card
Биобэлдмэлийн үйлдвэр ажиллаж эхэллээ

Биобэлдмэлийн үйлдвэр ажиллаж эхэллээ

Монгол улсад вакцин, биобэлдмэл үйлдвэрлэж, хүн ам, эрүүл мэндийн салбарын хэрэгцээг дотоодын эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах зорилгоор анх 1932 байгуулагдаж байсан Биобэлдмэлийн үйлдвэр 80 гаруй жил амжилттайгаар өргөжин хөгжиж ирсэн ч сүүлийн хэдэн жил үйл ажиллагаа нь тасалдаад байв. Үйлдвэрийн үйл ажиллагааг дахин сэргээхийн тулд тоног төхөөрөмжийг шинэчлэх, үйлдвэрлэлийн урсгалыг эмийн үйлдвэрийн шаардлагад нийцүүлэн засварлах, хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх зэрэг хүчин чармайлтын үр дүнд тус үйлдвэрийн үйл ажиллагааг эргэж сэргээх боломж өнөөдөр бүрдээд байна.

Дэлгэрэнгүй
Зүүнхангай сумын нутгийн удирдлагын ордны нээлт боллоо

Зүүнхангай сумын нутгийн удирдлагын ордны нээлт боллоо

Улсын төсөвт тусгагдсан бүтээн байгуулалтуудын нэг болох Зүүнхангай сумын нутгийн удирдлагын ордон ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Дэлгэрэнгүй
“ГАН ҮЗЭГ 2019” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын шалгаруулалт эхэллээ

“ГАН ҮЗЭГ 2019” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын шалгаруулалт эхэллээ

ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийг шалгаруулна.   ШАГНАЛЫН САН: 100.000.000 /нэг зуун сая/  төгрөг

Дэлгэрэнгүй
Дэлхийн түвшний судалгааны их сургууль байгуулах боломж нөхцөл бүрдсэн гэв

Дэлхийн түвшний судалгааны их сургууль байгуулах боломж нөхцөл бүрдсэн гэв

Нийгэм, эдийн засаг хөгжихийн хэрээр дээд боловсролын эрэлт хэрэгцээ нэмэгддэг. Хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөөгийн нийгэмд манай орон дээд боловсролын салбараа дэлхийн нийтлэг жишигт хүргэх шаардлага тулгарч байна. Иймд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, Боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хороо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, төр болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудын төлөөлөл оролцсон “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт томхон хэмжээний хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд зохиогдлоо. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.18-д заасан “…судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх” заалтыг үндэслэн Монгол Улсын хөгжлийн “Алсын хараа-2045” стратегийг төлөвлөн хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын санаачилгаар ажлын хэсэг байгуулан судалгаа хийж, үзэл баримтлал боловсруулснаа хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Хэлэлцүүлгийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Оюунхорол удирдаж, Байнгын хорооны гишүүд, эрдэмтэн, судлаачид оролцож Монгол Улсад “Судалгааны их сургууль байгуулах үзэл баримтлал”, “Судалгааны их сургууль байгуулах үндэслэл, шийдлүүд” гэсэн танилцуулга, илтгэл сонсож, төрөөс нэн даруй авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар саналаа солилцлоо. Манай их сургуулиудын хувьд өнөөдрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаандаа шинэчлэл хийхгүйгээр ажиллавал дэлхийн түвшинд ойрын жилүүдэд хүрэх магадлал бага байна гэдгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг онцоллоо. Тухайлбал, судалгаагаар манай улсын их сургуулиуд: нэгд, авьяасын төвлөрөл бий болгож чадаагүй, хоёрт, удирдлагын оновчтой бүтэц, манлайлал дутмаг, гуравт, дэлхийн түвшинд хүрсэн сургалтын хөтөлбөрүүд тэр тусмаа гадаад хэл дээр явагддаг хөтөлбөрүүд хангалтгүй, дөрөвт, судалгаа, шинжилгээ, инновацийг дэмждэг дэд бүтэц бүрэн бүрэлдэн тогтоогүй, тавд, их, дээд сургуулийн багш нарын 20%-30% нь эрдмийн зэрэг, цолтой байгаа нь судалгааны их сургуульд тавигдах шаардлагаас нэлээд доогуур байна гэжээ. Гэхдээ эрдмийн зэрэг, цолтой багш нарын 30% нь гадаадын их, дээд сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан багш нар байгааг харахад төрөөс дэмжлэг үзүүлбэл судалгааны ажлыг шинэ түвшинд гаргах нөхцөл, боломж бүрэн байгааг харуулж байна. ДЭЭД БОЛОВСРОЛЫН ҮР ӨГӨӨЖИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ сэдэвт өнөөдрийн хэлэлцүүлгээс “Улс эх орныхоо хөгжлийг мэдлэгээр түүчээлэх дэлхийн түвшний судалгааны их сургууль байгуулах” нөхцөл бүрдсэн, энэ алхмыг нэн даруй эхлүүлэх, эрс шийдмэг шийдвэр гаргах хэрэгтэйг оролцогчид дурдаж байлаа.

Дэлгэрэнгүй
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Өмнөговь аймгийн нутгаар их цас орно. Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэрч зам, даваа, гүвээ хаагдаж хальтиргаа гулгаа үүсч болзошгүй нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
2019 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд  шалгарлаа

2019 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа.

Дэлгэрэнгүй
Шутенков Игорь Юрьевич: Улаанбаатарын утаа, агаарын бохирдол багасч өөр өнгө төрхтэй болсон байна

Шутенков Игорь Юрьевич: Улаанбаатарын утаа, агаарын бохирдол багасч өөр өнгө төрхтэй болсон байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Улаан-Үд хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Балжинимаев Чимит Валерьевич, Улаан-Үд хотын Гадаад харилцааны хэлтсийн дарга Дашиев Дмитрий Апексеевич нар байлцав.

Дэлгэрэнгүй
УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС СЭРГИЙЛЬЕ!!!

УГААРЫН ХИЙН ХОРДЛОГООС СЭРГИЙЛЬЕ!!!

Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, зуух болон пийшингийн амыг сайтар бэхэлж хаах, янданд тогтмол цэвэрлэгээ хийж хөөлөх, бүрэн шаталттай сайжруулсан зуух хэрэглэх, гражид машин халаахдаа гражийн хаалгыг нээх зэрэгт анхаарахыг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй
Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийнхөн “Тэмбүүг устгая” аянд нэгдлээ

Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийнхөн “Тэмбүүг устгая” аянд нэгдлээ

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т БЗДХ-ыг бууруулах зорилт тусгасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ-наас “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа билээ.

Дэлгэрэнгүй
АГААРЫН ЧАНАР, ОРЧНЫ БОХИРДОЛД 24 ЦАГААР ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

АГААРЫН ЧАНАР, ОРЧНЫ БОХИРДОЛД 24 ЦАГААР ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД ХЯНАЛТ ТАВИН АЖИЛЛАЖ БАЙНА

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох”

Дэлгэрэнгүй
Улирлын томуугийн эсрэг вакцинд 77.235 хүн хамрагдаад байна

Улирлын томуугийн эсрэг вакцинд 77.235 хүн хамрагдаад байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй

"Таван толгой түлш" компани 350 гаруй хүнтэй бригад байгуулан нийслэлийн иргэдэд үйлчилж байна

Нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх арга туршлага, мэдээлэл дутмаг байгаатай холбогдуулан "Таван толгой түлш" компаниас

Дэлгэрэнгүй
Гурван уулзварт зүүн эргэхийг хориглолоо

Гурван уулзварт зүүн эргэхийг хориглолоо

Гурван уулзварт зүүн эргэхийг хориглолоо

Дэлгэрэнгүй
ЕБС-ийн 4, 5 дугаар ангийнхан дунд “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн зохион байгуулна

ЕБС-ийн 4, 5 дугаар ангийнхан дунд “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 4.2.2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлийн шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Дэлгэрэнгүй
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛАХ ЦЭГҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах төлөвлөгөөний дагуу Хан-Уул дүүргийн 8, 9, 10, 16 дугаар хорооны нийт

Дэлгэрэнгүй