НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 19 БАЙРШИЛД ХИЙГДЭХ 27,1 КМ ДУЛААНЫ ШУГАМЫН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ 5 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ.

A- A A+
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 19 БАЙРШИЛД ХИЙГДЭХ 27,1 КМ ДУЛААНЫ ШУГАМЫН ЗАСВАР ШИНЭЧЛЭЛИЙН АЖИЛ 5 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ.

Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 6, 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4аб дулааны магистраль шугамыг өргөтгөн шинэчлэх барилга угсралтын ажил 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр эхлэхтэй холбоотой бэлтгэл ажил хангах хүрээнд 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр УБЗАА, УБДС ТӨХК, УСУГ ТӨХК, УБЦТС ТӨХК, Тээврийн цагдаагийн алба, ОСНААУГ, МХС ТӨК, ЗХУТ, НЗХГ-Газар чөлөөлөлтийн хэлтсийн инженер техникийн ажилтнууд хамтран трассын дагуу хяналт хийж трассын хамгаалалтын зурваст байрлах нүүлгэн шилжүүлэх шаардлагатай ногоон байгууламж, гэрлийн шон, камер, тохижилтын элементүүд, инженерийн байгууллагуудад хамаарал бүхий эд зүйлсийг тодорхой болгож барилга угсралтын ажил хийгдэх үеэр өөрсдийн эд хөрөнгийг төслийн талбайгаас түр нүүлгэн шилжүүлэх, авто замын хөдөлгөөн зохицуулалтыг зохион байгуулах зэргээр дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо.