Төвлөрсөн дулаан хангамж үүсч хөгжсөний 60 жил, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК үүсгэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн баярын үйл ажиллагаа өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Баярын нээлтэд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Л.Тлейхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ний гүйцэтгэх захирал Г.Баярсайхан болон бусад холбогдох албаныхан оролцов.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй хотын удирдлагууд /2019.09.08/ Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажлын явцыг шалгаж, "Таван толгой түлш" ХХК очин, үйлдвэрлэлийн нөхцөл байдлыг шалгалаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Эссэн хотын орлогч дарга Петр Рензелийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга
ДэлгэрэнгүйХатиг буглаа өвчнөөс сэргийлцгээе
ДэлгэрэнгүйМонгол Улс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэх, хүн амаа хепатитийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор 2017 онд Засгийн газрын 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
ДэлгэрэнгүйОнцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Энэтхэг-Номхон далайн цэргийн командлалтай хамтран “Говийн чоно” сургалт, дадлага сургуулийг Монгол Улсад тохиолддог, гамшиг, ослын хор уршгийг арилгах, хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, гамшгаас хамгаалах үүрэг бүхий томилгоот бүрэлдэхүүн болон алба хаагчдыг сургаж дадлагажуулах, гадаад улс орны ижил төстэй мэргэжилтнүүдтэй туршлага солилцох зорилгоор 2009 оноос хойш 8 дах удаагаа зохион байгуулах гэж байна.
ДэлгэрэнгүйТэртээх 1959 оны 9 дүгээр сарын 9-нд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 367 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын дулаацуулах байгууламжийн ашиглалт засварыг хариуцах үүрэгтэй Дулааны шугам сүлжээний ашиглалтын газрын Төв цахилгаан комбинатын харьяанд аж ахуйн тооцооны үндсэн дээр байгуулан ажиллуулах шийдвэр гарснаар Монгол улсад төвлөрсөн дулаан хангамжийн систем үүсэн хөгжих эхлэл бий болсон түүхтэй.
ДэлгэрэнгүйХалхын голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Халхын голын байлдаанд оролцсон өдгөө 100 настай, ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үд хотноо оршин суугаа өндөр настан Ковалев Ефрем Андреевичид хүндэтгэл үзүүлж, Халхын голын 80 жилийн ойн медаль, дурсгалын зүйл гардуулж баяр хүргэв.
ДэлгэрэнгүйТөвийн бүсийн аймгуудын ИТХ-ын Ажлын албаны ажилтнуудын туршлага солилцох уулзалт, зөвлөгөөн 9 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд манай аймагт 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Тус зөвлөгөөнийг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулж иржээ.
ДэлгэрэнгүйТээврийн цагдаагийн алба болон холбогдох байгууллагуудаас гаргасан саналын дагуу замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах зорилгоор хэт ойрхон байрлалтай явган хүний гарцуудыг цөөлөх ажил эхэлжээ. Явган хүний ийм гарцууд хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлгөөний эрчимд сөрөг нөлөөтэй байдаг байна.
ДэлгэрэнгүйЭмийн гаж нөлөөний талаар мэдэж авцгаая!
ДэлгэрэнгүйНэг. Урьдчилсан баласын талаар 2019 онд улсын хэмжээгээр 364.8 мянган га-д үр тариа, үүнээс 340.1 мянган га-д улаанбуудай, 14.8 мянган га-д төмс, 8.0 мянган га-д хүнсний ногоо,
Дэлгэрэнгүй“Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль Дорноговь аймагт зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн анги, аж ахуй нэгж, байгууллага, сайн дурын хэсгүүдийг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
ДэлгэрэнгүйӨнөөдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлтсээс худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний шинэчлэгдэн батлагдсан стандартуудыг дүүргүүдийн салбар хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд танилцуулав.
ДэлгэрэнгүйБатлан хамгаалах яамны удирдлагууд өнөөдөр Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн билээ. Монгол Улсын хэмжээнд 1939 оны Халхын голын байлдаанд оролцож, эх орон, тусгаар тогтнолоо сахин хамгаалсан олон баатарлаг хөвгүүд, охидоос энх тунх байгаа нь ердөө таван ахмад дайчин байдаг гэнэ. Тэдний дөрвийг нь өнөөдөр Батлан хамгаалах яаманд хүлээж авсан бол 102 настай ахмад дайчин Ш.Багаажавт БХЯ-ны ТЗУГ-ын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир гэрт нь очиж хүндэтгэл үзүүлсэн юм.
Дэлгэрэнгүй
















