Улсын онцгой комиссын шийдвэрээр Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу (эрүүл мэнд, буяны ажил)-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай) тээвэрчдийг гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд гаргахаар болсон
ДэлгэрэнгүйС.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр тулгагдан 20 жилийн ял авсан Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбат дүүгээ суллахыг шаардан Сүхбаатарын талбайд тав хоног өлсгөлөн зарлаад байгаа билээ. Тэрээр өнөөдөр тус хэргийн талаар ноцтой мэдээлэл хийлээ.
ДэлгэрэнгүйХөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон хуульчдын Үндсэн хуулийн Цэцэд гаргасан өргөдлийг өнөөдөр /2021.03.22/ Цэцийн хуралдаанаар шийднэ.
ДэлгэрэнгүйҮндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хилээр их хэмжээний мөнгө оруулсан гэх асуудалд УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2021.03.19/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ.
ДэлгэрэнгүйӨмнөговь аймгийн Оюутолгойн уурхайд энэ сарын 15-нд Covid-19 халдварын нэг тохиолдол батлагдсан. Тухайн тохиолдлыг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчилж байгаа, биеийн байдал нь дунд зэрэг гэсэн мэдээлэл бий
ДэлгэрэнгүйАТГ-ын гадна өнөөдөр /2021.03.17/ “Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнөөдөр нийгэмд улс төрийн сонгууль ойртсон байна. МАН, АН-ын сандал суудлаа булаацалдаж байгаа дүр зураг л харагдаж байна. Хоёрдугаарт, Монголын том том хулгайч нарын байр сууриа булаацалдсан зодоон болж байна л даа. Энэ зодоон цаашид улам их болоосой. Учир нь, эрх мэдэлтнүүдийн булхай, хулгай сонгууль бүрийн өмнө л ил болдог. Нөгөө талаараа энэ нь том улстөрчид бүлэглэлийн дундаас зөв мэдээлэл очдог. Б.Баасанцогт гэдэг хүн 11 хүний шүүгчийн данс руу мөнгө шилжүүлсэн явдал ил боллоо. Энэ бол сонгуулийн өмнө иргэдэд ил болж байгаа ашигтай мэдээлэл юм” хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо. Түүнчлэн “Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болох бүрд гурван зүйлийг л ярьдаг. Авлигатай тэмцэнэ, оффшортой тэмцэнэ гэж хэлдэг. Шударга ёсыг тогтооно гэж хэлдэг. Байнгын улиг болсон энэ гурван зүйлийг л хэлдэг. Гэтэл энэ нь өнөөдөр бодит байдалд алга. Энэ том хулгайч нар хоорондоо зодолдог. Тэр дундаас мэдээлэлтэй болж байна. Тиймээс бид энэ бүх маргаан, зодооныг баримтжуулаад АТГ-т өгч байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын 10 оффшор компанийн баримт дэлгэгдэж байна. Нэг байсан бол за яах вэ гээд орхихсон. Арвын арван оффшорын асуудал хөндөгдөж байна. Үүнийг АТГ шалгах ёстой. Сү.Батболд, Х.Баттулга нарыг шалгуулахаар өгч байна” хэмээн ярилаа.
ДэлгэрэнгүйҮндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй талаар гурван сарын өмнө ХҮН-ын дарга Т.Доржханд хуульчдын хамт Цэцэд өргөдөл гаргасан.
Дэлгэрэнгүй“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өчигдөр /2021.03.10/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус ХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж компанийг ойрын жилүүдэд хөгжүүлэх “А6-20” бизнес төлөвлөгөөг баталсан байна
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужийн дээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
ДэлгэрэнгүйЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-аар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонссон Т.Чимгээтэй уулзлаа. Гүйцэтгэх засаглалын тэргүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай хамт хаалттай хорих ангид ажилласан нь олон нийтийн анхаарлыг энэ сэдэв рүү дахин татав. Тэр дундаа “Эрүү шүүлтэд өртөж, хилс хэргээр ял эдэлж байж болзошгүй” гэх Т.Чимгээг ил гаргаж, сэтгүүлчидтэй уулзах боломж олгосон нь сошиал ертөнцөд жинхэнэ утгаар “бум” болж байна. “Энэ хэрэг 23 жилийн туршид улстөрчдийн эрх мэдэлд хүрэх хэрэгсэл байсаар ирлээ. Одоо бүхэлд нь нууцаас гаргах цаг болсон…”, “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллаач” гэсэн хүсэлт, шаардлага ч улам эрчээ авч байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн даваа гарагт хаалттай хорих ангид сэтгүүлчдэд мэдэгдсэнчлэн С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх хэргээр зургаан жил, долоон сар, зургаа хоног шоронд тарчилж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах хууль, эрх зүйн боломж бий юү. Тэднийг суллах уу… Ард иргэдийн зүгээс чих тавин хүлээж суугаа асуудал бол энэ мөн. Өдгөө ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас болон ар гэрийнхнээс нь уучлалт гуйж, “Тэднийг эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулсан хүмүүс бол ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат хоёр юм” гэж мэдэгдсэн. Олон улсын парламентын холбооноос эрүүдэн шүүлгэсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллахыг шаардсан нь 2019 оны аравдугаар сард болсон явдал. Харин Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт тус бүр гурван жилийн хорих ял оноосон нь 2020 оны долдугаар сарын 22-ны өдөр юм. Тухайн үед олон нийтийн дунд “Б.Хурц нарын гэм бурууг тогтоочихвол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах байх” гэсэн итгэл, горьдлого байсан. Зарим улстөрчийн зүгээс “Хилс хэргээр ял эдэлж буй тэр хүмүүсийг удахгүй суллана” гэж мэдэгдсэн ч талаар болсон. Яагаад тэр вэ. “Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүхгүй бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах боломжгүй”… Холбогдох хууль, эрх зүйн баримтаас ийм нэгэн гаргалгааг хийж болохоор болжээ. Учир нь Төв аймгийн шүүхээс тагнуул, прокурор, ШШГЕГ-ын ажилтан гээд нийт есөн хүний гэм буруугийн асуудлыг өнгөрсөн онд хэлэлцэж, ял оноосон ч 2020 оны арваннэгдүгээр сард хуралдсан давж заалдах шатны хурлаар анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон. Ингээд Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг батлан даалтад гаргасан. Ном ёсоор анхан шатны шүүх хурлын товыг зарлаад дахин хуралдах ёстой ч ямар далд хүч үйлчилсэн нь мэдэгдэхгүй гацаасаар байна. “Эрүүдэн шүүсэн” гэх хэргийг бүх шатны шүүхээр хэлэлцэж нэг мөр шийдэхгүй бол Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэх асуудал хойшилно гэсэн үг. Нэг ёсондоо, Б.Хурц, Г.Эрдэнэбат нар хонгилын шүүгчдээ удирдаж, хугацаа хожсоор байгаа юм. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы хувьд ч энэ талаар “Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг шийдэхгүйгээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдал гэж авч үзэх боломжгүй. Хуулиараа л явна” гэдэг байр суурийг илэрхийлсэн сурагтай. Үнэхээр ч тийм юм. Тагнуулынхан энэ хоёр хүн дээр хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж, хорих газрын камерт эрүүдэн шүүж, айлган сүрдүүлж хэрэг хүлээлгэсэн нь гурван шатны шүүхээр тогтоогдвол Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцож хэргийг дахин авч үзнэ. Ингээд Улсын Дээд шүүх рүү шилжүүлснээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын гэм буруугийн асуудлыг дахин хэлэлцэж, цагаатгах эсэхээ шийдэх хуультай. Нэг нь эрүүдэн шүүсэн, нөгөө нь С.Зоригийг хөнөөсөн гэх хоёр өөр хэрэг мэт боловч хоорондоо ийм хэлхээ холбоотой аж. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэх нь Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг Төв аймгийн шүүх хэрхэн дэнслэхээс шалтгаална. Шүүх, хуулийнхан хуйвалдаж, Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын хэргийг нааш, цааш шидэн “тоглож” хугацаа хожсоор байгаа тул Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эсэхийг хуулийн дагуу шийдэж чадахгүй байгаа юм байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсад “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын аян өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Асртазенека” вакцины эхний тунг хийлгэсний дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд “COVID-19”-ийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэхдээ, “Дэлхий дахиныг хамарсан коронавирст цар тахал улс орнуудын эрүүл мэндийн төдийгүй бусад олон салбарын тогтолцооны бэлэн байдал, хариу арга хэмжээний авах чадавх, хамтын ажиллагаа эв нэгдлийг шаардсан энэ цаг үеийн томоохон сорилт болж байна. Монгол Улсад бүтэн 10 сарын турш “COVID-19” цар тахлын зөвхөн гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдэж эмчлэгдэж байсан бол өнгөрсөн оны 11 дүгээр сараас дотоодын халдвар бүртгэгдэж эхэлсэн. Эрүүл мэндийн салбар халдварыг хүн амын өргөн хүрээнд тархаахгүйн тулд бусад олон салбартай мөр зэрэгцэн ажиллаж байна. Хүн бүр амны хаалтыг тогтмол зүүж, гарын ариун цэврийг сахиж, хүн бөөгнөрсөн олноор цугларсан газраар аль болох явахгүй байх нь халдварыг хумих, гинжин хэлхээг таслах хамгийн хямд төсөр арга байдаг. Үүний зэрэгцээ хүн төрөлхтөний шинжлэх ухаан, технологийн үр дүнд халдвараас сэргийлэх үр дүнтэй вакциныг богино хугацаанд хөгжүүлж дэлхий нийтийн хүртээл болгож эхлээд байна. Халдвартай тэмцэх бидний зорилго, үйл ажиллагааг дэмжин БНЭУ-ын Засгийн газраас 150 мянган тун вакциныг манай улс өчигдөр хүлээн аваад байна. Энэхүүү буцалтгүй тусламжаар өгсөн 150 мянган тун вакциныг манай улсад тусламж болгон нийлүүлж байгаад Эрүүл мэндийн сайдын хувьд БНЭУ-ын Засгийн газарт Монгол Улсад суугаа гэв.Элчин сайдаар дамжуулан гүн талархал дамжуулж байгаагаа илэрхийлж байна. Монгол Улсын Засгийн газраас насанд хүрсэн нийт хүн амаа дархлаажуулах төлөвлөгөө гарган бэлтгэл ажлаа бүрэн хангасан” гэв. Вакцинжуулалтын төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд халдвартай тэмцэж байгаа эрүүл мэндийн байгууллагын төрийн болон хувийн хэвшлийн ажилтнууд, дараагийн ээлжинд хариу арга хэмжээний онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын алба хаагчдад хийх юм. Дараагийн ээлжинд хүлээн авах вакцинаар зорилтот бүлгийг ээлж дараатай хамрууулан энэ ондоо багтаан дархлаажуулалтаа хийж дуусгахаар төлөвлөжээ.
ДэлгэрэнгүйӨнгөрсөн амралтын өдрүүдээр хууль, шүүхийн эрх мэдэл бүхий 10 гаруй хүмүүс “PARKVIEW” хотхоны 752-р байрны дугаар тоотод цуглаж биеэ үнэлэгчид байж болзошгүй охидын хамт архидан согтуурсан бичлэг нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаж байна.
ДэлгэрэнгүйДЭМБ-ын шинжлэх ухааны ажилтан Сумья Сваминатан COVID-19-ийг хөнгөн хэлбэрээр тусч байсан болон шинж тэмдэггүй тээгч хүмүүсийг энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх тариаг хийлгэх ёстой гэж мэдэгдсэн байна. Түүнээс гадна зөвхөн насанд хүрсэн хүмүүс дархлаатай болж чадна гэж онцолжээ.
ДэлгэрэнгүйМонгол, Хятадын хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг ахиулах, уламжлалт найрамдлыг нэмэгдүүлэх зорилгоор “Төмөр үхэр жилийн сар шинийг хамтдаа тэмдэглэе” 2021 оны Монгол, Хятадын сар шиний соёлын солилцооны арга хэмжээг ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яам хамтран 2021 оны 2-р сарын 10-ны өдрөөс эхэлж, 3-р сарын дунд хүртэл үргэлжилнэ. Тус арга хэмжээгээр Цагаан сараар сэдэвлэсэн нэвтрүүлэг, Уран сайхны тоглолт, Олон ангит кино, уран сайханы киног олон нийтэд хүргэнэ.
Дэлгэрэнгүй
















