Дэлхий нийтэд тархаад байгаа Цар тахлын улмаас 2020 онд гадаад жуулчдын тоо 90 гаруй хувиар буурч, аялал жуулчлалын салбарын алдагдал 564 сая ам.доллар буюу 1,5 их наяд төгрөгт хүрч, 1600 гаруй аж, ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа жилийн туршид бүрэн болон хэсэгчлэн зогсож, 88 мянга гаруй ажлын байр эрсдэлд орсон байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газар хуралдаж зарим шийдвэрүүдийг гаргасныг танилцууллаа.
ДэлгэрэнгүйХөдөлмөр эрхлэгч болон ажил олгогч хүн бүрд хамаатай, хөдөлмөрийн харилцааны үед эрх ашгаа хамгаалахын тулд заавал судлах учиртай Хөдөлмөрийн тухай хуулийг УИХ-аас өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт баталлаа.
ДэлгэрэнгүйЗамын-Үүдийн боомтод том оврын 3000-3500 автомашинтай тэнцэх хэмжээний ачаа, барааны бөөгнөрөл үүссэн нь төрийн байгууллагын дарга нарын авилгын сүлжээ бий болсонтой холбоотой гэсэн гомдол мэдээллүүдийн дагуу ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд ажиллаж буй.
Дэлгэрэнгүй“Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь конвенц”-ын Парисын хэлэлцээрийг Монгол Улс 2016 онд баталсан. Уг хэлэлцээрийн дагуу гишүүн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсний дагуу Монгол Улсын Засгийн газар “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ийг 2019 оны 407 дугаар тогтоолоор баталсан байдаг.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж хилийн авто тээврийн зохион байгуулалт, хилийн боомтын өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны долдугаар сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
ДэлгэрэнгүйУОК-ын ээлжит хуралдаан өнөөдөр үдээс хойш боллоо. Хурлаар Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн дараах саналыг хэлэлцэн шийдвэрлэв.
ДэлгэрэнгүйУИХ-ын эмэгтэй гишүүд цахим наадмыг хойшлуулах, КОВИД-19 халдвараар эцэг эхээ алдсан хүүхдүүдэд Хүүхдийн фондоос тусламж үзүүлэх санаачилга гаргаж байгаа аж. Мөн эмэгтэй гишүүд нэг сарын цалингаа хандивлахаар болжээ.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Батлан хамгаалахын сайдГ.Сайханбаяр 2021 оны оны 6 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж Олон улсынаюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 9 дүгээр бага хуралд оролцлоо.
ДэлгэрэнгүйБайгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан БОАЖ, ХХАХҮ-ийн яамд НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн нэгжтэй цахим уулзалт хийж 2021 оны хагас жилд Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн 13 сумдад хэрэгжүүлэх арга хэмжээ, дэмжлэгийг тухайн орон нутагт тулгамдаад байгаа асуудлыг арилгахад чиглэсэн бодит дэмжлэгт төсвөө зарцуулах нь зүйтэй гэдэг чиглэлийг өглөө.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын хуралдаанаар дараахь хүмүүсийг Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд: -Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Раднаабазарын Алтангэрэл, -Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Уламбаярын Нямхүү, -Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Баттөмөрийн Энхсүх, -Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сайннямбуугийн Баатаржав, -Бүгд Найрамдах Ардчилсан Солонгост Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанцэрэнгийн Эрдэнэдаваа, -Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийдэлгэрийн Батбаяр, -Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жамсрангийн Бямбасүрэн, -Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лхагвасүрэнгийн Саянаа, -Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болд, -Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүхийн Баярсайхан, -Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Мижиддоржийн Цэнгэг, -Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн -Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Өлзийсайханы Энхтүвшин -Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гомбосүрэнгийн Мөнхбаяр -Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав, -Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамбажавын Ганболд -Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатар, -Бүгд Найрамдах Киркиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Ганхуяг, -Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Баярхүү, -Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сосорбарамын Энхбаяр, -Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдины Гансүх, -Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бирваагийн Мандахбилэг, -Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямаагийн Наранбат, -Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Нарантунгалаг -Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Энхтүвшингийн Булган нарыг томилуулахаар шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны зургадугаар сарын 30-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны зургадугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оныг дуустал 100.0 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгоно. Энэхүү арга хэмжээнд 576.0 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгоно. Ковид-19 халдварт цар тахлын үед хүүхдийн мөнгөн тэтгэмжээр дамжуулан өрхийн орлогод дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, халамжийн тэтгэвэр авдаг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, өнчин хүүхдэд сар бүр олгодог тэтгэвэр, тэтгэмжийн 188.0 мянган төгрөгийг 2020 оны тавдугаар сараас 2021 оны долдугаар сар хүртэл 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Зорилтод бүлэгт олгож байгаа энэхүү тэтгэвэр, тэтгэмжийг он дуустал хугацаанд үргэлжлүүлэн олгохоор төлөвлөв. Эрүүл мэндийн салбарт 700 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийнэ. Тухайлбал, Ковид-19 цар тахалтай нүүр тулан “улаан бүсэд” ажиллаж байгаа эмч, ажилчдын цалин хөлсөнд ногдох өртгийг 50 хувь, хүндэвтэр өвчтөнд хийгдэж байгаа эмчилгээнд шаардлагатай эмийн өртгийг тус тус нэмэгдүүлнэ. Мөн “улаан бүсэд” ажиллаж байгаа 13 мянган эмч, ажилчдад 2.0 сая төгрөг, эрүүл мэндийн салбарын бусад 19.5 мянган ажилчдад 1.0 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тусгажээ. Ковид-19 шинэ хэлбэрийн халдвар дэгдэх, өвчлөлийн нөхцөл байдал хүндрэх эрсдэлээс сэргийлэх, эрт илрүүлэхэд нэн шаардлагатай молекул, биологийн шинжилгээний урвалж, оношлуур, вирусын эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэхэд шаардлагатай зардал 61 тэрбум, нэмэлт ор дэлгэхэд шаардагдах 110.0 тэрбум, резидент эмч нарын цалингийн зардал 3.7 тэрбум төгрөгийг тус тус тусгажээ. Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлсэн цахилгаан, дулаан, ус хогны төлбөрийн чөлөөлөлтийг 2021 он дуустал олгоно. Товч мэдээ · Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2021 оны долдугаар сарын 16-ны баасан гарагийн ажлын өдрийг долдугаар сарын 24-ний бямба гарагийн амралтын өдөрт шилжүүллээ. · Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй
















