Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд маргаашаас эхэлнэ. Олон хоног үргэлжлэх амралтын өдрүүдийг аюул осолгүй, ая тухтай, амар тайван өнгөрүүлэхийн тулд мэргэжлийн байгууллагууд хэрхэн ажиллах хийгээд иргэд юунд анхаарах тухай мэдээллийг өглөө.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан, төрийн албанд үр бүтээл гарган ажиллаж байгаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг Монгол Улсын “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагналаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр нийслэлийн удирдлагууд “Си Пи Жи Интернэшнл” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, хот төлөвлөлтийн чиглэлээр цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Сингапур Улсад хийж буй албан ёсны айлчлалын үеэр тус улсын төрийн өмчит хөрөнгө оруулалтын “Тэмасек Холдинг” ХК-ийн харьяа “Эс Ти Инженеринг Электроникс” компанийн удирдлагуудтай уулзлаа.
ДэлгэрэнгүйДэлхийн улс орнуудад энх тайван, амар амгалан, иргэдэд идэвхтэй хөдөлгөөнийг уриалах зорилготой Шри Чимойны санаачилсан галт бамбарыг буухиалах “Эвийн өргөө-Энхийн гүйлт” Монгол Улсад амжилттай боллоо.
ДэлгэрэнгүйТулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 107 чиглэлд их, дунд багтаамжийн 674, зуслангийн гурван чиглэлд тав, шөнийн тээврийн үйлчилгээний гурван чиглэлд зургаа, нийт 685 автобус үйлчилгээнд ажиллуулахаар Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон бүс болон зарим зуслан орчмын ой модонд хортон шавжтай тэмцэх ажлыг зохион байгуулж байгаа. Тиймээс иргэдийг хортон шавж устгалын бодис цацаад удаагүй ой модонд аялж, алхахгүй байхыг сануулж буй. Байгаль хамгаалагчид Бэлх зуслан, Цуурайтын ам орчимд хортон шавжтай тэмцэх ажлыг өрнүүлж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Өнөөдрийн хурлыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн удирдан зохион байгуулав.
ДэлгэрэнгүйҮндэсний их баяр наадмаар хуульд заасны дагуу долдугаар сарын 9-18-ны өдрүүдэд бүх нийтийн амралт тохиож буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас баяр наадмын өдрүүдэд худалдаа үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарийг батлан гаргасныг хүргэж байна.
ДэлгэрэнгүйДуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлэг очиход Дархан-Уул аймгийн харьяат 19 настай эмэгтэй Ц нь ус руу орсон газраасаа 200 метр зайд урсаж, Маршалын гүүрний зүүн талаас дээш нэг км газарт Туул голд мөчирнөөс зүүгдсэн байсныг олс ашиглан гарган авлаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн хэмжээнд анх удаа “Насанд хүрээгүй гэрч, хохирогчоос мэдүүлэг авах өрөө”-г байгууллаа. Өнгөрсөн оны байдлаар нийслэлийн хэмжээнд 800 гаруй хүүхэд гэмт хэргийн гэрч, хохирогч болсон судалгаа гарчээ.
ДэлгэрэнгүйБаяр наадмын өдрүүдэд болох соёл урлагийн арга хэмжээний дэлгэрэнгүй хөтөлбөртэй танилцана уу. Долдугаар сарын 11, 12-нд Хүй долоон худагт соёлын наадам, "Улаанбаатарын үдэш" нийтийн цэнгүүн болох бол Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэнд "Чингис хааны өлгий нутгаар" гэрэл зургийн үзэсгэлэн гарна.
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 29 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 17 нь Улаанбаатарт, 12 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна.
ДэлгэрэнгүйБаяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутаг дэвсгэрт тохиолдож болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад дараах үүргийг чиглэл болголоо.
ДэлгэрэнгүйНийслэлийн Замын хөгжлийн газар 2022 оны засвар, арчлалтын хүрээнд хотын 14 байршилд гол болон туслах замыг засаж, шинэчлэхээр төлөвлөсөн. Үүний нэг болох Сүхбаатар дүүргийн Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлыг 2022 оны тавдугаар сарын 27-нд эхлүүлсэн
Дэлгэрэнгүй
















