Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны наймдугаар сарын 07-ны өдөр болж, БСШУС-ын салбарт хамаарах дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Үүнд:
ДэлгэрэнгүйӨнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 8-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱ 11:00-17:00 цагт: БЗД 10, 28-р хороо Мягмар АОС, Хужирбулан орчмоор
ДэлгэрэнгүйУИХ-ын дарга Гомбожавын Занданшатар 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа. Тэрбээр орон нутгийн томилолтынхоо сүүлийн өдөр Шинэжинст суманд очиж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонслоо.
ДэлгэрэнгүйУлсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 06-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа. очсон сум болгондоо үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож байгаа билээ. Тэрбээр энэ удаа хонины нэхий элдэж боловсруулах цех ажиллуулж байгаа Шинэжинст сумын иргэн Ш.Ганбатынхаар зочиллоо.
ДэлгэрэнгүйБНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг болох Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м, дөрвөн эгнээ гүүрийн ажил үргэлжилж байна.
ДэлгэрэнгүйХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого зохицуулалтын дарга Я.Эрдэнэсайхан БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /KOICA/-ын төлөөллийг /2019.08.06/ хүлээн авч уулзлаа.
ДэлгэрэнгүйБСШУС-ын сайд Ё.Баатарбилэг даваа гарагт Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан,технологийн сайд Масахико Шибаяаматай албан уулзалт хийлээ. Хоёр яамны хооронд 2017 оны хоёрдугаар сард харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд тус санамж бичгийн хэрэгжилтийг идэвхжүүлэх хүсэлтэй байгааг илэрхийлж, салбар хоорондын хамтын ажиллагааны хэд хэдэн чухал асуудлыг хөндөв.
Дэлгэрэнгүй“Монгол-Хятадын экспо” 3 дахь удаагийн арга хэмжээ энэ оны 09 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдана. Энэ удаагийн экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн 4 хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах юм.
ДэлгэрэнгүйМонгол улсын Засгийн газрын “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/193 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрийг баталсан.
ДэлгэрэнгүйИх хэмжээний усархаг бороо орсны улмаас Налайхын түр зам эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул хуучин Баянзүрхийн товчооноос Налайхын товчоо хүртэлх замыг /2019.08.05/ 22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаанд хаасныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд иргэд, жолооч та бүхэн зам хаалттай байх хугацаанд Төв аймаг, 4-р зөрлөг маршрутаар тойрч, замын хөдөлгөөндөө оролцоно уу.
ДэлгэрэнгүйӨнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 06-ны Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ
ДэлгэрэнгүйДохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр их бороо орно. Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
ДэлгэрэнгүйХонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Admiralty, Mong Kok, Shatin, Tai Po, Tsuen Wan, Wong Tai Sin, Tuen Mun зэрэг 7 дүүрэг дүүрэгт жагсаал цуглаан зохион байгуулж байна. Үүнээс үүдэн өнөөдөр өглөөний 7 цагаас эхлэн хэд хэдэн чиглэлийн метро болон автобуснууд хөдөлгөөнөө түр зогсоогоод байна.
Дэлгэрэнгүй“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлалаа
“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/787 дугаар захирамж гарлаа. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор үндэсний хэв шинж, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дэлгэрэнгүй"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр бүртгэж дууслаа. Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар өчигдөр “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй
















