card
Зорилтот өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ

Зорилтот өрхүүдэд сайжруулсан шахмал түлш олгож эхэллээ

БОАЖЯ, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цаг уур, орчны шинжилгээний газар болон холбогдох байгууллагууд хамтран долоо хоног бүрийн даваа гарагт агаарын чанарын мэдээллийг тогтмол өгч байгаа

Дэлгэрэнгүй
Б.Болор-Эрдэнэ: 2022 онд Гадаадад буй монгол иргэд, Монголд буй гадаад иргэд “e-Mongolia”-с үйлчилгээ авах боломжтой болно

Б.Болор-Эрдэнэ: 2022 онд Гадаадад буй монгол иргэд, Монголд буй гадаад иргэд “e-Mongolia”-с үйлчилгээ авах боломжтой болно

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” 2021 оны үр дүн болон 2022 онд хийгдэх ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

Дэлгэрэнгүй
А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгуулах үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia”-д нэвтэрлээ

А.Ариунзаяа: Хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгуулах үйлчилгээ цахимжиж, “e-Mongolia”-д нэвтэрлээ

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар өнөөдөр /2021.12.21/ мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 12 дугаар форум боллоо

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн 12 дугаар форум боллоо

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ Бүх Хятадын Сэтгүүлчдийн холбоо, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албатай хамтран Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны механизм болох хэвлэл мэдээллийн форумыг тасралтгүй 12 дахь жилдээ зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй

"НАЙРАМДАЛЫН ЦОМ" сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

Залуусын Оролцоо Нийгмийн Шинэчлэл төрийн бус байгууллага болон ОХУ-ын “Томирис” продюсерский центр, “Монгол Орос” Найрамдлын нийгэмлэг хамтран Монгол улс, Оросын холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулсан “НАЙРАМДЛЫН ЦОМ” сагсан бөмбөгийн тэмцээнийг 12 сарын 04-05 нд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй
Хүнд суртал, чирэгдлийг арилгах тухай саналыг 1800-1200 дугаарт авч эхэллээ

Хүнд суртал, чирэгдлийг арилгах тухай саналыг 1800-1200 дугаарт авч эхэллээ

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Гар утасны E-POLICE  аппликэйшн ашиглан замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх боломжтой

Гар утасны E-POLICE аппликэйшн ашиглан замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлэх боломжтой

Хөдөлгөөнд оролцогч зарим жолооч нар урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэл зөрчих, уулзвар гарц хаах, явган хүний зам дээр зогсох зэргээр бусдын хөдөлгөөнд саатал учруулж зохиомол түгжрэл үүсгэн, хөдөлгөөний хэт их ачаалал үүсэх голлох шалтгааны нэг болж байна.

Дэлгэрэнгүй
Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна

Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна

III тунд хамрагдах иргэдийн идэвх сүүлийн үед нэмэгдэж байгаа. Иргэдийн идэвх нэмэгдэж байгаа энэ үед идэвхийг сулруулахгүй байх үүднээс вакцинжуулалтын цэгийн тоог нэмжээ. Тодруулбал, есөн дүүргийн бүх хороонд дархлаажуулалтын суурин цэгийг нээсэн бөгөөд нийт 173 суурин цэгээр дархлаажуулж эхлээд байна.

Дэлгэрэнгүй

"ОЗОН-УУР АМЬСГАЛ" СЭДЭВТ УРАН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЛАА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1987 оны 9 дүгээр сарын 16-нд Монреалийн протоколд гарын үсэг зурсан өдрийг тохиолдуулан энэ өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон зарласан билээ. Озоны өдрийг дэлхий даяар жил бүр олон нийтэд озоны давхаргыг хамгаалахын ач холбогдол, Монреалийн протоколыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг сурталчлан тэмдэглэдэг. Энэ жилийн "Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Монреалийн протокол ба түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, протоколын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дэмжлэгтэйгээр Ази, Номхон далайн бүсийн “ОЗОН-УУР АМЬСГАЛ" сэдэвт уран бүтээлийн уралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатайгаар зохион байгуулж байна. УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Озоны үе давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэдгээрийн хоорондын холбоо хамаарал болон Монреалийн протоколын ололт амжилтыг таниулах, дэмжих; Озоны үе давхаргыг задалдаг бодис (Ozone Depleting Substances)-ын хэрэглээг бууруулах, гидрофторт нүүрстөрөгч (ГФН/HFC) төрлийн бодисын хэрэглээг үе шаттай бууруулахад олон нийтийн оролцоог тасралтгүй үргэлжлүүлэн дэмжих зэрэг болно. УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХУГАЦАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: 2021 оны 09 сарын 16: Ази, Номхон далайн бүсийн “ОЗОН, УУР АМЬСГАЛ" уран бүтээлийн уралдааныг үндэсний түвшинд нээх 2021 оны 09 сарын 16 - 2021 оны 12 сарын 31: Уралдааны агуулга, сэдвийг олон нийтэд сурталчлах, түгээх 2022 оны 01 сарын 01 - 2022 оны 03 сарын 31: Оролцогчдын бүтээлийг цахим платформ (https://www.ozone2climate.org/)-оор хүлээн авах 2022 оны 04 сарын 01 - 2022 оны 05 сарын 15: Үндэсний түвшний оролцогчдыг үнэлэх, шалгаруулах 2022 оны 05 сарын 16 - 2022 оны 05 сарын 31: Үндэсний түвшний ялагчдыг тодруулж, бүсийн уралдаанд оролцох бүтээлийг тодруулах, мэдэгдэх 2022 оны 06 сарын 01: Бүсийн түвшний уралдааныг нээх 2022 оны 07 сарын 01 - 2022 оны 07 сарын 31: Бүсийн уралдаанд оролцогчдыг үнэлэх, шалгаруулах (Бүсийн озоны алба, олон нийтийн санал, шүүх зөвлөлийн бүрэлдэхүүн) 2022 оны 09 сарын 16: Бүсийн уралдааны ялагчдыг тодруулж, бүсийн болон үндэсний ялагчдад шагнал гардуулах ОРОЛЦОГЧДЫН НАСНЫ АНГИЛАЛ: ХҮҮХЭД: 2021 оны 09 сарын 16-ны өдрийн байдлаар 15 болон түүнээс доош насны хувь хүн эсвэл багаар оролцогчид НАСАНД ХҮРЭГЧИД: 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 15-аас дээш насны хувь хүн эсвэл багаар оролцогчид БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛ: ГЭРЭЛ ЗУРАГ: Аливаа засвар ороогүй камераар авсан гэрэл зураг (Нэмэлт объект нэмэх эсвэл эх зургаас ямар нэгэн объект хасах зэрэг засваргүй. Харин гэрэл сүүдэр, өнгө зэрэг гэрэл зургийн бага зэргийн тохируулгыг ашиглаж болно.) ГАР ЗУРАГ: Гараар зурах, будах эсвэл гараар бүтээсэн бусад уран бүтээл ГРАФИК ДИЗАЙН: Компьютер болон утасны программ эсвэл аппликейшний тусламжтай бүтээсэн дижитал бүтээл БҮТЭЭЛИЙН АГУУЛГА: Озоны үе давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах Венийн конвенц, Монреалийн протокол түүний Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн ололт амжилт, үйл ажиллагаа, ашиг тусыг харуулах 2021 оны Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийн сэдэв болох “Монреалийн протокол хүн төрөлхтөн, хүнсний аюулгүй байдлыг хамгаалж, вакцины хөргөлтийг хангаж байна!” Дэлхийн озоны өдрийн сэдэв болон зурагт хуудсын талаар дэлгэрэнгүй мэдээлийг энд дарж авна уу. Уран бүтээл агуулгатай байж болох ба үүгээр хязгаарлагдахгүй: Озоны үе давхаргын цоорол, түүний үр дагавар Монреалийн протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлснээр озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад үзүүлэх ашиг тус. Жишээ нь, Монреалийн протоколын дагуу зохицуулдаг бодисыг озон болон уур амьсгалд ээлтэй бодисуудаар орлуулах гэх мэт Монреалийн протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд олон нийт хэрхэн тусалж болох талаар арга санаачлага Монреалийн протоколыг хэрэгжүүлсэнтэй холбоотой гарсан ололт амжилт Монреалийн протокол, ялангуяа Кигалийн нэмэлт, өөрлчлөлтийн дагуу озоны давхарга хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэдгээрийн хоорондын харилцан хамаарал Монреалийн протоколын Тогтвортой хөгжлийн зорилтуудад (ТХЗ) оруулах хувь нэмэр, үйл ажиллагаа Монреалийн протоколыг хэрэгжилтэд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжүүдийг озоны давхаргыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтод нийцсэн байдлаар суурилуулах, засварлах, хадгалах, устгах сайн туршлага Анхааруулга: Хэрэв бүтээлийн агуулга нь дээр дурдсан санаануудыг эсвэл Венийн конвенц, Монреалийн протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг тусгалгүй ерөнхий (жишээ нь байгалийн гоо үзэсгэлэн эсвэл хүрээлэн буй орчин эсвэл уур амьсгалын асуудал) санаануудыг тусгасан тохиолдолд тухайн бүтээл нь сайнаар үнэлэгдэхгүй. БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА: Бүтээлийг дижитал зурган файл хэлбэрээр буюу JPEG/GIF/PNG форматаар илгээнэ. Дижитал зурган файл нь хамгийн багадаа 2000 pixel нягтаршилтай, хамгийн ихдээ 1 MB хэмжээтэй байна. Хэрэв таны бүтээлийг ялагчаар сонгосон тохиолдолд нягтаршилтай сайтай зургуудыг хэвлэх, нийтлэх зорилгоор шаардах юм. Бүтээл бүр дараах мэдээллийг тусгасан байх ёстой: Үүнд: Гарчиг, Огноо, Бүтээлийн тайлбар (англи эсвэл үндэсний хэлээр 100 үгэнд багтаах ба бүсийн шалгаруулалтын явцад үндэсний хэлийг англи хэл рүү орчуулах шаардлагатай) Худалдааны барааны тэмдэг эсвэл компанийн нэртэй зураг бүхий аливаа бүтээл автоматаар хасагдана. БҮТЭЭЛ ИЛГЭЭХ (2022 оны 01 сарын 01 - 2022 оны 03 сарын 31-нийг дуустал): Оролцогчид уралдааны онлайн платформд өөрсдийн бүтээлээ байршуулах ёстой. Ингэхдээ дижитал зурган файлыг сонгосон төрөл, ангиллын бөглөх маягтын хамт илгээнэ. Бүтээл байршуулах онлайн платформ нь Тайландын цагаар 2022 оны 01 сарын 01-ний өдөр 12:00 цагаас 2022 оны 03 сарын 31-ний 24:00 цаг хүртэлх хугацаанд нээлттэй байна.

Дэлгэрэнгүй
Сүхбаатар аймгийн нутгийн захиргааны 76 үйлчилгээ цахимжлаа

Сүхбаатар аймгийн нутгийн захиргааны 76 үйлчилгээ цахимжлаа

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” төслийн баг Сүхбаатар аймаг 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийг хүртэл ажиллаж, тус аймгийн нутгийн захиргаанаас иргэн, аж ахуй нэгжид үзүүлдэг 76 үйлчилгээг “e-Mongolia” системд нэвтрүүллээ

Дэлгэрэнгүй
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхийг хүсэж байна

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг, даалгаврын дагуу хотын удирдлагууд иргэдийн санал, бодлыг сонсож, санаачилгыг үйл ажиллагаандаа тусгах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ийнхүү иргэдтэй уулзаж байгаа юм.

Дэлгэрэнгүй
“Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй

“Өвлийн идэш” арга хэмжээнд борлуулж буй бүх мах, махан бүтээгдэхүүн гарал үүслийн бичигтэй

ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, холбогдох аймгийн Засаг дарга болон аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран нийслэлийн хүн амын өвлийн хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш” арга хэмжээг арваннэгдүгээр сарын 25-наас  зохион байгуулж эхэлсэн.

Дэлгэрэнгүй
“Омикрон” хувилбараас сэргийлэхийн тулд вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалав

“Омикрон” хувилбараас сэргийлэхийн тулд вакцины нэмэлт тунд хамрагдахыг уриалав

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад илэрсэн “Ковид-19”-ийн шинэ хувилбарыг “Variant of concern” буюу анхаарвал зохих, аюултай ангилалд оруулж, грек цагаан толгойн “Омикрон” (Omicron) үсгээр нэрлэх шийдвэр гаргасан.

Дэлгэрэнгүй
Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна

Уртасгасан цагийн болон богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас уртасгасан цагийн автобус үйлчилгээнд явуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Мөн ачаалал ихтэй  замуудад түгжрэл үүсдэг оргил  цагуудаар богино эргэлтийн автобусны үйлчилгээг нэвтрүүлжээ.

Дэлгэрэнгүй
Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна

Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар 344.374 иргэн дархлаа сэргээх нэмэлт III тундаа хамрагдаад байгаа бөгөөд энэ нь зорилтот бүлгийн 32 хувийг бүрдүүлж байгаа юм.

Дэлгэрэнгүй