Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд дүүргийн эмнэлгүүд болон ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн цар тахлын үеийн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт, нөөцийн бэлэн байдалд Эмийн хяналт зохицуулалт хариуцсан Ажлын хэсэг хяналт шалгалт хийснээ танилцууллаа. Ковид-19-ийн халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд ремдесивир, умифеновир зэрэг вирусын эсрэг эмийн нөөц эмнэлгүүдэд цөөн тооны үлдэгдэлтэй байгаа нь өвчтөний ар гэрээс эм тариа авчруулах үндэс болдог тул нэн түрүүнд шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй байгааг Ажлын хэсгийнхэн хэлж байна. Мөн маш хүнд, хүнд ангиллын өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгүүд төрөөс тогтоосон эмчилгээний төсвөөс хэд дахин илүү зардлаар эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа нь бодит зардлын зөрүүг үүсгэх болсон тул нэгдсэн стандарт бий болгож олон улсын эмчилгээний удирдамжийн дагуу үйл ажиллагааг мөрдүүлж хэвшүүлэх нь чухал байгаа аж. Улмаар эмчилгээний нэгдсэн удирдамжийн дагуу эмчилгээ, үйлчилгээ нь хийгдэж байгаа, эсэхэд өвчтөн болон тэдгээрийн ар гэрийнхэн хяналт тавих боломжийг бүрдүүлж, иргэдээс гомдол, мэдээлэл авах тусгай дугаар ажиллуулах хэрэгтэй байгааг дуулгав. Ажлын хэсгийн мэдээллийг сонссоны дараа Шадар сайд “Ковидын халдвар манай эрүүл мэндийн салбарт тулгамдсан олон асуудлыг ил болгож өглөө. Тогтолцоогоороо гажуудсаны нэг илрэл нь өнөөг хүртэл бид эмчилгээ үйлчилгээний стандарт, нэгдсэн удирдамж гэдэг зүйлийг хэвшүүлээгүй явж ирсэн явдал. Энэ нэгдсэн удирдамж, стандарт байхгүй учраас эмч эмнэлгийн ажилтнууд хувийн үзэмж, хандлагаараа өвчтөнүүдэд хандаж, дур дурын эм, тариагаа бичиж өгдөг. Тиймээс одоо бид Ковидын үеийн эмчилгээний нэгдсэн удирдамжаа яаралтай батлуулж, хэрэгжилтэд нь хяналт тавих ёстой. Үүнд иргэдийн оролцоог хангахын тулд Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төвийн 1111 дугаарын утсаар эмнэлгүүдийн эм, эмийн хэрэгслийн хангамж болоод эмчилгээ үйлчилгээтэй холбоотой гомдол саналыг хүлээн авах шугам нээж ажиллуулна” хэмээн онцолж хэллээ. Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагааг жигдрүүлж, хараат бусаар ажлаа явуулах боломжийг бүрдүүлснээр эмийн дээд үнийн хязгаарыг тогтоох асуудал цэгцэрч, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг нэгдсэн байдлаар зохион байгуулах, өндөр үнэтэй, олдоц ховор эмийн нөөцийг тасалдуулахгүй бүрдүүлэх боломж нээгдэх учраас энэ тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. Наймдугаар сарын 1-нээс хойш эмнэлгүүдийг өвчтөний ар гэрээс эм, тариа авахуулахгүй байх үүргийг Шадар сайд С.Амарсайхан өгсөн билээ. Энэ хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг гаднаас авдаг эм, тарианы судалгааг төв, алба, тасгуудаас гаргуулж байгаа бол ХӨСҮТ-ийн тухайд Эмзүйн албанд гаднаас их авахуулдаг эм, тарианы сарын хэрэгцээний судалгааг хийлгэхийн зэрэгцээ эмчилгээнд хамгийн их хэрэглэгддэг эм, тариаг тасалдалгүй нийлүүлэх боломж нөөц хэр байгааг эм ханган нийлүүлэх байгууллагуудаас судалж эхэлжээ.
ДэлгэрэнгүйБайгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан албан томилолтоор Орхон аймагт ажиллах хүрээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан нартай тухайн орон нутагт тулгамдаж буй байгаль орчны асуудлыг хэлэлцэж, бүтээн байгуулалт нь зогссон байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдын орон сууцны барилгын ажлын явцтай танилцав.
ДэлгэрэнгүйХан-Уул дүүргийн зургадугаар хороо буюу Яармагийн дэнжид үүссэн газрын маргаантай асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Сүхбаатар болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга тэргүүтэй албаныхан газар дээр нь ажиллалаа.
ДэлгэрэнгүйНЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, Нийслэлийн Соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Батчимэг тэргүүтэй холбогдох албаныхан Улаанбаатар хотын музейд ажиллалаа.
ДэлгэрэнгүйЗамын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх, Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун, Хилийн 0108 дугаар ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу, Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар, ГИХГ-ын Дорноговь дахь газрын дарга Д.Эрдэнэбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ДэлгэрэнгүйГазрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хэрэгжилтэд хяналт тавих Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
ДэлгэрэнгүйЭрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн яам танилцуулаа. Тус төлөвлөгөөний нийт гүйцэтгэл 33.3 хувь, 2021 оны гүйцэтгэл 54.2 хувь байна
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газар 2021 оны наймдугаар сарын 04-нд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ДэлгэрэнгүйХурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хяналт шалгалт, “Ковид-19” халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэв.
ДэлгэрэнгүйМонгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ /2021.07.30/ Замын-Үүд суманд байрлах “Замын-Үүд” чөлөөт бүсэд ажиллалаа.
ДэлгэрэнгүйШатахууны үнийн асуудлаар өнөөдөр Төрийн ордонд уулзалт болж Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дарга Х.Хэрлэн нарын албаны хүмүүс мөн Петровис, Петрожамп, Тодпетролиум, МТ, Шунхлай зэрэг нефть импортлогч компанийн удирдлага оролцож, хэвлэл мэдээллийнхэн сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Дэлгэрэнгүй#Хөвсгөл аймаг нь Монгол орны гадаргын усны нөөцийн 53 хувийг, үүнээс Хөвсгөл нуур дангаараа 96,6 хувийг бүрдүүлдэг. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын эрсдэлийн судалгаа хийж, нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажлыг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулахаар тусгасан.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шугамаар АНУ-аас Монгол Улсад ирсэн “Team Rubicon” байгууллагын багтай уулзлаа.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар найман чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 89.8 хувьтай байна.
Дэлгэрэнгүй
















