card
ЯВУУЛЫН АВТОБУСТАЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ЯВУУЛЫН АВТОБУСТАЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Агаар орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой “Агаар орчны бохирдол хүүхдэд” автобустай үзэсгэлэн, сургалтыг Улаанбаатар хотын Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт 800 сурагчдад 2021 оны 10 сарын 25-28-ны өдрүүдэд дунд, ахлах ангийн сурагчдад цар тахлын үед мөрдөх журмыг чанд баримтлан зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
“ITM-2021” ҮЗЭСГЭЛЭНГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ITM-2021” ҮЗЭСГЭЛЭНГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, Хэнтий аймаг хамтран АйТиМ аялал жуулчлалын үзэсгэлэнг 3 өдрийн турш амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Т.Золжаргал: Хариуцлага алдсан байгууллагын ард иргэдийн эрүүл мэнд яригддаг

Т.Золжаргал: Хариуцлага алдсан байгууллагын ард иргэдийн эрүүл мэнд яригддаг

Цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийг дэмжин, тэдний үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, төр, иргэн, аж ахуйн нэгжийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор “Хариуцлагын гэрээ”-г байгуулж буй. “Хариуцлагын гэрээ”-ний биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын албан хаагчид шалгалтын ажлыг тогтмол хийж байна. Хяналт, шалгалтын ажлын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргалаас тодрууллаа.

Дэлгэрэнгүй
Нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлнэ

Нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар түвшнийг шар түвшинд шилжүүлнэ

Засгийн газар, Улсын онцгой комиссоос цар тахлын нөхцөл байдал болон халдварыг бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид баримтлах бодлогоо танилцуулж, мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд С.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар оролцов.  

Дэлгэрэнгүй
Улаанбаатар хотын Хүндэт тэмдгээр Азийн сангийн суурин төлөөлөгчийг шагнав

Улаанбаатар хотын Хүндэт тэмдгээр Азийн сангийн суурин төлөөлөгчийг шагнав

Азийн сан нь 1990 оноос хойш Монгол Улсад засаглалыг сайжруулах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, эдийн засгийг дэмжих, байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг олон салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй.

Дэлгэрэнгүй
Аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн улсын тооллого эхэллээ

Аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн улсын тооллого эхэллээ

Статистикийн хуульд заасны дагуу аж ахуйн нэгж, байгууллага /ААНБ/-ын улсын зургаа дахь удаагийн тооллого өнөөдрөөс улс даяар эхэллээ. 2021 оны ээлжит тооллогыг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс нэг сарын хугацаанд зохион байгуулна.

Дэлгэрэнгүй
Эмийн үнийг зохиомлоор нэмсэнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийж байна

Эмийн үнийг зохиомлоор нэмсэнтэй холбогдуулан эмийн сангуудад шалгалт хийж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр Хотын даргын өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжилтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСАД ЦАХИМ ВИЗЭЭР ЗОРЧИЖ БУЙ АНХНЫ ЖУУЛЧНАА ХҮЛЭЭН АВЛАА

МОНГОЛ УЛСАД ЦАХИМ ВИЗЭЭР ЗОРЧИЖ БУЙ АНХНЫ ЖУУЛЧНАА ХҮЛЭЭН АВЛАА

Аялал жуулчлалыг дэмжиж, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс дэлхийн 36 орны иргэдэд цахим виз олгож эхэлсэн. Цахим визээр нэвтэрч буй анхны жуулчин болох Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Тэеk Хээ өнөөдөр жуулчин буюу К2 ангиллын визийг цахимаар мэдүүлж, Сөүл-Улаанбаатар нислэгээр Монгол Улсад ирлээ

Дэлгэрэнгүй
“АЙ ТИ ЭМ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛЭЭ

“АЙ ТИ ЭМ” АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛЭЭ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн.

Дэлгэрэнгүй
“Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойд зориулан  НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн хамтран “Монголын эртний хотууд агаарын зурагт” үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.

Дэлгэрэнгүй
Хотын үе үеийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэв

Хотын үе үеийн удирдлагуудад хүндэтгэл үзүүлэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон нийслэлийн удирдлагын багийнхан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ойн баярын өдөр үе үеийн хотын дарга нар болон НИТХ-ын дарга нарыг хүлээн авч,  хүндэтгэл үзүүллээ.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн удирдлагууд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардлаа

Нийслэлийн удирдлагууд Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг гардлаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн баталсан. Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойн баярын энэ өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тус хуулийн эхийг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан нарт  гардуулан өглөө. Энэ үеэр УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүд байлцсан юм.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуураа цэнгүүллээ

Нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуураа цэнгүүллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоо, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, Нийслэлийн Сүлдэт хуурыг цэнгүүллээ.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчид тангараг өргөлөө

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчид тангараг өргөлөө

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 382 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг тохиолдуулан “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо.

Дэлгэрэнгүй
“Ковид-19” халдвараар өвчилж, эдгэрээд 21 хоног өнгөрсөн иргэдийг нэмэлт тунд хамруулж байна

“Ковид-19” халдвараар өвчилж, эдгэрээд 21 хоног өнгөрсөн иргэдийг нэмэлт тунд хамруулж байна

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг.

Дэлгэрэнгүй