card
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс ОХУ-аас нэг сая тун “Спутник-V” вакцин авах гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс ОХУ-аас нэг сая тун “Спутник-V” вакцин авах гэрээнд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Засгийн газар Улсын онцгой комиссоос ОХУ-аас нэг сая тун “Спутник-V” вакцин авах гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Хоёр орны Засгийн газар шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлсэн учраас нэг сая тун вакциныг ирэх долоо хоногоос нийлүүлэхээр болжээ.

Дэлгэрэнгүй
Амралтын өдрөөр ажиллаж байгаа шинжилгээний цэг зайлшгүй шаардлагатай иргэдэд үйлчилнэ

Амралтын өдрөөр ажиллаж байгаа шинжилгээний цэг зайлшгүй шаардлагатай иргэдэд үйлчилнэ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу гуравдугаар сарын 31-нд иргэдээс нийт 346 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.26 минут байна.

Дэлгэрэнгүй
А.Энхманлай: Стандартад нийцэхгүй хашаа, хайсын газрыг чөлөөлж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлнэ

А.Энхманлай: Стандартад нийцэхгүй хашаа, хайсын газрыг чөлөөлж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлнэ

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Улаанбаатар хотын газрын харилцаа, хот байгуулалт, геодези, зураг зүйн болон кадастрын бүртгэл, газрын төлбөртэй холбоотой төрийн хууль, тогтоомжуудыг  хэрэгжүүлдэг. Тус албаны дарга А.Энхманлайтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Э.Эрдэнэбаатар: Иргэд орон нутаг руу баталгаат бус замаар ПСР шинжилгээгүй зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна

Э.Эрдэнэбаатар: Иргэд орон нутаг руу баталгаат бус замаар ПСР шинжилгээгүй зорчиж, нөхцөл байдлыг хүндрүүлж байна

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас хот хооронд зорчихтой холбоотой зарим зүйлийг тодрууллаа

Дэлгэрэнгүй
ЭМЯ: 377 ХҮНЭЭС COVID-19 ИЛЭРЧ, ХОЁР ХҮН НАС БАРЛАА

ЭМЯ: 377 ХҮНЭЭС COVID-19 ИЛЭРЧ, ХОЁР ХҮН НАС БАРЛАА

Өчигдөр  /2021.03.30/  нийт 10652  сорьцод шинжилгээ хийхэд  377  Covid-19 илэрч, нийт тохиолдлын тоо 8447 боллоо.  Шинээр батлагдсан тохиолдлын 328 нь Улаанбаатар хотоос, орон нутагт 49 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 69, 84 настай хоёр хүн нас барлаа.

Дэлгэрэнгүй
Нийслэл рүү орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй

Нийслэл рүү орох хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй

Улсын онцгой комиссын шийдвэрээр  Улаанбаатар хотоос орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу (эрүүл мэнд, буяны ажил)-тай иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэр (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай) тээвэрчдийг гуравдугаар сарын 28-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэлх хугацаанд гаргахаар болсон

Дэлгэрэнгүй
Ойрын хавьтал болсон тохиолдолд өрхийн эмчдээ бүртгүүлээрэй

Ойрын хавьтал болсон тохиолдолд өрхийн эмчдээ бүртгүүлээрэй

Коронавирусийн халдвар нэмэгдэж буйтай холбоотойгоор тусгаарлалтын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос зарим зүйлийг тодрууллаа. -Коронавирусийн халдвар авсан иргэд гэртээ тусгаарлагдаж болохоор зохицуулалт хийсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү? -Улаанбаатар хотод сүүлийн өдрүүдэд халдварын тархалт их байна. Ийм үед эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээ, иргэд, олон түмний хамтын ажиллагаа чухал. Иргэддээ амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол ариутгаж байхыг зөвлөж байна. Хэрэв та коронавирусийн халдвар авсан нь батлагдвал өрхийн эмчтэйгээ холбогдож, эмчийнхээ хяналтад гэртээ тусгаарлагдаж болно. Гэхдээ ХӨСҮТ-ийн тусгай мэргэжлийн баг үзлэг, шинжилгээ хийж, гэртээ тусгаарлагдах бололцоотой эсэхийг тодорхойлж, гэртээ тусгаарлагдах зөвлөгөө болон зөвшөөрөл өгдөг. Гэртээ тусгаарлагдах бололцоогүй гэж үзвэл заавал эмнэлэгт хэвтэж, эмнэлгийн нөхцөлд эмчийн хяналтад эмчилгээ хийлгэх шаардлагатай. -Халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тохиолдолд хэрхэх вэ? -Ойрын хавьтлыг гэр бүлийн болон гэр бүлийн бус гэж хоёр ангилдаг. Гэр бүлийн бус буюу хамт ажилладаг гэх мэт ямар нэг байдлаар хавьтал болсон тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төв, холбогдох мэргэжлийн хүмүүст үнэн зөвөөр хэлэх хэрэгтэй. Мөн сандарч, тэвдэлгүйгээр гэртээ очиж, болж өгвөл гэр бүлийнхнээсээ тусдаа байж, амны хаалтаа зүүж, аяга таваг гээд бүх зүйлээ тусдаа хэрэглэж, өөрийгөө тусгаарлах хэрэгтэй. Мөн өрхийн эмчид бүртгүүлнэ. Өрхийн эмч таныг дүүргийн Онцгой комисст бүртгүүлж, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шинжилгээ авах баг гэрээс тань очиж, шинжилгээ авч, зөвлөгөө өгнө. Өөрөөр хэлбэл, та Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлалтад байх хэрэгтэй. Хэрэв та гэр бүлийн ойрын хавьтал болсон бол гэртээ тусгаарлагдах уу, эмнэлэгт тусгаарлагдах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Гэр бүлийн бусад гишүүн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эмчийнхээ хяналтад эмчилгээ, үйлчилгээ авна. Таны гэр бүлийн гишүүдэд дүүргийн Онцгой комиссын дэмжих үйлчилгээний баг хүнс, тэжээлийн зүйл, ус хүргэж өгөх, хог зайлуулах зэрэг дэмжлэгт удирдлагаар ханган ажиллах юм. Ойрын хавьтлуудын өрхийн ажиглалт, хяналтыг дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран зохион байгуулж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар тантай өдөрт хоёр удаа цахим ярилцлага хийн, биеийн байдлыг асууж, зөвлөгөө өгнө. Архаг эмгэгтэй хүн байвал өвчний түүх нээж, өдрийн эмчилгээ хийнэ. Танд ямар нэгэн эм хэрэг болбол эмийн сан явах шаардлагагүйгээр өрхийн эмчийн бичгээр хямдралтай, эрүүл мэндийн даатгалаар эм авах боломжийг нээж өгсөн. Нэн шаардлагатай тохиолдолд Өрхийн эрүүл мэндийн төвөөс автомат даралтын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг эмчийн заалтаар өгч байгаа. Өрхийн эмч нар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс томилсон нарийн мэргэжлийн эмч нартай байнга холбоотой ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд нарийн мэргэжлийн эмч нар таны биеийн байдалд үнэлгээ хийж, өрхийн эмчид зөвлөгөө өгнө. Улаанбаатар хотын баруун, зүүн хэсэгт архаг өвчтэй хүмүүст шинжилгээ хийх хоёр газар ажиллаж байна. Мөн өрхийн эмчийн заалтаар гэр бүлийн шаардлагатай хүмүүст тусгай машинаар үйлчилнэ. -Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд эмнэлгийн үйлчилгээ яаж авах вэ? -Гэрийн тусгаарлалтад байгаа иргэд нарийн мэргэжлийн болон түргэн тусламжийн үйлчилгээ авах бол өрхийн эмчээр дамжуулан авах боломжтой. Сэтгэцийн мэргэжлийн эмч нарын баг гэртээ тусгаарлалтад байгаа иргэдэд онлайнаар зөвлөгөө өгөх, онлайн хэлэлцүүлгийг өдөрт хоёр удаа зохион байгуулж байна. Иргэн та энэ талаарх мэдээллийг авахыг хүсвэл өрхийн эмчдээ хандаарай. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдтэй манай эмч нар 24 цагийн турш холбогдон мэдээлэл солилцон, ажиллаж байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэдийг Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн заалтаар хэвтүүлж, эмчилгээг нь үргэлжлүүлэх боломжийг хангаж өгсөн. Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол ариутган, Өрхийн эрүүл мэндийн төвтэйгөө нягт холбоотой байхыг уриалж байна.

Дэлгэрэнгүй
Хүүхдийн “СЭЛБЭ* зуслан бүрэн шинэчлэгдэж байна

Хүүхдийн “СЭЛБЭ* зуслан бүрэн шинэчлэгдэж байна

1942 онд маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Монголын анхны хүүхдийн зуслан “СЭЛБЭ* байгуулагджээ. 

Дэлгэрэнгүй
Хотын дарга НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдтэй уулзав

Хотын дарга НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдтэй уулзав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй
Худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-22:00 цагаар тогтоов

Худалдаа, үйлчилгээний байгууллагын цагийн хязгаарыг 07:00-22:00 цагаар тогтоов

УОК-ын хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн улбар шар түвшинд шилжсэн хугацааг дөрөвдүгээр сарын 5-ны 06:00 цаг хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор...

Дэлгэрэнгүй
З.Цэвээндорж: Нийтийн тээвэрт насжилт хэтэрсэн автобус байхгүй

З.Цэвээндорж: Нийтийн тээвэрт насжилт хэтэрсэн автобус байхгүй

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржтой нийтийн тээврийн үйлчилгээ болон хүртээмжийн талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Б.Ууганбат: 1800-1200 тусгай дугаар иргэдээс 24 цагаар дуудлага хүлээн авч, мэдээлэл өгч ажиллаж байна

Б.Ууганбат: 1800-1200 тусгай дугаар иргэдээс 24 цагаар дуудлага хүлээн авч, мэдээлэл өгч ажиллаж байна

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдийн дуудлагыг 24 цагийн турш хүлээн авч, тулгамдсан асуудлыг холбогдох төрийн байгууллагад уламжилж, шийдвэрлүүлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй
Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакцин худалдаж авахаар болжээ

Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакцин худалдаж авахаар болжээ

Манай улс ОХУ-аас нэг сая тун Спутник-V вакцин худалдан авахаар болжээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өөрийн хаарцахим хуудаснаа“ОХУ-аас худалдан авахаар хэлэлцээний түвшинд яригдаж байгаа нэг сая тун Спутник-V вакциныг манай улс авахаар боллоо. ОХУ маш их захиалгатай байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын албан захидал, Монгол Улсын Засгийн газрын уйгагүй хэлэлцээний үр дүн ийнхүү гарч байна. Асуудлыг нааштай шийдвэрлэж буй ОХУ-д талархал илэрхийлье. Цаашид шийдлээ хүлээсэн олон хэлэлцээр хийгдэж байна. Нийт хүн амаа дархлаажуулсан дэлхийн эхний орнуудын нэг болох Засгийн газрын зорилт алхам алхмаар биеллээ олж байна” гэж бичжээ.

Дэлгэрэнгүй
Г.Баасан: Манай нөхрийн шинжилгээний хариу эерэг гарч тусгаарлагдсан

Г.Баасан: Манай нөхрийн шинжилгээний хариу эерэг гарч тусгаарлагдсан

АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан болон түүний нөхрөөс коронавирусийн халдвар илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд түгээд байгаа билээ. Энэ талаар АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасангаас тодрууллаа.

Дэлгэрэнгүй
COVID-19: 285 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧ, БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 5895 БОЛОВ

COVID-19: 285 ХҮНЭЭС ХАЛДВАР ИЛЭРЧ, БАТЛАГДСАН ТОХИОЛДОЛ 5895 БОЛОВ

Сүүлийн 24 цагт 16 лабораторид 13456 сорьцод шинжилгээ хийхэд нийт 285 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Шинэ халдвар нь бүгд дотоодоос бүртгэгдсэн. Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 5895 боллоо.

Дэлгэрэнгүй