card
ҮХЦ-ийн дүгнэлтээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болжээ

ҮХЦ-ийн дүгнэлтээр Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй болжээ

Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит  сонгуульд Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан өндөрлөж шийдвэрээ гаргажээ.

Дэлгэрэнгүй
АН-ын Их хуралд Увс аймгаас ирж оролцсон гурван хүн халдвар авчээ

АН-ын Их хуралд Увс аймгаас ирж оролцсон гурван хүн халдвар авчээ

Ковидын халдвар хөл хорьсон сүүлийн 7 хоногт эрс нэмэгдэж өдөрт 700-1340 хүрсэнд олон хүн гайхаж эргэлзэж буй. Гэтэл энэ нь халдварын нууц үедээ байсан тохиолдлууд, ойрын хавьтагчдаас нь  5-7 хоногийн дараа илэрч буйтай холбоотой аж.

Дэлгэрэнгүй
Д.Үүрцайх: Цэцийн дунд суудлын хуралдааныг тодорхойгүй шалтгаанаар гэнэт хойшлуулчихлаа

Д.Үүрцайх: Цэцийн дунд суудлын хуралдааныг тодорхойгүй шалтгаанаар гэнэт хойшлуулчихлаа

ҮХЦ-ийн дунд суудлын  өнөөдрийн хуралдаанаар  Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд  Х.Баттулга дахин дэвших боломжтой эсэхийг хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилсан байна.

Дэлгэрэнгүй

"Хүн" дарангуйлах уу, хууль засаглах уу

"Хүн" дарангуйлах уу, хууль засаглах уу

Дэлгэрэнгүй
БЕЛАРУСИЙН ДАРАНГУЙЛАГЧИЙН БОХИР МӨНГӨНИЙ МОНГОЛ ДАХЬ ХЭЛХЭЭ

БЕЛАРУСИЙН ДАРАНГУЙЛАГЧИЙН БОХИР МӨНГӨНИЙ МОНГОЛ ДАХЬ ХЭЛХЭЭ

2020 оны 11-р сарын 6-ны өдөр Европын холбоо, Швейцарь, Америк зэрэг улсууд Беларусийн дарангуйлагч ерөнхийлөгч Александр Лукашенко, түүний хүү болон хамтрагчид зэрэг дэлхийн 59 хүний хөрөнгө, дансыг битүүмжилсэн. Улмаар Лукашенкогийн мөнгө угаах сүлжээ нь Монголоор дамжуулан Эстони, Бүгд Найрамдах Доминикан Улс дахь оффшор компаниуд руу их хэмжээний мөнгө шилжүүлж байсан нь тогтоогджээ.

Дэлгэрэнгүй
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГA ЦЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ОРОЛДЛОГОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ ҮҮ?

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГA ЦЭЦЭД НӨЛӨӨЛӨХ ОРОЛДЛОГОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭВ ҮҮ?

Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж, өөрийн талд шийдвэр гаргуулах зорилгоор П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа, МоАХ-ын С.Эрдэнэцогт нараар дамжуулан жагсаал цуглаан зохион байгуулахыг АН-ын гишүүдэд уриалж эхэлсэн талаарх мэдээлэл энэ сарын 13-нд  цахим орчинд тархсан.

Дэлгэрэнгүй
Ерөнхийлөгчийн хувийн улс төр хэтийдэж, төрийн институтын өмнөөс шүүхэд ханджээ

Ерөнхийлөгчийн хувийн улс төр хэтийдэж, төрийн институтын өмнөөс шүүхэд ханджээ

Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга нэр төрөө сэргээлгэхээр  Сүхбаатар дүүргийн анхан шатны хэргийн шүүхэд  гурав хоногийн өмнө нэхэмжлэл гаргасан.

Дэлгэрэнгүй
З.ЭНХБОЛДЫН 2019.9.7-НЫ ЯРИА БА “ЭРДЭНЭТ”-ЭЭС ҮНДСЭН ХУУЛЬ ХҮРТЭЛ…

З.ЭНХБОЛДЫН 2019.9.7-НЫ ЯРИА БА “ЭРДЭНЭТ”-ЭЭС ҮНДСЭН ХУУЛЬ ХҮРТЭЛ…

З.Энхболд ЕТГ-ын дарга байхдаа УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2-т “…Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж оруулсан өөрчлөлтийг 2025 оны долдугаар сарын 1-нээс биш 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж мөрдөх санааг гаргажээ.

Дэлгэрэнгүй
Өмгөөлөгч Н.Баасанцогт нарыг АТГ, ҮАБЗ-ийн зарим ажилтан хойд хилээр валют оруулж ирсэн асуудлыг ТЕГ-аас шалгаж эхэлжээ

Өмгөөлөгч Н.Баасанцогт нарыг АТГ, ҮАБЗ-ийн зарим ажилтан хойд хилээр валют оруулж ирсэн асуудлыг ТЕГ-аас шалгаж эхэлжээ

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татсан хоёр томоохон асуудлыг хууль, хяналтынхан шалгаж эхэлжээ. Тодруулбал, ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтан ОХУ руу нэвтрээд эргэж ирэхдээ их хэмжээний ам.доллар ачиж ирсэн гэх мэдээлэлд Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах хэрэг нээсэн бол “хонгилын” гэх шүүгч Б.Баасанцогттой холбоотой асуудалд ЦЕГ-аас хэрэг бүртгэх хэрэг нээн ажилласны үндсэн дээр АТГ-т шилжүүлсэн байна. Ингэснээр тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн талаарх мэдээллийг УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийнхэнд ирүүлжээ. Энэ талаарх мэдээллийг өчигдөр Б.Энх-Амгалан нарын гишүүд олон нийтэд мэдээлэв. УИХ-ын даргын захирамжаар Хууль хяналтын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж буйд болон хэвлэл мэдээллийн орчинд тархсан гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд нь улс орны дотоод аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эсэхийг судлан, санал, дүгнэлт гаргах, хууль тогтоомжийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ахалж байгаа юм. Харин бүрэлдэхүүнд гишүүн Б.Барсайхан, Ц.Сандаг-Очир, Г.Дамдинням, Ч.Ундрам нар багтсан. Шүүхийн тухай хуулийн шинэчлэлийг эрчимжүүлэх, баталсан хуульд хяналт тавих үүднээс дээрх Ажлын хэсгийг байгуулсан учраас тэдний зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан ноцтой мэдээлэлд анхаарал хандуулан ажилласнаар ийнхүү эхнээсээ үр дүн гарч эхэлснийг тодотгож байна. Тэдний зүгээс өнгөрсөн сарын 16-нд ХЗДХ-ийн сайд Ц.Нямбаатар, Монгол Улсын Ерөнхий прокурор болон Тагуулын ерөнхий газар, АТГ, ЦЕГ-ын даргад санал хүргүүлж буйгаа зарласан. Үүний дагуу дээрх газруудаас Ажлын хэсгийн гишүүдэд хариу мэдэгдсэн байна. Тус мэдээлэлд дурдсанаар өмгөөлөгч Б.Баасанцогт болон зарим шүүгчтэй холбоотой мэдээллийг ЦЕГ хүлээж аваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6.1-д заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч шүүгч нартай холбогдсон байдал тогтоогджээ. Тиймээс хэргийг харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ. Мөн хяналтын харьяаллыг нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Дараагийн асуудал нь ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ руу хил нэвтрээд буцахдаа их хэмжээний валют ачиж ирсэн байж болзошгүй гэх мэдэллийн дагуу Тагнуулын ерөнхий газраас өнгөрсөн сарын 9-нөөс мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Үүний дагуу Улсын ерөнхий прокуророос өнгөрсөн сарын 12-нд тушаал гаргаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуулийн байгууллагын буюу өмгөөлөгч, шүүгчидтэй холбоотойгоор гарсан мэдээллийг шуурхай шалган шийдвэрлэх ажлын хэсгийг гаргажээ. Тус ажлын хэсгээс хуулийн байгууллагын ажилчидтай холбоотой 20, хуулийн байгууллагын ажилтнуудын нэр дурдагдсан 86 хэргийг хянаж байгаа юм байна. Түүнчлэн ХЗДХ-ийн сайдын зүгээс эдгээр асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа Ажлын хэсгийнхэнд тус тус албан бичгээр мэдэгджээ. Харин ЦЕГ-аас ирүүлсэн мэдээлэлд цахим сүлжээнд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн ОХУ-аас их хэмжээний валют оруулж ирсэн гэх ҮАБЗ-ийн реферэнт Г.Галбадрах, Б.Галданжамц, зөвлөлийн шинжээч Б.Бямбацогт нарт Улсын ерөнхий прокурорын тушаалын дагуу Тагнуулын ерөнхий газар шалгаж байгааг дуулгажээ. Түүнчлэн өмгөөлөгч Б.Баасанцогт, Э.Долгорсүрэн нар нь БЗД-ийн 26 дугаар хороо“парк виев” хотхоны 752 дугаар байрны 270 тоотод нэр бүхий шүүгч нарт бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 12.1-д зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад өнгөрсөн сарын 19-нд АТГ-т шилжүүлсэн гэжээ. Шалгах явцад энэ хэрэгт шүүгчид оролцсоноос гадна эдгээр хүмүүс хоорондоо мөнгө шилжүүлсэн, хэрэг хуваарилдаг захиалдаг байж болзошгүйг нотлох схем Б.Баасанцогт өмгөөлөгчийн компьютроос гарч ирсэн учраас энэ хэргийг АТГ хамтатган шалгаж байгааг ч мөн гишүүдэд мдэээлсэн байна. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн хэлснээр дээрх хэргийг замхруулчихгүй байх, олон нийтийн анхаарлаас гаргахгүй байхад Ажлын хэсгийнхэн анхаарал хандуулан ажиллах болно гэлээ. Түүнчлэн дээр нэр дурдагдсан хүмүүстэй холбоотой гомдол тус Ажлын хэсгийнхэнд ирсэн байна. Тухайлбал, Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой хоёр ч мэдээлэл ирсэн бөгөөд холбогдох хуулийн байгууллагад шилжүүлжээ.

Дэлгэрэнгүй
Засгийн газар иргэн бүрт 300,000 төгрөгийн нэг удаагийн дэмжлэг олгоно

Засгийн газар иргэн бүрт 300,000 төгрөгийн нэг удаагийн дэмжлэг олгоно

Энэ бямба гарагаас буюу  дөрөвдүгээр сарын10-наас/ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг Засгийн газраас гаргалаа

Дэлгэрэнгүй
АН: 10 их наядын төлөвлөгөө “аюул” дагуулна

АН: 10 их наядын төлөвлөгөө “аюул” дагуулна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.04.05/ даваа гаригийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

Дэлгэрэнгүй
Дотоод ардчиллаа нухчин дарсан О.Цогтгэрэл  АН-ыг төлөөлж чадахгүй гэж гишүүд нь үзжээ

Дотоод ардчиллаа нухчин дарсан О.Цогтгэрэл АН-ыг төлөөлж чадахгүй гэж гишүүд нь үзжээ

АН-аас гишүүдийн 57 хувийн саналаар АН-ын дарга болсон гэх О.Цогтгэрэлийг батламжлах их хурлыг товлох ҮБХ-ны хурлыг эсэргүүцэж, шүүхэд хандахаа мэдэгдэв.

Дэлгэрэнгүй
Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргалаа

Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлиг гаргалаа

Сануулахад, өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр гуравдугаар сарын 9-нд УИХ-д саналаа хүргүүлсэн.

Дэлгэрэнгүй
Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ерөнхийлөгч Х.Баттулга амиа алдсан байлдагчийн үхэлд хариуцлага хүлээх үү

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ерөнхийлөгч Х.Баттулга амиа алдсан байлдагчийн үхэлд хариуцлага хүлээх үү

Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан байлдагч Б зодуулсны улмаас эмчилгээ авч чадалгүй нас барсан ноцтой хэрэг гарлаа. Хүнд гэмтэл авсны улмаас Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан түүний үхэлд Зэсвэгт хүчний жаншин штабын удирдлага тэр тусмаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга ямар арга хэмжээ авч, хэн хариуцлага хүлээх вэ? Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд ЗХЖШ-ыг удирддаг. Харамсалтай нь түүний шууд командлалд байдаг Зэвсэгт хүчний 326 дугаар ангид дэглэлт зодуурын улмаас амиа алдсан цэргийн үхэлд хэн нэг оффицер биш Ерөнхий командлагч хариуцлага хүлээх ёстой болоод байна. Өмнө нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгой дэглэмийн үед дөнгөж төрсөн эхэд хүнлэг бус хандсаны төлөө бүх салбараа төлөөлөн Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байсан. Харин энэ удаа Ерөнхийлөгч Х.Баттулга амташсан хэрээ 13 дахидаг гэгчээр Зэвсэгт хүчний ангид гарсан цэргийн үхэлд бас л Засгийн газрыг буруутган, Засгийн газрыг огцрохыг турхиран, өөрөө сугарч үлдэхээр улстөржүүлж эхэлжээ. Энэ нь Х.Баттулга гэдэг эрх мэдэлтэйгээ зууралдаж, дахин нэр дэвшижийн тулд бурууг бусдад тохон нэр цэвэр үлдэх ёсгүй хэмээн цэргийн алба хаагчид түүнийг буруутгаж байна.

Дэлгэрэнгүй
АН-ын даргын марафонд С.Эрдэнийг М.Тулгат, Ц.Тувааныг О.Цогтгэрэл орлох болов

АН-ын даргын марафонд С.Эрдэнийг М.Тулгат, Ц.Тувааныг О.Цогтгэрэл орлох болов

Ардчилсан намынхан өчигдөр /2021.03.28/ цахимаар болон цаасаар хоёр талд сонгууль зохион байгуулж, дарга нараа сонголоо.

Дэлгэрэнгүй