Улирлын томуугийн эсрэг вакцинаар жирэмсэн эх, 2-11 насны хүүхдүүдийг дархлаажуулах аян өнөөдрөөс эхэлж байна.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотод байрлалтай их, дээд сургуулиудын танхимын хичээл өнөөдрөөс эхэлж байна. Нийслэл хотод жил бүр 70-80 мянган оюутан сурагчид хөдөө орон нутгаас ирж, МСҮТ, их, дээд сургуульд суралцдаг.
ДэлгэрэнгүйКоронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор есдүгээр сарын 13 буюу өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэдийг нэмэлт гурав дахь тунгаар вакцинжуулахаар боллоо.
ДэлгэрэнгүйНЗДТГ болон Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас санаачлан зохион байгуулж буй “Өнтэй өвөлжье” өдөрлөг Сүхбаатарын талбайд өнөөдөр эхэллээ.
ДэлгэрэнгүйУлсын онцгой комисс хуралдаж, “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл сонслоо. УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Цар тахалтай зэрэгцэн амьдрах шаардлага дэлхийн улс орнуудад бий болж байна. Хөл хорио гарц биш. Төрөөс нийт иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулсан. Ийм үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь маш чухал. Гэтэл хариуцлагын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ зөрчих тохиолдол цөөнгүй байна” гээд холбогдох байгууллагууд ажилдаа хариуцлагатай хандаж, МХЕГ-т ажлаа сайжруулахыг даалгалаа. Нийслэлийн эрүүл мэндийн газраас их, дээд сургуулиудын онолын хичээлийг цахимд шилжүүлж, дадлагын хичээлийг танхимаар оруулах, оройн цагаар хийх уулзалтад хүний тоо заах санал гаргалаа. Өрхийн эрүүл мэндийн төв утсаа авахгүй байна гэх иргэдийн гомдол их байна. Халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед иргэдэд эмнэлгийн зөвлөмж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх шаардлагатай. Тиймээс өрхийн эмнэлгүүдийн холбогдох утасны тоог нэмж, Call center-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн автомашины асуудлыг шийдэж өгөхийг Улсын онцгой комиссын гишүүдээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүслээ. Харин УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Урт хугацааны хөл хорио “Ковид-19” халдвараас дутуугүй хор хохиролтой. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед гэр бүлийн хүрээнд хурим найр, баяр ёслол тэмдэглэхгүй байх шаардлагатай байна. Мөн шөнийн цагаар олон нийтийн газар амны хаалтгүй байх тохиолдол түгээмэл байна. Тодорхой хугацаанд цагийн хязгаарлалт тогтоож байж хөл хорионоос сэргийлж чадна. Үүнийг аж ахуйн нэгжүүдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Эмнэлгүүдийн ачаалал бодит байдлаас нэмэгдсэн. Шат шатандаа анхаарах хэрэгтэй байна” гэсэн юм. Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан халдвар хамгааллын дэглэмээ зөрчсөн аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, халдвар авсан иргэдийн эмчилгээг сайжруулахыг үүрэг болголоо. Мөн резидент эмч, сайн дурын ажилтнууд, цагдаа, Онцгой байдлын алба хаагчдын цалин урамшууллыг олгох, цар тахлаар өвчилсөн хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах, эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл, хяналтад онцгой анхаарах, хувийн хэвшлийн эмч нарыг цар тахлын үед дайчлан ажиллуулах талаар судлахыг даалгалаа.
ДэлгэрэнгүйУОК-ын Нэгдсэн шуурхай штабын дарга, Бригадын генерал Б.Ууганбаяр Нийслэл, дүүргийн шуурхай штабын алба хаагчидтай уулзаж цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.
ДэлгэрэнгүйУлс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Мөн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлсэн юм. 1996 оноос энэ өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэж, хэлмэгдсэн олон мянган хүний дурсгалыг хүндэтгэх болсон. Нийт 37 мянга орчим хүнийг хэлмэгдүүлж, өрх бүрийн амьдралд гуниг зовлон дагуулсан энэ гашуун түүх нь Монгол Улс тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө ямагт дээдлэн хамгаалах үүрдийн сургамж болсон юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн хүрээнд 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг өнгөрсөн хугацаанд төрөөс олгоод байна. Мөн хилс хэрэгт шийтгэгдсэн 31 604 хүнд холбогдох 10226 хэргийг цагаатгажээ.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Ханнес Такачийг хүлээн авч уулзав.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас “Хот өвөлд бэлэн” нэгдсэн арга хэмжээг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйУлсынхаа сан хөмрөгийг арвижуулах ариун үйлсэд хүчин зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн нийслэл, дүүргийн татварын албаны ахмадууд, тэдний залгамж халаа болсон үе үеийн төлөөлөл, эдүгээ ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагч та бүхэндээ “ШИНЭ ҮЕИЙН ТАТВАРЫН АЛБАНЫ 30 ЖИЛ”-ийн ойн мэнд дэвшүүлье.
ДэлгэрэнгүйУИХ-аас баталсан хуулийн дагуу манай улсад Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэл үзүүлдэг болсон.
ДэлгэрэнгүйНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд "Ковид 19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Засгийн газар “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хууль"-ийн төслийг боловсруулж байна.
ДэлгэрэнгүйШадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллалаа.
ДэлгэрэнгүйЦахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх үндэсний хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар нийслэлийн Газрын алба, Ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой мэдээллийг холбогдох албаныхан Үндэсний хорооны гишүүдэд танилцууллаа. Тус хороог Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хоёр жилийн дотор авлигын индексийг хоёр оронтой тоо руу оруулах зорилт тавин ажиллаж байна. Нийслэлийн дүүргүүдийн газрын албаны үйл ажиллагааны хүнд суртал, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулахтай холбоотой гомдол, санал хамгийн их ирж байгаа. Тиймээс энэ удаагийн хурлаар дээрх асуудлуудтай холбоотой танилцуулгыг сонсож, санал хүсэлт авна” гэлээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ендон танилцуулга хийв. Тэрбээр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах журмыг шинэчилнэ. Энэ журмыг 2018 онд баталсан ч өнөөдрийг хүртэл аж ахуйн нэгжүүдээс гомдол, санал их ирж байгаа. Нийтэд ил тод, нээлттэй, тэгш өрсөлдөх боломжийг хангасан, түргэн шуурхай, цахим болгохоор ажиллаж байна. Үүний тулд аж ахуйн нэгжүүдийг оролцуулсан хэлэлцүүлэг удаа дараа зохион байгуулсан. Сонгон шалгаруулалт зарлах талбайг жилд нэг удаа нээлттэй зарлана. Энэ нь олон аж ахуйн нэгжид боломж олгох юм” гэлээ. Харин газрын албатай холбоотой шинэчлэлийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албаны төлөөлөл танилцуулахдаа “Тухайн иргэн эзэмшиж байгаа газрынхаа эрхийг шилжүүлэх гэж байгаа бол цахимаар хүсэлтээ Газрын албанд илгээх боломжтой. Өмнө нь Газрын алба хүнээс хэт хамааралтай байсан бол одоо төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх ажил эхэлсэн. Газрын дуудлага худалдааг цахимаар явуулдаг болсон” хэмээв. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар Газрын тухай багц хуулийг яаралтай батлах хэрэгтэйг хэлж байлаа. Хурлын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон хууль, журам батлахад хугацаа алдана. Хэрэгжилтийг түргэвчлэхийн тулд Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үеийн шинэ сэргэлтийн хуульд газрын харилцаа, ашигт малтмалын лицензийг сонгон шалгаруулахтай холбоотой заалтуудыг оруулан боловсруулж, газрын мэдээллийг ил тод болгох хэрэгтэйг үүрэг болголоо. Мөн янз бүрийн код өгч төөрөгдүүлэх хэрэггүй. Төрийн байгууллагуудын мэдээллийн нэгдсэн системийг бий болгож, өөрсдийн чиг үүргийн дагуу иргэдэд хүндрэл, чирэгдэл үүсгэлгүйгээр хариуцлагатай ажиллах ёстойг Ерөнхий сайд Үндэсний хорооны бүрэлдэхүүнд даалгалаа.
Дэлгэрэнгүй
















