Нийслэлд байгалийн голомтот болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/772 дугаар захирамж гарсан.
ДэлгэрэнгүйӨнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 20-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
Дэлгэрэнгүй2019 оны наймдугаар сарын 20-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
ДэлгэрэнгүйМонгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын түншлэлийн харилцааг эдийн засгийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Япон улсын иргэн Аюүми Конишийг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнах тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргалаа.
ДэлгэрэнгүйБулган аймгийн халдвартын тасаг нь ЭМЯ болон АХБанкны санхүүжилтээр төсөл хөтөлбөрөөс 43 сая төгрөгний эмнэлгийн тоног төхөөрөмж болох өвчтөний амин үзүүлэлт хянах монитор, амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, утлагын аппарат, дуслын болон тариурын шахуургын аппараттай болсон. Мөн өнгөрсөн 2018 онд халдварт сүрьеэгийн 30 ортой барилга 2 тэрбум төгрөгөөр баригдаад ашиглалтанд ороход бэлэн болоод байна. Булган аймгийн нэгдсэн эмнэлэг байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эдгэрүүлэх үйлчилгээг явуулж эхэлсэн
ДэлгэрэнгүйУлсын Онцгой комиссын хуралдаан өчигдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлуудын нөхцөл байдал, цаашид шийдвэрлэх шаардлагатай байгаа зарим асуудлуудын талаар салбарын сайд танилцуулга хийлээ.
ДэлгэрэнгүйХүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Монгол Улсын Засгийн газрын 2019 оны Хөдөө аж ахуй салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэх хангах 285 тогтоолын хэрэгжилттэй танилцсан юм. Энэ жил Улсын хэмжээнд 1,2 сая тонн өвс, 100 мянган тонн тэжээл бэлтгэнэ. Тэрбээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын малчинтай уулзаж ирэх жилийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийн талаар ярилцсан юм.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сарын 5-ны өдөр Соёлын төв өргөөнд болсон нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөний үеэр "Шөнийн гудамж"-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй талаар бар сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Гэрэлт гудамж байж болно. Харин шөнийн гудамж нэртэй, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, архидан согтуурдаг зүй бус газар байж болохгүй” гэдгийг онцолж хэлсэн юм.
ДэлгэрэнгүйЭХЭМҮТ-ийн ТСА нь ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэр, ЭМС-ын тушаалыг хэрэгжүүлэх үүднээс эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилгоор “Жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийг хүндрүүлсэн амьсгалын тогтолцооны өвчнүүд, яаралтай авах арга хэмжээ, зөвлөмж” сэдвээр 08 дугаар сарын 16-ны өдөр цахим хурал зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газрын 2019 оны 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/510 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлэхтэй холбоотой оролцогч талуудын нээлттэй хэлэлцүүлгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан хамтран 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2019 оны наймдугаар сарын 14-ний хамтарсан А/433-А/820 дугаар тушаал захирамжаар шинэчлэн баталлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2396 болж өссөн байна. Тодруулбал Тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол
ДэлгэрэнгүйМаргааш буюу 2019 оны наймдугаар сарын 20-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
ДэлгэрэнгүйМонгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штаб болон Үндэсний Батлан хамгаалахын их сургууль хамтран 6 дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр танилцлаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй
















