Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-наас эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулахаар боллоо.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын захирамжаар “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдаа нийслэлийн хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд зохион байгуулагдаж байна.
ДэлгэрэнгүйЦар тахлын эсрэг дархлаа тогтоох вакцины гурав дахь тунг энэ сарын 30-наас буюу ирэх даваа гарагаас хийхээр болсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Тэрбээр "Хөрш орнуудад халдвар өргөн тархаж байна. Манай улсад өнгөрсөн 6 сарын 18 гэхэд альфа халдвар оргил үедээ хүрч, буурсан. Үүнээс хойш дельта хувилбар өслөө. Ирэх сарын дунд үе гэхэд халдварын тархалт дээд үедээ хүрнэ. Нийт хүн амын 64 хувь нь вакцинаа хийлгэсэн. Гэвч эсрэг биеийн титрийн хэмжээ буурч байгаа тул дархлаа сэдээх нэмэлт тунг эхлүүлнэ. Энэ сарын 30-наас 55-аас дээш насныхан, боловсролын салбарынхан, дархлаа дарангуйлах эм уудаг хүмүүс, архаг хууч өвчтэй иргэдийг хамруулна. Нийт 450 000 хүнд сайн дурын үндсэн дээр гурав дахь тунг хийнэ. Цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Мөн ирэх сард халдварын тоо эрс өсөх тооцоо гарсан тул энэ сард гурав дахь тунг хийж эхлэх шаардлагатай. Хэрэв багш, хүүхэд өвдвөл шинжилгээг тухайн сургуулийн бүх багш, хүүхдүүдээс авахгүй. Түүврийн буюу эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн хүнээс л шинжилгээ авна" гэлээ. Манай улс PCR-т тулгуурлан шинжилгээ хийн, дельта хувилбарыг илрүүлэх аргачлалыг нэвтрүүлсэн байна. Вакцины нөөц хангалттай, нийт 5 сая 730 мянган вакцин татан авчээ. Тиймээс долоо хоног бүр хуваарь гарган, файзер вакциныг гурав дахь тунд ашиглана. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд мөн Файзер вакцин хүлээж авна. Иймд гурав дахь тунг хийлээ гэхэд вакцины хомстол үүсэхгүй гэдгийг С.Энхболд сайд хэллээ. Мөн манай улсад цөөн тооны иргэн Спутник V вакцин хийлгэсэн. Энэ вакцинтай холбоотой судалгаа бага байгаа учир иргэд гурав дахь тунгаа АстраЗенека, Файзер вакцинаас сонгон хийлгэх юм байна. Нэмж хэлэхэд, халдвар авсан иргэд гурав дахь тунг хийлгэхгүй. Харин УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр "Бусад орнуудад ч дельта вирус тархсаар байна. Нийт 215 сая хүн халдвар авсан. Сүүлийн долоо хоногт дэлхийн бүх улсад өвчлөл нэмэгдсэн. Дельта хувилбар зөвхөн Монгол төдийгүй бүх улсад тархсан. Файзер, АстраЗенека вакцин тариулснаас хойш зургаа дахь сараас вакцины үр нөлөө буурч байна. Израильд гурав дахь тунгаа Файзер вакцинаар хийж байна. Оксфордын их сургуулийн хийсэн судалгаагаар гурав дахь тунг хийснээр үр дүнтэй байгаа нь харагдсан" гэв.
Дэлгэрэнгүй10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажил үргэлжилж байна.
ДэлгэрэнгүйЕрөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдах урьдчилсан тооцоо гарсан.
ДэлгэрэнгүйНийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицерууд болон цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчид бэлэн байдлын дадлагын дохиогоор ажиллалаа.
ДэлгэрэнгүйНаймдугаар сарын 28, 29-ний өдрүүд буюу бямба, ням гарагт “Хичээлийн шинэ жил 2021-2022” үзэсгэлэн худалдааг нийслэл хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй Энхтайваны өргөн чөлөөнд гаргах бэлтгэлийг бүрэн хангажээ.
ДэлгэрэнгүйХог хаягдлын менежментийн зөвлөх үйлчилгээний “Өнгө нэм” ТББ-аас санаачлан хэрэгжүүлж буй #ЗүгээрБитгийХая аяныг дэмжин, хог хаягдлыг ангилан ялгах, зөв хэрэглээ, хандлага түгээх нөлөөллийн ажлуудыг хамтран зохион байгуулж, байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг менежментийг сайжруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллана.
ДэлгэрэнгүйАсуудлаар асуудлыг шийдье” уриатай тус аян нь гялгар уутны хаягдлыг байгальд ээлтэйгээр шийдвэрлэх замаар дахин боловсруулан, 100% битүүмжлэлтэй нүхэн жорлонгийн доторлогоо үйлдвэрлэхийн зэрэгцээ, эко бизнес моделиор дамжуулан хүүхдэд ээлтэй, жишиг орчныг бүтээн байгуулах, олон нийтэд хог хаягдлаа ялган ангилах эерэг дадал хэвшилд түгээх зорилготой.
ДэлгэрэнгүйХичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг.
ДэлгэрэнгүйНийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ковид 19”-ийн үед хэрэглэж буй вирусийн эсрэг эмийн хангамж, нөөц, чанар, аюулгүй байдалд хяналт тавих үүргийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын удирдлагад өгсөн.
ДэлгэрэнгүйЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон холбогдох албаныхан өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллав.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал үргэлжилж байна. Хурлаар Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай А/382 дугаар захирамжийн хэрэгжилт, явцын тайланг танилцууллаа.
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн сайдын тушаалаар хариу арга хэмжээний буюу онцгой, цагдаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад “АстраЗенека” вакцины гурав дахь тунг хийж эхэлсэн.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ХӨСҮТ, Улсын II төв эмнэлэгт ажиллана.
Дэлгэрэнгүй
















