card
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭДИЙН ЗАСГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БОЛОХ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ЭДИЙН ЗАСГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ БОЛОХ СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫГ БҮХ ТАЛААР ДЭМЖИНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй
АН-ын тамганы маргааныг шүүх хурал үргэлжилж байна

АН-ын тамганы маргааныг шүүх хурал үргэлжилж байна

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр (2021.05.17) 09.00 цагт Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэж эхэлсэн.

Дэлгэрэнгүй
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОРХОН АЙМГИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМЖСАН БАЙДАЛД ТАЛАРХАЛТАЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОРХОН АЙМГИЙН НЭГДСЭН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМЖСАН БАЙДАЛД ТАЛАРХАЛТАЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр Орхон аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрлөө сааруулах, цахим “Эрдэнэт” зэрэг хот төлөвлөлтөө сайжруулах, иргэдээ орон сууцжуулах талаар танилцууллаа.

Дэлгэрэнгүй
5 ДУГААР САРЫН 15-НААС ДӨРВӨН ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭХЭЭР БОЛЛОО

5 ДУГААР САРЫН 15-НААС ДӨРВӨН ТӨРЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭХЭЭР БОЛЛОО

Улсын Онцгой Комиссын шийдвэрээр 5 дугаар сарын 15-наас дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээхээр боллоо.

Дэлгэрэнгүй
ҮРИЙН УЛААНБУУДАЙН ҮНИЙГ 30 ХУВЬ ХӨНГӨЛНӨ

ҮРИЙН УЛААНБУУДАЙН ҮНИЙГ 30 ХУВЬ ХӨНГӨЛНӨ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр боллоо.

Дэлгэрэнгүй
Ц.Оюунгэрэл АН-аас гарах хүсэлтээ өгчээ

Ц.Оюунгэрэл АН-аас гарах хүсэлтээ өгчээ

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намаас гарах өргөдлөө өгчээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Миний бие Ц.Оюунгэрэл нь Ардчилсан намаас гарах хүсэлтээ үүгээр илэрхийлж байна.

Дэлгэрэнгүй
Сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж дууслаа

Сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж дууслаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2-т заасны дагуу  санал авах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө буюу 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс  өмнө  сонгуулийн хэсгийн хороод бүрэн байгуулагдлаа. Ингэснээр иргэдийн санал авах ажлыг зохион байгуулахаар сонгуулийн бүх шатны хороод байгуулагдаж сонгуулийн бэлтгэл ажилдаа орлоо.

Дэлгэрэнгүй
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн ойлголцож, өлсгөлөнгөө зогсоохоор боллоо

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн ойлголцож, өлсгөлөнгөө зогсоохоор боллоо

Долоо хоног үргэлжилсэн өлсгөлөн болон улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ эвлэрэн ойлголцох санаачлага гарган АН-ыг оролцуулсан хамтарсан Ажлын хэсэг байгуулсан юм

Дэлгэрэнгүй
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:  100+ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ: 100+ ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭГ ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, хийж байгаа ажлаа товч танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн хамтрах талаар санал солилцов. Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээн хөгжүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд 100+төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний тулд хувийн хэвшлийг боломжит бүх хэлбэрээр дэмжихээ Ерөнхий сайд хэллээ. Гэхдээ бүгдийг төр хариуцах боломжгүй. Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг Засгийн газар, Ханги-Мандал чиглэлийн төмөр замыг хувийн хэвшил хариуцах боломжтойг жишээ болгов. “Төр бизнест оролцдог, улс төр-бизнес холилдсон, төрийн албан хаагчид хүнд суртал, чирэгдэл учруулдаг, авлига нэхдэг, хэн нэгэнд нь давуу байдал олгодог зэргийг одооноос тэглэж, бизнесийг жам ёсоор нь явуулах ёстой” гэлээ. Сангийн сайд Б.Жавхлан 100+ төсөл, арга хэмжээний талаар мэдээлэл өгсний дараа бизнес эрхлэгчид саналаа илэрхийллээ. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: Эдийн засаг, худалдаа хариуцсан яам байгуулах шаардлагатай. Их сэргэлт хийхийн тулд бүгдийг шинээр эхэлье. БНХАУ-ын эдийн засаг хамгийн их өснө гэж Дэлхийн банк үзсэн. Эдийн засаг нь нэг хувиар өсөхөд манайд 0.83 хувиар нөлөөлнө. Энэ өсөлтийг том боломж болгоход аж ахуйн нэгжүүд анхаарах байх. Цар тахлаас болж 27 мянган аж ахуйн нэгж ажлаа зогсоосон. НӨАТ, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг эргэж харах шаардлагатай байна. 1,000 орчим зөвшөөрлийг цөөлж, мэргэжлийн холбоодод нь хариуцуулъя. Хамтдаа эдийн засгаа сэргээе, хөрөнгө оруулалт татъя, нэг аж ахуйн нэгжийг биш, бүгдийг нь дэмжиж байж хөгжие. “Ган хийц” ХХК-ийн ерөнхий захирал М.Даваасүрэн: Төмөр замын бетон дэр үйлдвэрлэгчдийн нэгдэл Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон. Гурван аж ахуйн нэгж хийсэн ажлынхаа мөнгийг аваагүй. Банкны зээл, цемент, арматурын өрнөөс гадна элс, хайрга, дайрга нийлүүлэгч болон тээврийн компаниудад төлбөрөө төлөөгүй, ажилчдынхаа цалинг өгөөгүй байна. “Хасу мегаватт” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш: Залуус ажиллаж хөдөлмөрлөх ямар ч сонирхолгүй, халамжийн мөнгөөр амьдардаг боллоо. Сургаж ажилд авъя гэхэд ирдэг хүн байдаггүй. Үүнд анхаармаар байна. 10 их наядын цогц төлөвлөгөөг бодитой, үр дүнтэй байхад анхаарах хэрэгтэй. Манайх гэхэд л Ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй байна. Гаргасан шийдвэр дунд шатандаа хэрэгжиж байгаа эсэхэд анхаарна уу. “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл: Жижиг, дунд бизнесээ дэмжих гурван хувийн хүүтэй зээл амжилттай хэрэгжинэ гэж найдаж байна. Уул уурхайн бирж байгуулах цаг болсон. Том экспортлогч аж ахуйн нэгжүүдэд зориулж зээлийн шугам нээх шаардлагатай байна. Дотооддоо зээл авъя гэхэд банкуудын хэмжээ хязгаарт баригдаж, хамгийн ихдээ 20-30 сая ам.доллар авах боломжтой байдаг. Манай компани 400 орчим сая ам.долларын бонд босгож, хүүгийн төлбөрт жилд 40-50 сая ам.долларыг гадагшаа төлж байна. Энэ зээлийг төгрөгөөр авч дотооддоо төлбөл 40-50 сая ам.доллар Монголд үлдэх боломжтой. “Монголын Алт” ХХК-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт: Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийг түшиглэж зэс баяжуулах үйлдвэр байгуулах болсон. Хамгийн боломжтой байршил нь Бор-Өндөр. Дэд бүтэц, усан хангамж сайтай учир шийдвэрээ эргэж харна уу. МСҮТ төгсөөд үйлдвэрт доод тал нь гурван жил ажилласан залуусыг их, дээд сургуульд эчнээгээр суралцахыг дэмжих хэрэгтэй байна. Дор хаяж сургалтын төлбөрөө ажиллаж байхдаа олох боломжтой. Гааль, татвартай холбоотой хуулийн заалтууд хоорондоо зөрчилддөг нь ажилд хүндрэл учруулж байгаад анхаарах хэрэгтэй. “Алтан жолоо трейд” группийн ерөнхийлөгч В.Энхбаатар: Цахилгаан, дулаан, Нийгмийн даатгалын шимтгэл зэргийг тэглэж, дархлаажуулалтыг эрчимтэй хийж байгаа нь сайшаалтай. Замын-Үүд-Эрээний тээвэр үнэхээр хүнд, хил гардаг тээврийн хэрэгслийн тоо буурсан. Хил, гааль, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын хүмүүс авлига нэхдэгээс болж тээврийн зардал өссөн гэдэг нь худлаа юм билээ. Манай зарим жолооч, хилийн цаана байгаа өвөрмонгол иргэдтэй холбоотой. Үүнд анхаармаар байна. “АПУ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг: Олон хүнийг ажлын байраар хангадаг, ялангуяа эмэгтэйчүүдийг ажилтай болгодог хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих чиглэлээр 100+ төсөлд хэр тусгагдсан бол. Үүнд анхаарна уу. Голомт банкны гүйцэтгэх захирлын орлогч Д.Бадрал: Дэмжиж ажиллахад бэлэн. Засгийн газар жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж байгаад талархаж байна. Томоохон аж ахуйн нэгжүүд, тэр дундаа үйлчилгээний салбартаа анхаарах хэрэгтэй. Бизнес эрхлэгчдийн асуултад Ерөнхий сайд болон сайд нар хариулт өгч, зарим саналыг нь судлана гэлээ. Тухайлбал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн дутуу санхүүжилтийг ойрын хугацаанд өгөхөө Сангийн сайд Б.Жавхлан хэлэв. Зэс баяжуулах үйлдвэр барихаар зургаан байршилд судалгаа хийхэд эхний гуравт Эрдэнэт, Налайх, Оюутолгой “хамгийн тохиромжтой” гэж гарсныг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон хэллээ. Уулзалтыг хааж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ. Тэрээр “Засгийн газрын бодлого тогтвортой, нээлттэй байх ёстой. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн шинэ, тодорхой соёлын өөрчлөлт рүү хамтдаа оръё. Ерөнхийгөөс тодорхой руу явъя. Хэрвээ аж ахуйн нэгжүүд тухайн нэг төслийг сонирхож байгаа бол тэр төслөө ганцаарчилсан болон хэсэг бүлгээрээ, эсвэл салбараараа тал бүрээс нь ярьж байя” гээд бизнес эрхлэгчдэд амжилт хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй
С.Одонтуяа: Ерөнхий сайдыг шүүхэд өгнө

С.Одонтуяа: Ерөнхий сайдыг шүүхэд өгнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын 100 хоногийн хэвлэлийн хурал дээр вакцины асуудлыг улстөржүүлсэн улстөрчид бий, тэр нь УИХ-ын дэд дарга С.Одонтуяа болон түүний нөхөр гэж зарласан билээ.

Дэлгэрэнгүй
АН-ын удирдлагууд эрх мэдлийн төлөө жирийн гишүүд, дэмжигчдээ ашиглаж байна

АН-ын удирдлагууд эрх мэдлийн төлөө жирийн гишүүд, дэмжигчдээ ашиглаж байна

Хулхи хийгээд хууль бус АН-ынхан өнөөдөр хоёр талдаа жагсаал цуглаан зохион байгуулж байна. Тэд хэсэг бүлэг хүмүүсийн эрх мэдлийн төлөө жирийн дэмжигч иргэдээ ашиглаж, ард түмнийг өдөөн турхирч байна.

Дэлгэрэнгүй
Хохирогчдын холбооноос иргэдийг үймээн, самуунд оролцохгүй байхыг уриалав

Хохирогчдын холбооноос иргэдийг үймээн, самуунд оролцохгүй байхыг уриалав

2008 оны 7 дугаар сарын 01-ний хохирогчид өнөөдөр хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй
АН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 10-нд болно

АН-ын тамгатай холбоотой шүүх хурал энэ сарын 10-нд болно

АН-ын тамгатай холбоотой давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 10-ны 13.30 цагт эхлэхээр товложээ. Хуралдаанаар нэхэмжлэгчдийн өмгөөлөгчдийн гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэх юм. Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчдийн зүгээс шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хүсэлт, нэхэмжлэгч талаас нэмж шинээр өмгөөлөгчид авсан ба тэдгээр өмгөөлөгчдийн зүгээс хэргийн материалтай танилцах хүсэлтийг тус тус гаргасан. АН-ын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ 2020 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр УБЕГ-т Ц.Туваан миний тамгыг өгөхгүй байна, шинэ тамга гаргаж өгнө үү гэсэн агуулгатай хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу УБЕГ-ын улсын байцаагчийн шийдвэр гарч, АН-ын ашиглаж байсан тамга хүчингүй болж С.Эрдэнэд 2020 оны арванхоёрдугаар сарын 25-нд УБЕГ-аас шинэ тамга олгосон. Үүнийг АН-ын нөгөө тал эсэргүүцэж, АН-ын тамгыг шинээр С.Эрдэнэд олгосон УБЕГ-ын шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, ХЗДХ-ийн сайдын 2018 оны А/216 журмыг зөрчсөн гэж үзэн нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Уг гомдлыг нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны хоёрдугаар сарын 2-нд хэлэлцээд УБЕГ-ын улсын байцаагчийн дүгнэлтийг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын шинэ тамгыг хүчингүй болгож хууль ёсоор ашиглах боломжгүй болгосон юм.

Дэлгэрэнгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ зарим асуудлыг шийдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ зарим асуудлыг шийдлээ

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллаж дараах асуудлуудыг шийдлээ.

Дэлгэрэнгүй
Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын найзын тангараг тонгорог болж, намаа яг хоёр хуваалаа

Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын найзын тангараг тонгорог болж, намаа яг хоёр хуваалаа

АН өнөөдөр хагарлаа Монгол улсын төр засаг, төрийн эрх барьж байгаа МАН, цаашлаад ард түмэнд нялзаахыг оролдож байна.

Дэлгэрэнгүй