээр дурьдсан 3,5 сая тонн хог хаягдлын 91,8 хувь нь  ахуйн хог хаягдал юм. Улсын хэмжээнд хог хаягдлын төвлөрсөн цэгийн тоо 390-д хүрсэн бөгөөд  7685 га талбайг зүгээр л хог асгаж, хогийг хадгалахад зориулж байна. Нийт хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлдэг байна. Энэ нь 1,4 сая орчим тонн хог хаягдлыг бид дахин боловсруулах боломжтой бөгөөд гарж буй хог хаягдлыг 50 хувиар бууруулах боломж бий гэсэн үг.

  1. Гялгар уут нь газрын хөрсөнд 100-400 жил оршдог. Нэг даавуун тор 170 ширхэг гялгар уут хэрэглэсэнтэй тэнцдэг.

Байгальд ээлтэй хэрэглээг сонгоцгооё! ХОГООР БҮҮ ХОРЛО!

2. 2019 оны байдлаар уул уурхайн олборлолтоос шалтгаалан 27.737.7га талбай эвдэрсэн, 11.284.2га талбай нөхөн сэргээгдээгүй.

Байгаль Эн Тэргүүнд Хогоор Бүү Хорло!

3. Мөнгөн ус хүний эрүүл мэнд, байгаль орчныг хордуулдаг учраас дэлхий нийтээр хэрэглэхийг хорьж, хязгаарласан. ДЭМБ-аас хүний эрүүл мэндэд хор уршиг үзүүлдэг химийн бодисын эхний 10-т мөнгөн усыг багтааж, мөнгөн усны тухай МИНИМАТА-гийн конвенцийг НҮБ-аас санаачлан, дэлхийн улс орнууд нэгдэн, хэрэгжүүлж байна. Монгол Улсын хувьд: 2007 оны Засгийн газрын 95 дугаар тогтоолоор мөнгөн усыг хэрэглэхийг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад оруулсан. Байгаль орчны сайдын 2008 оны 135 дугаар тушаалаар уул уурхайн үйлдвэрлэлд мөнгөн ус ашиглахыг хориглосон.

4. Ердөө 12 минут хэрэглэгддэг хэрнээ хөрсийг 500 жил үхжүүлдэг гялгар уутнаас татгалзаж байгальд ээлтэй хэрэглээг сонгоцгооё!

5. Иргэн бүр Экологийн цагдаа. Монгол улсын үндсэн хууль 17.2 байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.

6. Дэлхийн дулаарал болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн 48 гол горхи, 345 булаг, 150 нуур ширгэжээ.

7. Дэлхийн хамгийн том вирус бол ХОГ.