Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт, ирээдүй, хойч үеийнхнийхээ сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулж буй нийслэлийнхээ нийт татвар төлөгч та бүхэндээ Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл, боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл энх, аз жаргалтай амьдрах нөхцөлийг хангахад татвар төлөгч та бүхний оруулсан хувь нэмэр асар их билээ. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хуулийн хугацаанд татвараа төлсөн нийслэлчүүд та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүнд нийслэл, дүүргийн төсөвт 2020 онд 784.5 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрч, нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт хөгжин цэцэглэж байна. Монгол Улсын Засгийн газраас “Ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлсэн ард иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний хүрээнд Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хууль батлагдаж, хуулийн дагуу Улаанбаатар хотын хэмжээнд 2020 онд 18.099 аж ахуйн нэгж, байгууллагын 512.102 ажиллагсдын 172.1 тэрбум төгрөгийн татварыг чөлөөлж, иргэдийн гар дээр үлдээсэн. Нийслэл хотын ажил өөдрөг, өнгөлөг, бүтэмжтэй байхад иргэн, өрх бүр, аж ахуй нэгж, байгууллагуудын дэмжлэг, оролцоо чухал байдаг. Тиймээс та бүхэндээ талархахын ялдамд энэ цар тахлын үед хамтдаа төрөлх хотоо хөгжүүлэхийн төлөө гар, сэтгэл нийлэн ажиллахыг уриалж байна. Монгол Улсынхаа, Улаанбаатар хотынхоо гэрэлт ирээдүй, гэгээн замналыг хамтдаа бүтээлцэж байгаа хөгжлийн түүчээ болсон нийт ТАТВАР ТӨЛӨГЧ ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА. НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн сайдын тавдугаар сарын 7-ны тушаалаар коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад нэмэлт зохицуулалт хийж, вакцинд хамрагдаагүй иргэдийг хамруулахаар тусгажээ.
Дэлгэрэнгүйой хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг давхардсан тоогоор нийт 7919 алба хаагч, 2913 автомашин техник хэрэгсэлтэйгээр ногоон бүсийн 126 чиглэлд үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 123 зөрчил илрүүлж, газар дээр арилгуулж ажиллалаа.
Дэлгэрэнгүйнийслэлийн нутаг дэвсгэрт короновируст халдвараас сэргийлэх, тархалтыг бууруулах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, халдварын тархалтын улаан түвшинд шилжсэнтэй холбогдуулан сонгон шалгаруулалтын нээлтийн хугацаа 2021 оны тавдугаар сарын 14-ний 10:00-11:00 цагийн хооронд байсныг тавдугаар сарын 28-ны 10:00-11:00 цагийн хооронд хүлээн авахаар хойшлуулж байна.
ДэлгэрэнгүйНийслэлээс 2018 онд төрийн үйлчилгээний “Цахим шилжилт“ төслийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн цахим үйлчилгээний eservice.ulaanbaatar.mn порталыг хэрэглээнд нэвтрүүлэн, 12 байгууллагын 113 төрлийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг зохион байгуулсан билээ.
ДэлгэрэнгүйБүх нийтийн бэлэн байдлын зэргийг үе шаттайгаар бууруулан Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд буй. Үүнтэй холбоотойгоор мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба зэрэг мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн зах, худалдааны төвүүдийг үе шаттайгаар нээх ажлыг зохион байгуулахаар болсон
ДэлгэрэнгүйНийслэлийн хэмжээнд “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулах хөтөлбөрийн хүрээнд харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын хяналтад дархлаажуулахаар болсон.
ДэлгэрэнгүйГамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийслэлийн нийтийн тээвэрт тусгай горимын дагуу хязгаарлалт тогтоогоогүй салбарын алба хаагчдад үйлчлэх зохицуулалт хийсэнАР
ДэлгэрэнгүйНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 6-ны хооронд иргэдээс нийт 3707 дуудлага ирснээс 3530 буюу 95.2 хувьд нь амжилттай үйлчилж ажиллажээ.
ДэлгэрэнгүйНийслэлийн эрх зүйн байдал, удирдлагын тогтолцоо, бүрэн эрх, чиг үүргийг 1994 онд баталсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиас гадна 150 гаруй хуулиар зохицуулдаг. Эдгээр хууль, тогтоомж нь уялдаа муутай, зарим зохицуулалт нь давхардсан зэрэг зөрчил бий болсон
ДэлгэрэнгүйБүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр тавьсан хайс, хашлага, шонг хуулийн дагуу буулгаж байгаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 5-нд иргэдээс нийт 218 дуудлага ирлээ.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Энхтайваны гүүрний засварын ажлын явцтай танилцлаа.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Энхтайваны гүүрний засварын ажлын явцтай танилцлаа.
ДэлгэрэнгүйГеодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын хэмжээнд үерийн хамгаалалтын 145 км далан суваг, хөрсний болон борооны ус зайлуулах 187 км шугам, сүлжээний засвар, арчлалт, нөхөн сэргээлт, угсралт, цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажилладаг.
Дэлгэрэнгүй















