Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Монголын үндэсний зуслангуудын холбоо” ТББ-тай хамтран “Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй” сэдэвт сургалтыг энэ сарын 23-25-ны өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн “А” байрны сургалтын танхимд зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны тушаалаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг (2018-2025) баталсан.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Барилга, хот байгуулалтын яамнаас “Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, Засгийн газрын /2019.5.22/ хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-ийн дарга Р.Дагва
ДэлгэрэнгүйСанхүүгийн зохицуулах хорооноос Монголбанк, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, Бичил санхүүгийн хөгжлийн сантай хамтран Архангай аймагт тавдугаар сарын 6-9-ний өдөр, Өвөрхангай аймагт тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд орон нутгийн иргэдэд санхүүгийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэх ээлжит сургалтыг зохион байгууллаа.
ДэлгэрэнгүйЖил бүрийн хавар Москвагийн тэргүүлэх их сургуулиуд эх орон, үндэснийхээ соёлыг сурталчлах боломжийг гадаад оюутнуудад олгосон арга хэмжээг өөр өөрсдийн сургуулийн онцлог, нөхцөл, байдалд тохируулан зохион байгуулдаг нь жилээс жилд түгээмэл
Дэлгэрэнгүй“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Б.Бат-Эрдэнийн санаачлагаар “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн төрийн албан
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүрэгт 2019-2020 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 3852 орчим элсэгч бүртгэнэ. Энэ жил тус дүүрэг нь төрийн өмчийн ерөнхий боловсролын 5, 17, 23, 24, 37, 39, 47, 50, 57, 61, 72, 117, 138, 139, 140 зэрэг нийт 15 сургуулийн
ДэлгэрэнгүйМонгол Улсын Шадар сайдын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/41 дүгээр тушаалын дагуу ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Шивээ-Овоо ХК”-ийг түшиглэн байгуулсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйДархлаажуулалтын хамралт бага байгаа #Дундговь, #Баян_Өлгий, #Ховд, #Төв аймгууд 3 хоногт багтааж дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимтэй зохион байгуулахыг Эрүүл мэндийн яамнаас онцгойлон анхааруулж байна.
ДэлгэрэнгүйНом зохиогч, хэвлэн нийтлэгч, номын санч, ном уншигч, номын хорхойтон бүхний хүсэн хүлээдэг номын баяр, хямдралтай худалддаа өнөөдөр /2019.05.23/ Сүхбаатарын талбайд эхэллээ.
ДэлгэрэнгүйШинэ үеийн хүүхэд залуус эрүүл чийрэг, зоригтой золбоотой, бас найз нөхөдтэй өсөж хүмүүжихэд хөлбөмбөгийн спорт нөлөөлнө гэдэгт эцэг эхчүүд ч бас С.Амарсайханы адил итгэдэг. Хаа газрын хот зугаатай газар боловч түүнийг удирдах, хөгжүүлэх, төлөвлөх гэдэг зугаатай байтугай ажил л даа. Улсын нийт хүн амын 50 гаруй хувь чихцэлдэн суурьшсан, бүх аж ахуйн нэгжийн 65 хувь зэрэгцэн оршдог манай нийслэлийн ажил амьдрал, явдал суудлын шийдлийг олох нь тэр чигээрээ тоо бодлого. Тэгэхээр хотын даргын ажил маш уйтгартай математикаас бүрддэг. Хот хөгжүүлэх бодлого зөвхөн инженерүүдэд ойлгомжтой байх нь хангалтгүй тул иргэдэд ойлгомжтой болгохын тулд С.Амарсайхан мээр Х.О.Т гэсэн томъёо гаргажээ. Энэ нь Х буюу хүн төвтэй хот, О буюу орчин төвтэй шийдэл, Т буюу төлөвлөлт төвтэй хөгжил гэсэн товчлол юм байна. Энд зөвхөн Хүн төвтэй хотын бодлогоос онцолж, Улаанбаатарт ямар шинэ ажил хийгдэж эхэлснийг сонирхлоо. Cүхбаатарын талбайн урдах 2.5 га газарт авто зогсоол ажиллуулж байсныг хувийн компанийн эзэмшлээс чөлөөлснөөр энэ газрын ирээдүй олон нийтийн анхаарлын төвд байна. Тэнд “Ард иргэдийн амарч зугаалах орчин бүрдүүлэн тохижуулахаар зураг төслийн байгууллагуудын дунд уралдаан зарласан” байна. Тохижилтын санаа зөвхөн Сүхбаатарын талбайн урд хэсэгт биш Драмын театрын хойд, Тагнуулын ерөнхий газрын өмнөх, “Улаанбаатар” зочид буудлын гэх мэт нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдэд хүлээгдэж байгаа аж. Хот бол олон хүн, байгууллага бие биеийнхээ эрх ашгийг хүндэтгэн зэрэгцэн амьдрахуй. Эдгээр талбайг тохижуулахын тулд хувийн компанийн эзэмшлээс цуцалж орон нутгийн тусгай хэрэгцээнд авах олны эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг гаргах болсон байна. Илүү анхаарал халамж шаардлагатай иргэдийн цөөнхөд хэрхэн үйлчлэхээ хэр нягт төлөвлөснөөрөө хотын соёл мөн хэмжигддэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт цогцолборын тухай яриа хотын мөрөөдөл байв. Хуучнаар Партизаны сангийн аж ахуй буюу одоогийн Сонгинохайрхан дүүргийн хамгийн алслагдсан хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спорт цогцолбор барихаар газар олгосон нь нэгдүгээрт, байршлын хувьд хол, хоёрдугаарт, банкны маргаан дагуулж бүтэлгүйтээд байсныг хоттой ойр газарт шийдэхээр тохиролцжээ. “Хотын хүүхдүүд тоглох талбайгүйгээс тарган, гар утастайгаа л найзалдаг учраас аймхай, зожиг”. Магадгүй ээ. Гэхдээ одоо нийслэлийн есөн дүүрэг тус бүрт хөлбөмбөгийн талбай байгуулаад эхэлсэн нь хамгийн гоё мэдээ байлаа. Улаанбаатарын шинэ үеийн хүүхэд залуус эрүүл чийрэг, зоригтой золбоотой, бас найз нөхөдтэй өсөж хүмүүжихэд хөлбөмбөгийн спорт нөлөөлнө гэдэгт эцэг эхчүүд ч бас С.Амарсайханы адил итгэдэг. Түүнчлэн ХХЕГ-ын баруун талын 1.8 га, РЦНК-гийн 2.4 га гэх мэт хотын төвийн таван байршилд цэцэрлэгт хүрээлэн бүхий нийтийн эзэмшлийн спорт талбай байгуулах шийдвэрийг хотын дарга гаргаад байна. Яармагийн гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх Туул гол дагуу дугуйн зам, амрах сүүдрэвч, тоглоомын талбай, автомашины зогсоол байгуулбал ямар вэ? Тэгвэл удахгүй ийм болно. Тохижилтыг энэ зун дуусгахаар ажиллаж эхэлжээ. Мээр С.Амарсайхан Улаанбаатар хотын музейнүүдийг амралтын өдөр ажиллуулж, ажлын өдөр амраадаг болгох боломжийг эрэлхийлж сууна. Ингэснээр нийслэлчүүд амралтын өдрүүдэд гэр бүлээрээ музей үзэх боломжийг нээнэ гэж тэр үзэж байна. Хотын дарга энэ саналаа БСШУС-ын яаманд тавиад хариу хүлээж байгаа аж. Улаанбаатар хотын 152 хороонд Соёлын элч ажиллах болсныг Та сонссон уу? Боловсрол, соёл урлаг, спорт, хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулсан ажлын туршлагатай, олон нийтэд танигдсан 152 элчийн нэг нь танай хороонд ч бас аж төрж байгаа. Хотын соёлын элч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч байх бөгөөд тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан болох юм байна.
ДэлгэрэнгүйӨнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 23-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
ДэлгэрэнгүйУИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Төрийн ордонд болж өндөрлөлөө. Зөвлөгөөний төгсгөлд дараах зөвлөмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн
ДэлгэрэнгүйЗасгийн газрын 23 дугаар тогтоолоор 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах үүрэг бүхий
Дэлгэрэнгүй
















