card
Э.Эрдэнэбаатар: Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 2538 өрх байна

Э.Эрдэнэбаатар: Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 2538 өрх байна

Нийслэлд их хэмжээний бороо орж буйтай холбогдуулан үерийн хамгаалалтын бүс болоод гол дагуу буусан айл, аж ахуй нэгжүүдэд шаардлага тавин, албан мэдэгдэл хүргүүлж байна.

Дэлгэрэнгүй
Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 86 хувьтай байна

Сэлбэ дэд төвийн барилга угсралтын ажил 86 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. ДЭНЖИЙН МЯНГА ДЭД ТӨВД 13, СЭЛБЭ ДЭД ТӨВД 14 ДУЛААН ДАМЖУУЛАХ ТӨВ БАЙГУУЛНА Хурлын эхэнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Дэнжийн мянга, Сэлбэ дэд төвийн дулааны эх үүсвэрийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, хослон ажиллуулах тухай” тооцоо, судалгааг танилцууллаа. Төвлөрсөн дулаан хангамжийн гол магистраль шугам сүлжээний 24 хувь буюу 91.2 км урт шугам 30 жилээс дээш насжилттай, ашиглалтын хугацаа дуусжээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн ачаалал эх үүсвэрийн хүчин чадлаас даруй 50 гаруй хувиар хэтрээд байна. Дэнжийн мянга дэд төвийн нутаг дэвсгэрийг 16 хэсэгт хуваан, нарийвчлан гаргаж, дулаан дамжуулах 13 төвтэй байхаар төлөвлөсөн. Тус дэд төвд өндөр хүчин чадлын дулаан хуваарилах төв болон оргил ачааллын үед ажиллах дулааны эх үүсвэрийг шинээр барьж, төвлөрсөн дулаан хангамжтай холбон, хослон ажиллуулах техникийн шийдлийг гаргажээ. Харин Сэлбэ дэд төвийн нутаг дэвсгэрийг 14 хэсэгт хуваан нарийвчлан төлөвлөсөн. Тус хэсэгт дулаан дамжуулах 14 төв, 9.97 км дулааны шугам угсралтын ажил хийгдэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй явж буй. НИЙСЛЭЛД 378 ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамжийн хүрээнд зохион байгуулж буй нийт худалдан авах ажиллагааны явцын талаар тайлагналаа. 2021 онд эрх шилжүүлсэн 79 захирамжаар долоон салбарын 378 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, боловсролын салбарт 53, эрүүл мэндийн салбарт 16, авто зам, авто замын барилга байгууламжийн салбарт 92, хот тохижилтод 178 төсөл хэрэгжүүлж байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 70 дугаар тогтоолын 2021 онд шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг 2021 оны долдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж, гэрээ байгуулахаар тооцож ажиллахыг үүрэгжүүлсэн. Үүний дагуу нийслэлд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 71 төсөл, арга хэмжээ байна. Гэвч товлосон хугацаандаа гэрээ байгуулж амжихгүй байх магадлалтай 35 төсөл, арга хэмжээ байгаа аж. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш үнэлгээний хороо байгуулаагүй байгууллагууд яаралтай байгуулж, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, эрчимжүүлэхийг үүрэгджээ.

Дэлгэрэнгүй
Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ

Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ.

Дэлгэрэнгүй
Төрийн одон, медаль гардууллаа

Төрийн одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа амжилт гарган ажиллаж байгаа иргэдэд төрийн одон, медаль гардууллаа.

Дэлгэрэнгүй
Үйлчлүүлэгчийн дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг шалгаагүй, халуун хэмжээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ

Үйлчлүүлэгчийн дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг шалгаагүй, халуун хэмжээгүй зэрэг зөрчлүүд илэрлээ

Нийслэлд коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хяналт, шалгалт хийж байна.

Дэлгэрэнгүй
Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган, шинээр барьж байна

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулган, шинээр барьж байна

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах зорилгоор ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлыг хийж байна.

Дэлгэрэнгүй

"Өлзий" төвөөс Авто плазагийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана

Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх ф900 мм-ийн цэвэр ус дамжуулах 4010 метр урт гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралтын ажлыг хийнэ.

Дэлгэрэнгүй

"Өлзий" төвөөс Авто плазагийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана

Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх ф900 мм-ийн цэвэр ус дамжуулах 4010 метр урт гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралтын ажлыг хийнэ.

Дэлгэрэнгүй
Аж үйлдвэрийн IV хувьсгал “Tech ignite talk” арга хэмжээнд оролцохыг урьж байна

Аж үйлдвэрийн IV хувьсгал “Tech ignite talk” арга хэмжээнд оролцохыг урьж байна

Аж үйлдвэрийн IV хувьсгал “Tech ignite talk” буюу “Технологийн яриа” гэх 20 зургийг тус бүр 15 секундээр танилцуулах бүтээлч илтгэл бүхий арга хэмжээг зургадугаар сарын 18-нд зохион байгуулах гэж байна. Энэ нь төрөөс инновацын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд аж үйлдвэрийн IV хувьсгалын талаар орчин үеийн чиг хандлагыг сурталчлан таниулах, технологи хөгжүүлж буй залуу мэргэжилтнүүдэд туршлага олгох, дижитал эрин дэх хөгжлийн чиг хандлагыг түүчээлэх зорилготой. Аж үйлдвэржилтээс мэдээллийн нийгэм рүү нүүдэллэсэн их шилжилтийн үед техник, технологи нь XXI зууны хамгийн чухал, нөлөөтэй салбар болж байгаа. Иймээс технологийн гол чиг хандлагуудыг үйл ажиллагаандаа ухаалгаар ашиглаж буй салбарын эрдэмтэд, инженерүүд, хувийн хэвшлийнхэн манай улсад техник, технологи хэрхэн хөгжиж, хааш чиглэж байгаа тухай танилцуулах болно. Арга хэмжээний шууд дамжуулалтыг “Hub innovation center” фэйсбүүк хуудсаар хүлээн авч үзнэ үү. Мөн арга хэмжээнд оролцож, илтгэгчдээс өөрийн сонирхсон асуултаа асуух боломжтой бөгөөд https://bit.ly/3iDYSlC холбоосоор бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй
АРДЫН ХУВЬСГАЛЫН 100-Н ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛНА

АРДЫН ХУВЬСГАЛЫН 100-Н ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДМЫГ ЦАХИМААР ЗОХИОН БАЙГУУЛНА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бөгөөд зөвхөн цахим хэлбэрээр зохион байгуулах шийдвэр гарчээ.

Дэлгэрэнгүй
Б.Бямбадорж: Халдвар авсан жирэмсэн эхчүүдийг тусгаарлах байранд хэвтүүлэн, хяналтад авч байна

Б.Бямбадорж: Халдвар авсан жирэмсэн эхчүүдийг тусгаарлах байранд хэвтүүлэн, хяналтад авч байна

Халдвартай иргэдийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хүндрэл, эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн байгууллагуудад үүссэн нэмэлт ачааллыг зохицуулах чиглэлээр авч, хэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржтой ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Сүхбаатар дүүрэгт 720 суудалтай сургууль барьж байна

Сүхбаатар дүүрэгт 720 суудалтай сургууль барьж байна

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй бага, дунд сургуулийн барилга угсралтын ажил эхэлж, гүйцэтгэгдэх шатандаа явж байна.

Дэлгэрэнгүй
19 аж ахуйн нэгжийн Туулын эрэг дагуу газар ашиглах, эзэмших эрхийг хүчингүй болгов

19 аж ахуйн нэгжийн Туулын эрэг дагуу газар ашиглах, эзэмших эрхийг хүчингүй болгов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу “Хан хиллс” хотхоноос баруун тийш Туул голын эрэг дагуу газар авч, барилга барих нэрээр Туул голын бургасанд аюул учруулж байгаатай холбоотойгоор өнгөрсөн тавдугаар сард газар дээр нь очиж ажилласан.

Дэлгэрэнгүй
Жирэмсний 14-36 долоо хоногтой эхчүүдийг файзер вакцинд хамруулж эхэллээ

Жирэмсний 14-36 долоо хоногтой эхчүүдийг файзер вакцинд хамруулж эхэллээ

Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн.

Дэлгэрэнгүй
Л.Ариунтуяа: Манай ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ус соруулж, үерийн усанд эвдэгдсэн далан сувгийг засварлаж байна

Л.Ариунтуяа: Манай ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ус соруулж, үерийн усанд эвдэгдсэн далан сувгийг засварлаж байна

Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг, мөн авто замын  борооны ус зайлуулах шугам, сүлжээг хариуцан ажилладаг. Нийслэлийн хэмжээнд  нийт 153 км далан суваг, 163 км  авто замын борооны ус зайлуулах  шугам бий. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяатай ярилцлаа.

Дэлгэрэнгүй