Сард нэг удаа зохион байгуулдаг “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах мэдээллийг хүргэлээ.
ДэлгэрэнгүйУлсын Их хурлаас Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 2021 оны долоодугаар сарын 7-ны өдөр баталж, дагах хууль болох Нийслэл хотын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр боллоо.
ДэлгэрэнгүйУлсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 589.315 хүн хамрагдсан байна. Иргэдийн гуравдугаар тунд хамрагдах идэвх нэмэгдэж буй бөгөөд зорилтот бүлэг буюу 18-аас дээш насны иргэдийн 50 хувь нэмэлт гуравдугаар тунд хамрагдвал өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулж, бүх төрлийн хичээл, сургалтын үйл ажиллагааг бүрэн нээхээр төлөвлөж байна.
ДэлгэрэнгүйЧингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу тавдугаар сургуулийн баруун талд байрлах есөн гараашийг буулган, газар чөлөөлж байна. Эдгээр гараашийг буулгахын өмнө эзэмшигчдэд удаа дараа газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлжээ.
Дэлгэрэнгүй“e-Mongolia” төслийн баг Сэлэнгэ аймагт ажиллаж, тус аймгийн төрийн 15 байгууллагын 73 үйлчилгээг цахимжуулж, “e-Mongolia” системд нэгтгэлээ
ДэлгэрэнгүйНийслэлийн хэмжээнд 293 мянга гаруй хүн нэмэлт тунд хамрагдаад байна. Энэ нь нийслэлийн нийт хүн амын 27.3 хувь юм. Нийт хүн амын 50 болон түүнээс дээш хувь нэмэлт III тунд хамрагдчихвал Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хэвийн амьдралд шилжих боломж бүрдэнэ.
ДэлгэрэнгүйКоронавирусийн вакцинжуулалтын явц хийгээд нэмэлт III тунгийн ач тус, дархлаажуулалтын цэгийн байршлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих төвийн Нийтийн эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяатай ярилцлаа.
ДэлгэрэнгүйНИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өмчид барилга байгууламж, хөрөнгө бүртгэн авах, гудамж нэршүүлэх тухай хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр өгсөн үүргийн биелэлтэй танилцсан юм.
ДэлгэрэнгүйНийслэлийн авто замыг халтиргаа гулгаагүй байлгах, цас орсон даруйд цэвэрлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүргийг Нийслэлийн Хот тохижилтын газар хүлээж байдаг. Тус газрын орлогч дарга Д.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа.
ДэлгэрэнгүйЦастай зэрэгцэн нийслэлчүүдийн хувьд замын халтиргаа гулгаа, автомашины түгжрэл үүсдэг. Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хот тохижилтын газрынхан үүрээс эхлэн хотын замуудад халтиргаа үүсэхээс сэргийлж, зориулалтын бодис болон давс цацаж эхэлжээ. Өнөөдөр нийт 29 тонн давс, бодис цацаж буй юм.
ДэлгэрэнгүйДэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд, “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан хамтарч тооллого судалгааг 2021 оны 10 сарын 30-наас 11 сарын 8-ний өдрүүдэд хийлээ. Хээрийн судалгааны ажлын үр дүнд монгол бөхөнгийн тоо толгой 10 мянга орчим байгааг тогтоожээ.
ДэлгэрэнгүйНЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.
ДэлгэрэнгүйНийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад буй. Сэргээх тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр хийж, иргэдийг дархлаажуулж байгаа ч иргэдийн оролцоо хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
ДэлгэрэнгүйБайгаль орчин, аялал жуулчлалын яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монголын зочлох үйлчилгээний гэр холбоо хамтран “Жуулчдад зориулсан хоол ундааг бэлтгэх” дараах 3 гарын авлагыг боловсрууллаа.
Дэлгэрэнгүй
















