Нийслэлийн Газар хөдлөлийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн эмнэлгүүд болон ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн цар тахлын үеийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд Эмийн хяналт зохицуулалт хариуцсан Ажлын хэсэг хяналт шалгалт хийснээ танилцууллаа. Ковид-19-ийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд ремдесивир, умифеновир зэрэг вирусын эсрэг эмийн нөөц эмнэлгүүдэд цөөн тооны үлдэгдэлтэй байгаа нь өвчтөний ар гэрээс эм тариа авчруулах үндэс болдог тул нэн түрүүнд шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй байгааг Ажлын хэсгийнхэн хэлж байна. Мөн маш хүнд, хүнд ангиллын өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгүүд төрөөс тогтоосон эмчилгээний төсвөөс хэд дахин илүү зардлаар эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа нь бодит зардлын зөрүүг үүсгэх болсон тул нэгдсэн стандарт бий болгож олон улсын эмчилгээний удирдамжийн дагуу үйл ажиллагааг мөрдүүлж хэвшүүлэх нь чухал байгаа аж. Улмаар эмчилгээний нэгдсэн удирдамжийн дагуу эмчилгээ, үйлчилгээ нь хийгдэж байгаа, эсэхэд өвчтөн болон тэдгээрийн ар гэрийнхэн хяналт тавих боломжийг бүрдүүлж, иргэдээс гомдол, мэдээлэл авах тусгай дугаар ажиллуулах хэрэгтэй байгааг дуулгав. Ажлын хэсгийн мэдээллийг сонссоны дараа Шадар сайд “Ковидын халдвар манай эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлыг ил болгож өглөө. Тогтолцоогоороо гажуудсаны нэг илрэл нь өнөөг хүртэл бид эмчилгээ үйлчилгээний стандарт, нэгдсэн удирдамж гэдэг зүйлийг хэвшүүлээгүй явж ирсэн явдал. Энэ нэгдсэн удирдамж, стандарт байхгүй учраас эмч эмнэлгийн ажилтнууд хувийн үзэмж, хандлагаараа өвчтөнүүдэд хандаж, дур дурын эм, тариагаа бичиж өгдөг. Тиймээс одоо бид Ковидын үеийн эмчилгээний нэгдсэн удирдамжаа яаралтай батлуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих ёстой. Үүнд иргэдийн оролцоог хангахын тулд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төвийн 1111 дугаарын утсаар эмнэлгүүдийн эм, эмийн хэрэгслийн хангамж болоод эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гомдол саналыг хүлээн авах шугам нээж ажиллуулна” хэмээн онцолж хэллээ. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагааг жигдрүүлж, хараат бусаар ажлаа явуулах боломжийг бүрдүүлснээр эмийн дээд үнийн хязгаарыг тогтоох асуудал цэгцэрч, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах, өндөр үнэтэй, олдоц ховор эмийн нөөцийг тасалдуулахгүй бүрдүүлэх боломж нээгдэх учраас энэ тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. Наймдугаар сарын 1-нээс хойш эмнэлгүүдийг өвчтөний ар гэрээс эм, тариа авахуулахгүй байх үүргийг Шадар сайд С.Амарсайхан өгсөн билээ. Энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг гаднаас авдаг эм, тарианы судалгааг төв, алба, тасгуудаас гаргуулж байгаа бол ХӨСҮТ-ийн тухайд Эмзүйн албанд гаднаас их авахуулдаг эм, тарианы сарын хэрэгцээний судалгааг хийлгэхийн зэрэгцээ эмчилгээнд хамгийн их хэрэглэгддэг эм, тариаг тасалдалгүй нийлүүлэх боломж нөөц хэр байгааг эм ханган нийлүүлэх байгууллагуудаас судалж эхэлжээ.
ДэлгэрэнгүйНЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батчимэг тэргүүтэй холбогдох албаныхан Улаанбаатар хотын музейд ажиллалаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газар 2021 оны наймдугаар сарын 04-нд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ДэлгэрэнгүйНийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамж байгуулагдаж, өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэллээ.
ДэлгэрэнгүйГазар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн 2021 оны анхдугаар хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо.
ДэлгэрэнгүйБайгаль орчин, аялал жуулчлалын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настан, шилдэг албан хаагчид Төрийн дээд шагнал болох “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Байгаль орчны тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг болон “Жуух” бичгээр шагнуулснаа салбарын сайдаасаа гардан авлаа.
Дэлгэрэнгүй10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
ДэлгэрэнгүйСонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны баруун талд зөвшөөрөлгүй барьсан 132 гараашийг Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу чөлөөлж, ногоон байгууламж хийж, явган хүний зам тавьж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлд хийж байгаа ногоон байгууламжийн ажлын явцтай танилцлаа
ДэлгэрэнгүйЖил бүрийн 7 дугаар сарын 31-ний өдөр дэлхий нийтээрээ “Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Олон улсын байгаль хамгаалагчдын холбооны санаачилгаар 2007 оноос эхлэн энэхүү өдрийг байгаль, соёлын өвийг хамгаалахад зүтгэж ирсэн байгаль хамгаалагчдыг алдаршуулах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан, бэртэж гэмтсэн байгаль хамгаалагчдад хүндэтгэл үзүүлэх зорилготой тэмдэглэж ирсэн.
ДэлгэрэнгүйУИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын үйл ажиллагаатай танилцлаа.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Дорноговь аймгийн Замын-Үүд суманд цаг үеийн асуудлаар ажиллаж байна.
ДэлгэрэнгүйДэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийслэлийн өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд дэмжлэг үзүүлж, коронавирусийн халдварын илрүүлэг, тандалтын үйл ажиллагаанд зориулан ПОС-ын төхөөрөмж гардууллаа.
ДэлгэрэнгүйХог тээврийн 25 автомашиныг дүүргийн удирдлагуудад өнөөдөр хүлээлгэн өглөө.
Дэлгэрэнгүй
















