АН-ынхан дотоодын хэрүүл тэмцлээ цэгцэлж чадахгүй явсаар хоёр хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн, үймээн шуугиан дэгдээж эхэлсэн.
ДэлгэрэнгүйУИХ дахь АН-ын бүлгээс өчигдөр үдээс хойш ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулах хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн 17:30 цагт зарласан билээ. Цагтаа эхэлсэн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын ҮАБЗ-ийн гурван гишүүн гурвуулаа оролцжээ. Мөн уг хуралдаанд ҮАБЗ-ийн гурван гишүүнээс гадна УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат,ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх болон бусад албаны бусад хүмүүс байлцсан байна. Хуралдааны эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга : "АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлсэн. СЕХ Н.Алтанхуягийг бүртгэж авах ёстой. Иймээс СЕХ-ы удирдлагуудыг ҮАБЗ-ийн хурал дээр дуудъя, энэ тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гаргая” гэжээ. Харин түүний дараа Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ: “Монгол Улсын Ерөнхийлөгч та ҮАБЗ хуралдахгүй байна гэж хэд хэдэн удаа худлаа ярьсан. Яг үнэндээ бол би С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, Б.Хурцтай холбоотой асуудлаар ҮАБЗ-ийг хуралдуулъя гэж санал гаргаж, тань руу бичиг хүртэл явуулж байсан шүү дээ. АН-ын тухайд бол энэ намыг Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж та хоёр хагалсан. Тэгэхээр та хоёр л өөрсдөө учраа олох ёстой. Энэ бол нэг намын асуудал, үүнийг битгий Монгол төрийн асуудал болго. Хөл хорио тогтоочихсон байгаа ийм үед иргэдийг өдөөн турхирсан ч юм шиг зүйл хийж болохгүй. Ер нь ч тэгээд ҮАБЗ шүүх биш, Цэц биш, СЕХ биш. ҮАБЗ хэрвээ зөвлөмж гаргах юм бол СЕХ-ны хараат бус байдалд халдсан хэрэг болно. ” гэжээ. Уг хурал ямар нэг шийдвэр гаргаагүй тарсан байна. С.Сарнай
ДэлгэрэнгүйАН-ын тамганы маргааныг шийдэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал дахин хойшлогдлоо. Өмнө нь О.Цогтгэрэлийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлогдсон бол энэ удаад мөн л тодорхойгүй шалтганаар дахин хойшиллоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг хуулийн хугацаандаа маргааш /2021.05.02/ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүртгэх учиртай.
ДэлгэрэнгүйМАН МАХН-тай нэгдсэн талаар дөнгөж сая намын удирдлагууд нь мэдэгдлээ. Нэгдэх болсон шалтгааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзан КОВИД-19 цар тахлын үеэрх хамтын ажиллагаа болон хоёр талын харилцааны бусад асуудлаар санал солилцов.
ДэлгэрэнгүйМонгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр болох тов зарлав.
ДэлгэрэнгүйАрдчилсан нам удахгүй болох сонгуулийг угтаж гадны лобби компанитай тохиролцож хамтран ажиллахаар болсон гэрээ хэдхэн хоногийн өмнө ил болсон. Энэ асуудлыг “Бидэнд хамаагүй” гэж Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүд мэдэн, будилж байсан ч “DCI” группт захиалга өгч хамтран ажиллаж байгаа хүмүүсийг илчилсэн цахим шуудангууд ил боллоо.
ДэлгэрэнгүйМАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр (2021.04.23)шаардлага хүргүүллээ. Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, Улсын дээд шүүхэд хүсэлтээ өгсөн. Өнгөрөгч Мягмар гаригт уг асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл мэдэгдэл гаргасан бол өнөөдөр дахин шаардлага хүргүүлсэн байна.
ДэлгэрэнгүйЕрөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.04.22/ Төрийн ордны гадна мэдэгдэл хийлээ.
ДэлгэрэнгүйХууль шүүхийн байгууллагынханд авлига өгсөн, хууль бусаар садар үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр шалгагдаж буй өмгөөлөгч Б.Баасанцогтын тагнуул, цагдаа, шүүгч, бүр Сүнээ /Б.Сүндэръяа/ рүү хүртэл мөнгө шилжүүлсэн шинэ баримтууд өнөөдөр олон нийтэд ил боллоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргаснаа танилцууллаа. Түүний энэ үг, үйлдэл олонхид таалагдсангүй.
ДэлгэрэнгүйУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт, тодруулга авах үеэр МАН-ын хоёр ч гишүүн “Ц.Туваан тэргүүтэй АН-ынхан АНУ-ын лобби бүлэгтэй 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан” үүнийгээ тайлбарла хэмээн асуулт асуув
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр "Монгол ардын намыг тараах тухай" захирамж гаргаснаа мэдэгдэж, өөрийн биеэр уншин танилцуулсан. Тэрээр МАН-ыг тараах нөхцөл бүрдсэн гэх 7 үндэслэлийг дурдсан захирамжаа Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн.
ДэлгэрэнгүйИх хурлын гишүүдийн ээлжит дуулиан үргэлжилж байна. Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж согтуугаар авто тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа зам тээврийн ноцтой осол гаргаж, гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ.
Дэлгэрэнгүй
















