card
ГАМШГААС ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГАМШГААС ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгох, эзэмшүүлэх зорилготой гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх сургалтыг танхим болон цахимаар зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Герман Улсад мэргэшсэн боловсон хүчин бэлтгэнэ

Герман Улсад мэргэшсэн боловсон хүчин бэлтгэнэ

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын “FAV” компанийн захирал Хайко Шулертай өнөөдөр уулзлаа.

Дэлгэрэнгүй
“Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээний үеэр сайн дурын ажилтнууд хөтчөөр ажиллалаа

“Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээний үеэр сайн дурын ажилтнууд хөтчөөр ажиллалаа

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн Засгийн газар, УОК-оос оюутан, залуусын танхимын сургалтыг өнөөдөр эхлүүлж буй. Тэгвэл НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Цэргийн штаб, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран шинэ оюутнуудад зориулан “Улаанбаатарт тавтай морил”  арга хэмжээг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Үйлчилгээний байгууллагууд олон хүнийг хамарсан хүлээн авалт хийх зэргээр зөрчил гаргаж байна

Үйлчилгээний байгууллагууд олон хүнийг хамарсан хүлээн авалт хийх зэргээр зөрчил гаргаж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээний хэлтэс, аж ахуйн нэгжүүд гурван талт “Хариуцлагын гэрээ” байгуулж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн “Улбар шар” түвшинд ажиллах болсон.

Дэлгэрэнгүй
Жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж эхэллээ

Жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж эхэллээ

Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна.

Дэлгэрэнгүй
Орон нутгаас ирж буй оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээ болно

Орон нутгаас ирж буй оюутнуудад зориулсан “Улаанбаатарт тавтай морил” арга хэмжээ болно

Улаанбаатар хотод байрлалтай их, дээд сургуулиудын танхимын хичээл өнөөдрөөс эхэлж байна. Нийслэл хотод жил бүр 70-80 мянган оюутан сурагчид хөдөө орон нутгаас ирж, МСҮТ, их, дээд сургуульд суралцдаг.

Дэлгэрэнгүй
18-аас дээш насны иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулж эхэллээ

18-аас дээш насны иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулж эхэллээ

Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор есдүгээр сарын 13 буюу өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт гурав дахь тунгаар вакцинжуулахаар боллоо.

Дэлгэрэнгүй
Агаар, орчны бохирдол бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулж байна

Агаар, орчны бохирдол бууруулах технологийн шийдлүүдийг танилцуулж байна

НЗДТГ болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас санаачлан зохион байгуулж буй “Өнтэй өвөлжье” өдөрлөг Сүхбаатарын талбайд  өнөөдөр эхэллээ.

Дэлгэрэнгүй
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ГҮЙЦЭТГЭЛ, САНХҮҮЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ГҮЙЦЭТГЭЛ, САНХҮҮЖИЛТЭД ХЯНАЛТ ТАВИХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Улсын онцгой комисс хуралдаж, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл сонслоо. УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Цар тахалтай зэрэгцэн амьдрах шаардлага дэлхийн улс орнуудад бий болж байна. Хөл хорио гарц биш. Төрөөс нийт иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулсан. Ийм үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь маш чухал. Гэтэл хариуцлагын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ зөрчих тохиолдол цөөнгүй байна” гээд холбогдох байгууллагууд ажилдаа хариуцлагатай хандаж, МХЕГ-т ажлаа сайжруулахыг даалгалаа. Нийслэлийн эрүүл мэндийн газраас их, дээд сургуулиудын онолын хичээлийг цахимд шилжүүлж, дадлагын хичээлийг танхимаар оруулах, оройн цагаар хийх уулзалтад хүний тоо заах санал гаргалаа. Өрхийн эрүүл мэндийн төв утсаа авахгүй байна гэх иргэдийн гомдол их байна. Халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед иргэдэд эмнэлгийн зөвлөмж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх шаардлагатай. Тиймээс өрхийн эмнэлгүүдийн холбогдох утасны тоог нэмж, Call center-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн автомашины асуудлыг шийдэж өгөхийг Улсын онцгой комиссын гишүүдээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүслээ. Харин УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Урт хугацааны хөл хорио “Ковид-19” халдвараас дутуугүй хор хохиролтой. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед гэр бүлийн хүрээнд хурим найр, баяр ёслол тэмдэглэхгүй байх шаардлагатай байна. Мөн шөнийн цагаар олон нийтийн газар амны хаалтгүй байх тохиолдол түгээмэл байна. Тодорхой хугацаанд цагийн хязгаарлалт тогтоож байж хөл хорионоос сэргийлж чадна. Үүнийг аж ахуйн нэгжүүдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Эмнэлгүүдийн ачаалал бодит байдлаас нэмэгдсэн. Шат шатандаа анхаарах хэрэгтэй байна” гэсэн юм. Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан халдвар хамгааллын дэглэмээ зөрчсөн аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, халдвар авсан иргэдийн эмчилгээг сайжруулахыг үүрэг болголоо. Мөн резидент эмч, сайн дурын ажилтнууд, цагдаа, Онцгой байдлын алба хаагчдын цалин урамшууллыг олгох, цар тахлаар өвчилсөн хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах, эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл, хяналтад онцгой анхаарах, хувийн хэвшлийн эмч нарыг цар тахлын үед дайчлан ажиллуулах талаар судлахыг даалгалаа.

Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламжийг ижил түвшинд үзүүлнэ гэдгийг онцлов

Эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламжийг ижил түвшинд үзүүлнэ гэдгийг онцлов

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр Нийслэл, дүүргийн шуурхай штабын алба хаагчидтай уулзаж цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.

Дэлгэрэнгүй
Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ танилцуулж байна

Инженерийн хангамж, үйлчилгээний байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ танилцуулж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Хот өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
Шинэ үеийн татварын албаны 30 жилийн ойн мэнд хүргэе

Шинэ үеийн татварын албаны 30 жилийн ойн мэнд хүргэе

Улсынхаа сан хөмрөгийг арвижуулах ариун үйлсэд хүчин зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нийслэл, дүүргийн татварын албаны ахмадууд, тэдний залгамж халаа болсон үе үеийн төлөөлөл, эдүгээ ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагч та бүхэндээ “ШИНЭ ҮЕИЙН ТАТВАРЫН АЛБАНЫ 30 ЖИЛ”-ийн ойн мэнд дэвшүүлье.

Дэлгэрэнгүй
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

УИХ-аас баталсан хуулийн дагуу манай улсад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэл үзүүлдэг болсон.

Дэлгэрэнгүй
Б.Намуун: Оюутнууд нийтийн тээврээр зорчдог картаа гээсэн, гэмтээсэн бол нөхөн олгож байна

Б.Намуун: Оюутнууд нийтийн тээврээр зорчдог картаа гээсэн, гэмтээсэн бол нөхөн олгож байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд "Ковид 19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг.

Дэлгэрэнгүй
БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ МАРГААШААС ТОМУУГИЙН ВАКЦИНД ХАМРУУЛНА

БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ МАРГААШААС ТОМУУГИЙН ВАКЦИНД ХАМРУУЛНА

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.

Дэлгэрэнгүй