Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй Нэхмэлийн шар байруудыг буулган, төслийн хүрээнд шинээр барьсан. Тэгвэл энэ орон сууцны барилгуудын дунд барилга барих гэж байсан “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар цуцалсан билээ. Учир нь тус газарт барилга барихыг эсэргүүцэж оршин суугчид нь Хотын даргад хандсан юм. Уг асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд тус газарт очиж “Барилга бариулахгүй” гэх байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж барих уу, эсвэл хүүхдийн тоглоомын талбай барих уу гэдгийг иргэдийн саналыг үндэслэн шийдэх хэрэгтэй гэсэн юм. Үүний дараа дээрх газрын захирамжийг хүчингүй болгосон билээ. Тэгвэл өнөөдрөөс уг газарт тохижилтын ажлыг хийхээр газар, шорооны ажлыг эхлүүллээ. Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар өнөөдөр тус газарт очиж, иргэдийн төлөөлөл болон тохижилтын ажлыг гүйцэтгэх компанийн удирдлагуудтай уулзсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн энэ үеэр “Иргэдийн саналыг үндэслэн чанар, стандартын шаардлага хангасан тохижилтын ажлыг хийж гүйцэтгээрэй. Хамгийн гол нь харилцан ойлголцож, хамтарч ажиллах ёстой шүү” гэлээ. Харин Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар өнөөдөр биелж байна. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үүднээс иргэд, оршин суугчдын саналыг үндэслэн Тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгаврыг боловсруулж, баталсан. Даалгаврын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижилтын ажлыг хийж гүйцэтгэхээр болсон” гэлээ. Харин “Асиан сити” ХХК-ийн удирдлагууд “Газар, шорооны ажилд хугацаа шаардлагатай байгаа. Гэхдээ аль болох хурдан хугацаанд тохижилтын ажил хийж гүйцэтгэнэ. Нийслэлийн удирдлагууд иргэдийн хүсэлтийг шийдвэрлэж өгсөн. Одоо бид иргэдийнхээ хүсэлтээр тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Өнөөдрөөс газар, шорооны ажлаа эхлүүлж байна” гэв. Мөн иргэдийн төлөөлөл газрын асуудлыг шийдэж өгсөн Хотын дарга болон нийслэлийн удирдлагуудад талархсанаа илэрхийлсэн юм. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр барилга байгууламжийн зураг төсөл зохиогчийн төлөөлөлтэй уулзлаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал,
ДэлгэрэнгүйМаргааш буюу тавдугаар сарын 22-ноос эхлэн иргэдийн хөдөө, орон нутаг гарах хөдөлгөөнийг нээж байгаа. Монгол Улсын Шадар сайдын 46 дугаар тушаалын дагуу иргэд дараах шаардлагыг хангасан байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш тасралтгүй мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын 2021 оны А/338 дугаар захирамжийн дагуу иргэдийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх орчин, нөхцөлийг бий болгох зорилгоор “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал /концепц/, загвар зураг боловсруулах уралдаан зарласан
ДэлгэрэнгүйАвто замын заадас засварын ажилтай холбоотойгоор Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
ДэлгэрэнгүйХот байгуулалт, хөгжлийн газар болон Spatial planning podcast-ын хамт олон хамтран хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд, багачуудын мөрөөдлийн хотын төсөөлөл, тэдний үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхэд урам өгөх зорилгоор “МӨРӨӨДЛИЙН ХОТ” хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулсан.
ДэлгэрэнгүйХан-Уул дүүргийн VIII хорооны найман га талбайд барьж байгаа Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын ажлын явц 50 хувьтай байна.
ДэлгэрэнгүйНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээлэл өгч, ажиллаж байна.
ДэлгэрэнгүйЗасгийн газрын өргөтгөсөн хуралдаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын авто замын түгжрэл, түүнийг шийдвэрлэх арга замын талаар танилцуулсан.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар жил бүр зохион байгуулдаг бүх нийтийн их цэвэрлэгээ тавдугаар сарын 22-нд буюу энэ бямба гарагт “Зуслан, ногоон бүсийн цэвэрлэгээ” нэрийн дор болно.
ДэлгэрэнгүйУОК-ын шуурхай ажлын хэсэг хуралдаж, “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ыг баталлаа.
ДэлгэрэнгүйХөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2021 оны хоёрдугаар сарын 9-ний нэгдүгээр тогтоолоор баталсан Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн “Гэрээт малчин өрхийг малжуулах, санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээ”-ний хүрээнд хөдөө, орон нутагт шилжин суурьшиж, мал маллах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Дэлгэрэнгүй
















