card
МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Хурлаар Монголбанкны санхүүгийн тайлагналын олон улсын шинэ стандартын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонсов. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт 9 (СТОУС9)-г Монголбанкны санхүүгийн тайлагналд нэвтрүүлэх бэлтгэлийг хангах ажлыг сайтар зохион байгуулж, гадаад, дотоодын экспертүүдтэй хамтран ажиллаж, сургалт судалгаа хийн ажилласны үр дүнд тус стандартыг 2018 оноос амжилттай хэрэгжүүлж эхэлжээ.

Дэлгэрэнгүй
ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Банкны хөгжил дэвшил, түүний үйл ажиллагааны талаарх харилцагч болон иргэдийн ойлголт, харилцагчийн эрх ашгийг хамгаалахад харилцагчдаас хөндөж буй асуудал зэргийг тандан мэдэх зорилгоор “Хариуцлагатай харилцагч-Хариуцлагатай банк” аяны хүрээнд эссэ бичлэгийн уралдааныг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив

Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Танилцуулга мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийлээ.

Дэлгэрэнгүй
БҮСИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭД МОНГОЛБАНКНЫ ШИЛЖИН ЯВАХ ЦОМ ОЛГОНО

БҮСИЙН МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАДЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭД МОНГОЛБАНКНЫ ШИЛЖИН ЯВАХ ЦОМ ОЛГОНО

Монголбанк Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд орон нутагт буй оюуны чадавхийг эрт нээн илрүүлж, хөгжүүлэх, ирээдүйн чадварлаг боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн бүсийн математикийн олимпиадыг Монголын математикийн олимпиадын хороотой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, УУР АМЬСГАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, УУР АМЬСГАЛЫН ТУЛГАМДСАН АСУУДЛААР БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЭВ

НҮБ-ын ЕА-н 74 дүгээр чуулганы Хоёрдугаар хорооны Ерөнхий санал шүүмжлэл энэ 10 дугаар сарын 7-ны өдөр эхэлж, гишүүн улс орнууд тогтвортой хөгжил, ядуурлыг бууруулах, макро эдийн засгийн бодлого, хөгжлийн санхүүжилт, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэдээлэл, харилцаа холбооны технологи, даяаршил ба харилцан хамаарал, тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнууд, хөгжлийн төлөөх үйл ажиллагаа зэрэг эдийн засаг, хөгжлийн асуудлаар байр сууриа илэрхийлж байна.

Дэлгэрэнгүй
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барина

Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-д өргөн барина

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд НИТХ-д өргөн барихыг дэмжлээ. “Эдийн засгийн өсөлт өрх бүрт”, “Хот байгуулалт, дэд бүтэц”, “Байгаль орчин, ногоон хөгжил”, “Нийгмийн хөгжил” , “Засаглал” гэсэн 5 бүлгийн 26 зорилтын хүрээнд нийт 485 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 1 их наяд 496 тэрбум 250 сая төгрөгийн санхүүгийн эх үүсвэр шаардлагатайг Нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцууллаа.

Дэлгэрэнгүй
Н.УРГАМАЛСУВД: ИНФЛЯЦИЙН ТӨСӨӨЛЛИЙГ 8 ОРЧИМ ХУВЬ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛСЭН

Н.УРГАМАЛСУВД: ИНФЛЯЦИЙН ТӨСӨӨЛЛИЙГ 8 ОРЧИМ ХУВЬ БОЛГОЖ НЭМЭГДҮҮЛСЭН

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Улаанбаатар хот төр хувийн хэвшлийн түншлэлийн баримт бичигт хувийн хэвшлийн саналыг авч байна

Улаанбаатар хот төр хувийн хэвшлийн түншлэлийн баримт бичигт хувийн хэвшлийн саналыг авч байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн маргаашийн /2019.10.03-ны өдөр/ хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар Нийслэлийн баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг дагалдан гарах Төр хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

Дэлгэрэнгүй
ИПОТЕКИЙН САНХҮҮЖИЛТЭД 313 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГООД БАЙНА

ИПОТЕКИЙН САНХҮҮЖИЛТЭД 313 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГООД БАЙНА

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,447 иргэнд олгоод байна. Үүнээс 2019 оны 9 дүгээр сард Монголбанкны эх үүсвэрээс 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 243 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 130 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс нийт 8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 111 иргэнд тус тус олголоо.

Дэлгэрэнгүй
МОНГОЛБАНК ЭХНИЙ 9 САРЫН БАЙДЛААР 11.2 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВЛАА

МОНГОЛБАНК ЭХНИЙ 9 САРЫН БАЙДЛААР 11.2 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВЛАА

Монголбанк 2019 оны эхний 9 сард 11.2 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 14.3 тонн үнэт металл худалдан авснаас 3.1 тонноор бага буюу 22%-иар буурсан үзүүлэлттэй байна. Монголбанк 2019 оны 9 дүгээр сард 1.4 тонн үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31.4 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 104 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.1 тонн үнэт металл худалдан авч байснаас 694 кг-аар буурсан үзүүлэлттэй байна. 2019 оны 9 дүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129,726.23 төгрөг байлаа.

Дэлгэрэнгүй
Чех улсын Худалдаа, эдийн засгийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

Чех улсын Худалдаа, эдийн засгийн танхимын төлөөлөгчидтэй уулзлаа

Бүгд найрамдах Чех Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Ярослав Кубера тэргүүтэй төлөөлөгчид энэ өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Дэлгэрэнгүй
ХЯТАД-МОНГОЛЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ШАНХАЙ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХЯТАД-МОНГОЛЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ШАНХАЙ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хятад-Монголын банк, санхүүгийн хамтын ажиллагааны 8 дахь удаагийн дугуй ширээний уулзалтыг БНХАУ-ын Шанхай хотноо 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уулзалтад Монголбанк, Хятадын Ардын банк болон хоёр улсын банк, санхүүгийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Дэлгэрэнгүй
ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ЗӨВЛӨЛИЙН 2 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

ҮНДЭСНИЙ ТӨЛБӨРИЙН СИСТЕМИЙН ЗӨВЛӨЛИЙН 2 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Төлбөрийн системд оролцогч байгууллагуудаас бүрдсэн Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн 2 дугаар хуралдаан өнөөдөр боллоо.

Дэлгэрэнгүй
МАХНЫ ҮНЭ ХЯМДАРЧ ХАНГАМЖ ТОГТВОРЖИЖ БАЙНА

МАХНЫ ҮНЭ ХЯМДАРЧ ХАНГАМЖ ТОГТВОРЖИЖ БАЙНА

Нийслэлийн иргэдэд 50 тонн шинэ махыг хямд үнээр  худалдааллаа        Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран “Мах, хүнсний ногоо, цагаан идээ-2019” үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдааг Хан-Уул дүүргийн “Лавай” төвийн “Лавай” хүнсний худалдааны төвд зохион байгуулж,  нийслэлийн иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангаж, зах зээлийн доод үнээр бүтээгдэхүүнийг худалдааллаа. Үзэсгэлэн худалдаа нь малчид, хоршоодыг зах зээлд оролцох боломжийг нь бүрдүүлж, дотоодын үйлдвэрийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилготой байлаа.

Дэлгэрэнгүй
Н.БАЯРТСАЙХАН: МӨНГӨНИЙ БОДЛОГО, БАНКНЫ ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТ НЬ ДУНД ХУГАЦААНЫ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ДАРХЛААГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЧИГЛЭНЭ

Н.БАЯРТСАЙХАН: МӨНГӨНИЙ БОДЛОГО, БАНКНЫ ХЯНАЛТ ЗОХИЦУУЛАЛТ НЬ ДУНД ХУГАЦААНЫ ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ДАРХЛААГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ЧИГЛЭНЭ

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхантай ирэх жил төрөөс баримтлах мөнгөний бодлогын зорилтын талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй