“УБДС” ТӨХК НЬ ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГАА, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ХҮРЭЭНД ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ БҮХИЙ ЦАХИЛГААН СОРОНЗОН ОРНЫ ХАЛААГУУРЫН ТӨСЛИЙГ СОЛОНГОС УЛСЫН ЭКО ГРИЙН ХХК-ТАЙ ХАМТРАН НИЙСЛЭЛИЙН 149-Р СУРГУУЛЬ ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ ХАЛААЛТЫН ЗУУХНУУДЫГ ЗОГСООЖ, АШИГЛАЛТЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛЛАА.
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, 2019 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын 2019 оны “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр анхаарч 2022 онд нийгмийн хариуцлага, гадаад хамтын ажиллагаа, төвлөрсөн дулаан хангамжийн системд шинэ техник, технологийг нэвтрүүлэх чиглэлээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон “УБДС” ТӨХК нь Солонгос улсын Эко грийн ХХК-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулж СХД-ийн 7-р хороо, 227-р цэцэрлэг, ЧД-ийн 7-р хороо, Баянхошууны хөтөлд байрлах 149-р сургууль дээр дэвшилтэт технологи бүхий эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан соронзон орны халаагуур суурилуулах төслийг амжилттай хэрэгжүүлж туршилтын хугацаанд шинэ тоноглолууд хэвийн ажиллаж, ашиглалтын зардал 30-40%-иар буурч жигд халаалтаар хангагдсан зэрэг эерэг үр дүнгүүд гарсан.
149-р сургуулийн хувьд хуучин 300 кВт-ын хүчин чадалтай 2 ширхэг халаалтын зуухаар дулаанаар халж агаар, орчны бохирдолтой орчинд ажилладаг байсан бол дэвшилтэт технологи бүхий цахилгаан соронзон орны халаагуур суурилуулан дулаан хангамжаа шийдсэнээр 2 ширхэг халаалтын зуухны галлагааг зогсоож, түүхий нүүрсний хэрэглээг жилд 220 тонноор бууруулж чадсан юм.
Энэхүү төсөл хэрэгжснээр 149-р сургууль нь 60кВт-ын хүчин чадалтай 2 ширхэг цахилгаан халаагуурыг тоноглолын хамт суурилуулан 2023.02.06-ны өдрөөс ажиллагаанд залгасан. Улмаар 2023.04.05-ны өдөр цахилгааны тоолуурын заалтыг авахад 151243 кВт цахилгаан хэрэглэсэн бөгөөд тус заалтын дагуу сургуулийн цахилгаан халаагуурын 59 хоногийн цахилгааны зардлыг шөнийн тарифын хөнгөлөлтгүйгээр тооцож үзэхэд 37,64 сая төгрөгийн зардал гарсан. Үүнийг халаалтын зуухны нэмэгдсэн төлбөрийн сарын ашиглалтын зардалтай харьцуулахад сард хугацаанд 10,2 орчим сая төгрөгийн хэмнэлт гарсан байна.
Энэхүү дэвшилтэт технологийг иргэд олон нийтэд, аж ахуй нэгж байгууллагуудад сурталчлан танилцуулах өдөрлөгийн арга хэмжээ 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 149-р сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
149-р сургууль цахилгаан соронзон орны халаагуурыг ашигласнаар сард 10,2 сая төгрөг, хоногт 370 мянган төгрөгийн хэмнэлт үзүүлж байна