СИНГАПУР УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

A- A A+
СИНГАПУР УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Сингапур Улсын Засгийн газрын агентлаг-Төрийн өмчит компанийн хамтын ажиллагааны газрын Хойд Ази, Ойрхи Дорнодын бүс нутаг хариуцсан захирал Тап По Тек болон мөн тус байгууллагын зөвлөх Лим Чи Киа нарт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн Төсөв, хөрөнгө оруулалтын албаны дарга Ц.Шинэхүү болон Захиргаа, удирдлагын хэлтсийн Гадаад харилцаа, орон нутаг хариуцсан мэргэжилтэн У.Усгал нар нь 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр "Эрчим хүчний үндэсний төв" ТӨХХК болон "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК зэрэг байгууллагуудын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай нь танилцууллаа. Дээр дурдсан гадаад улсын төлөөлөгчид нь хөгжиж буй улс орнуудад хэрэгжүүлж буй эрчим хүчний салбарын төсөл хөтөлбөрийг тэдгээр төрийн өмчит компаниудад танилцуулж, Сингапурын эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудтай хамтран ажиллах боломжит хувилбаруудын талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэхүү байгууллага нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцсон билээ. Уг санамж бичгийн төслийн загварт сэргээгдэх эрчим хүчний талаар хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, сайн туршлагаасаа хуваалцах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх талаар тусгасан. Үүний хүрээнд "Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК" болон "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК зэргийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухайд санал солилцсон юм.

~ Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК ~

2023-06-01