card
Д.Сумъяабазар: Шархадны орчимд эрүүл, аюулгүй, эко хороолол бий болох нөхцөл бүрдэнэ

Д.Сумъяабазар: Шархадны орчимд эрүүл, аюулгүй, эко хороолол бий болох нөхцөл бүрдэнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн Шархад дэд төвийн ажлын явцтай танилцлаа.

Дэлгэрэнгүй
Э.Бат-Амгалан: Нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотоо төрийн бодлогоор дэмжих гэж Түр хороо байгуулсан

Э.Бат-Амгалан: Нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотоо төрийн бодлогоор дэмжих гэж Түр хороо байгуулсан

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нарын нийслэлээс сонгогдсон 23 гишүүн нэгдэж,  нам үл харгалзан, хотын хөгжлийн төлөө хүчээ нэгтгэн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог өнгөрсөн баасан гарагт буюу тавдугаар сарын 28-нд байгуулсан. Тус Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай ярилцлаа.

Дэлгэрэнгүй
Гадаадад байгаа 7394 сонгогчийн 44.6 хувь нь саналаа өгөөд байна

Гадаадад байгаа 7394 сонгогчийн 44.6 хувь нь саналаа өгөөд байна

Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын дэргэд гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагааг зохион байгуулах чир үүрэг бүхий 44 Салбар комиссоос сонгогчдын санал санал авах ажиллагаа өнөөдөр буюу 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагт эхэлж,  хэвийн үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй
Баянзүрх дүүрэгт 300 ортой жишиг эмнэлэг барина

Баянзүрх дүүрэгт 300 ортой жишиг эмнэлэг барина

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт барих 300 ортой жишиг эмнэлгийн газартай танилцлаа.

Дэлгэрэнгүй
ХХБ-ИЙГ ЗАЛИЛСАН ЗАЛУУСЫН НЭГ ӨМНӨ НЬ ХААН БАНКИЙГ ЛУЙВАРДЖЭЭ

ХХБ-ИЙГ ЗАЛИЛСАН ЗАЛУУСЫН НЭГ ӨМНӨ НЬ ХААН БАНКИЙГ ЛУЙВАРДЖЭЭ

Сүхбаатар дүүргийн нутаг, “Шангри-Ла” төвд байрладаг Худалдаа хөгжлийн банкнаас энэ сарын 25-ны 15.00 цагийн үед хуурамч бичиг баримт ашиглан хоёр сая ам.доллар залилсан хэрэгт холбогдуулж, эрэн сурвалжилж буй дөрвөн хүний гурвыг нь цагдаагийнхан бямба гарагт саатуулжээ

Дэлгэрэнгүй
Гэр хорооллын дахин төлөвлөлт Баянзүрх дүүрэгт сайн хэрэгжиж байна

Гэр хорооллын дахин төлөвлөлт Баянзүрх дүүрэгт сайн хэрэгжиж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдтэй танилцлаа.

Дэлгэрэнгүй
ЭМЯ: Шинжилгээ өгсөн 6 хүн тутмын 1 халдвартай байна

ЭМЯ: Шинжилгээ өгсөн 6 хүн тутмын 1 халдвартай байна

Эрүүл мэндийн яам өнөөдөр (2021.05.31) Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ Б.УУГАНБАЯР: -Дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж байгаа учраас нийт иргэдийг дархлаажуулалтдаа заавал хамрагдахыг хүсч байна. Өвчлөл өндөр байгаа энэ үед хүн бүр халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар баримтлана уу. Ирэх сарын 15-н гэхэд Монгол Улсын ихэнх иргэд вакцинд бүрэн хамрагдсан байхаар тооцоолон ажиллаж байгаа. Вакцинжуулалттай холбоотой ташаа мэдээллийг түгээж, буруу ойлголт өгөхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна. Сүүлийн 24 цагт 6026 хүнд шинжилгээ хийхэд 927 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдол 558439 болж нэмэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн нас баржээ. Шинээр батлагдсан тохиолдлуудаас Улаанбаатарт 829, орон нутагт 98 тохиолдол илэрсэн байна.

Дэлгэрэнгүй
Сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэхэд Ерөнхий сайд дэмжлэг үзүүлнэ

Сургууль, цэцэрлэгийн газрын асуудлыг шийдэхэд Ерөнхий сайд дэмжлэг үзүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа

Дэлгэрэнгүй
Төрийн дээд одон, медаль гардууллаа

Төрийн дээд одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргасан

Дэлгэрэнгүй
Д.Сумъяабазар: Улаанбаатар хот эрх зүйн бие даасан чадамжтай болбол тулгамдсан асуудлаа шийдэж чадна

Д.Сумъяабазар: Улаанбаатар хот эрх зүйн бие даасан чадамжтай болбол тулгамдсан асуудлаа шийдэж чадна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа. Энэ хүрээнд нийслэл, дүүргийн татварын албаны ажилтан, албан хаагчидтай уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын түүхэн шийдвэр гарсныг танилцуулаад, ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийнэ гэдгээ онцолсон. Үүнд үндэсний компаниудыг давуу байдалтай оролцуулна гэв. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа аж. Сүүлийн 30 жил хуримтлагдсан хотын асуудлыг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг Хотын дарга энэ үеэр танилцуулсан. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм. Улаанбаатар хот бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал тулгамдсан асуудлаа шийдэж чадна гэдгийг Хотын дарга онцолж байлаа. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдаж буй. Тиймээс УИХ, Засгийн газрын хэмжээнд томоохон дэмжлэг авч байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төр, захиргааны байгууллагын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа. Ялангуяа хөрөнгө, санхүүгийн асуудалд татварын албаныхны үүрэг оролцоо их гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ, цаашид урамшууллын системийг хэрэгжүүлнэ. Мөн хууль, эрх зүйн чадамжтай болж, санхүүгийн хувьд биеэ даавал нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Түүнчлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсаны дараа засаглалын хувьд бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа” хэмээн ярив. Тэрбээр мөн нийслэлийн орлогыг бүрдүүлж байгаа татварын албаныханд талархсанаа илэрхийлээд, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед бизнес эрхлэгч нарт дарамт учруулах бус, бүх талаас нь дэмжиж ажиллах хэрэгтэй гэлээ. Үүний дараа Нийслэлийн Татварын газрын дарга Б.Цогтнаран байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулж, татварын нэгдсэн системийг бий болгосон нь томоохон дэвшилтэт ажил болсон талаар онцоллоо. Мөн татвар хураалтын үйлчилгээг цахимжуулсан байна. Энэ жилийн хувьд татварын боловсролыг дэмжих жил болгон зарлаж, үүний хүрээнд сургалт, сурталчилгааны нэлээдгүй ажлыг зохион байгуулжээ. Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, татварын албаны ажилтнуудын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулж өгөхийг хүсэж байсан юм. Хан-Уул дүүргийн Татварын албаны хувьд өөрийн гэсэн байргүй учраас ажиллахад хүндрэлтэй байдаг гэж байлаа. Тиймээс Хотын дарга ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлээд, энэ талаарх тооцоо, судалгааг танилцуулах үүргийг Нийслэлийн Татварын газрын даргад үүрэг болгов. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй
ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРОНДОО ИРЖ ВАКЦИНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ

ГАДААДАД БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРОНДОО ИРЖ ВАКЦИНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЭВ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хилийн чанад дахь монголчуудтай 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цахим уулзалт хийв. Уулзалтыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж, иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал, Иргэдэд туслах сангийн үйл ажиллагаа, “Дэлхийн монголчууд-II” зорилтот хөтөлбөрийн талаар танилцуулга хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа”-г иргэдэд танилцуулж, “Ковид19” цар тахлыг богино хугацаанд даван туулах, хилийн чанадад гацсан иргэдээ эх оронд нь авчрах, цахим шилжилт, Е-Mongolia зэрэг асуудлаар тодорхой мэдээлэл өгөв. Иргэд вакцин татан авах ажлыг амжилттай зохион байгуулж, иргэдээ хос тунд хамруулж, дархлаажуулалтыг эрчимтэй хийж байгаад талархлаа илэрхийллээ. Мөн ирэх сарын 1-нээс хил нээхэд эх орондоо ирж дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй байгаагаа зарим хүн хэллээ. БНСУ-д амьдарч буй монголчууд эх орондоо орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж байгаа эсэхийг тодруулж байлаа. Мөн “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүн Н.Номун-Эрдэнэ, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” ТББ-ын тэргүүн А.Хосхүү, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нар Монголчуудын холбоодын олон талт хамтын ажиллагаа, “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд холбоодын оруулсан хувь нэмэр, цаашдын хамтын ажиллагааны талаар тодорхой саналуудыг Засгийн газрын тэргүүнд тавив. Иргэдтэй хийх ийм уулзалтыг тогтмолжуулах, ингэхдээ ерөнхий сэдвээр биш эрүүл мэнд, боловсрол, хэл соёл, аялал жуулчлал гэхчлэн сэдэвчилсэн уулзалт хийж, салбарын сайд, холбогдох албаны хүмүүсийг оролцуулж зарим асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллаж болно гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн уулзалтын үеэр гарсан саналыг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Гадаад харилцааны сайдад үүрэг болголоо. Уулзалтад 32 орноос 150 гаруй иргэн оролцлоо. Энэ үеэр Чингис хааны музей байгуулахад хилийн чанадаас хуулбарлан авсан зарим үзмэрүүд, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тохиолдуулан гаргасан түүхийн баримт, гэрэл зургийн цомхон үзэсгэлэнг Гадаад харилцааны яамнаас дэлгэн үзүүлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй
Д.Сумъяабазар: Бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана

Д.Сумъяабазар: Бизнес эрхлэгчдээ дэмжиж ажиллана

УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Тус уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар урилгаар оролцсон юм.

Дэлгэрэнгүй
Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усны 25 хувийг дахин ашиглана

Шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор бохир усны 25 хувийг дахин ашиглана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт барьж буй Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлын явцтай танилцлаа.

Дэлгэрэнгүй
ОРЛОГОД НИЙЦСЭН НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦУУД 2021 ОНЫ 9 ДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРНО

ОРЛОГОД НИЙЦСЭН НОГООН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ОРОН СУУЦУУД 2021 ОНЫ 9 ДҮГЭЭР САРД АШИГЛАЛТАД ОРНО

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар Сонгинохайрхан дүүрэгт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явцтай очиж танилцан, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй
Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ

Д.Сумъяабазар: Улаанбаатар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ.

Дэлгэрэнгүй