Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа.
ДэлгэрэнгүйАгаарын тухай хуулийн 15.1.-т “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална” гэж заасан.
ДэлгэрэнгүйШадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хан-Уул дүүргийн VII хорооны 73 дугаар цэцэрлэгт байрлах дархлаажуулалтын цэгт өнөөдөр ажиллалаа
ДэлгэрэнгүйНийслэлийн Онцгой байдлын газарт он гарснаас хойш голын усны ослын нийт 11 дуудлага ирсэн.
ДэлгэрэнгүйЖил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбогдуулж Имартынхан мод тарьдаг уламжлал тогтоод 3 жил болжээ. Энэ удаад ажилчдынхаа хүүхдийн тоогоор 2000 гаруй мод суулгасан бол “Өрх бүр нэг мод” аяны хүрээнд БЗД-ийн 21-р хорооны 60 өрхийн хашаанд Шинэст 1ш, Чацаргана эр 1ш, эм 2ш, Улаалзгана 1ш, Тэхийн шээг 1ш нийт 6 багц 360 ширхэг мод амжилттай суулгалаа. Имартынхан мод тарих нарийн ажлыг судалгаанд үндэслэж, мэргэжлийн хүмүүстэй хамтран сургалт зохион байгуулж, зааварчилгаа гарын авлагыг ч мөн өрх бүрт бэлтгэж өгсөн байна. Мод ургуулах хамгийн гол хэсэг нь арчилгаа байдаг бөгөөд ургах хүртэл нь өрхүүдтэйгээ эргэх холбоотой ажиллахаар төлөвлөжээ. Өмнө нь Имарт Улаанбаатар хот, Өмнөговь аймгуудад нийтдээ 15,000 ширхэг мод тарьсан байна. Эх Дэлхийдээ бид энх тунх, урт удаан амьдарсныхаа төлөө төлж болох хамгийн том төлбөр нь мод тарих юм.
ДэлгэрэнгүйУлаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас автобусны буудлуудын угаалга, ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын автобусны 326 буудлыг “Шинэ ариусгал”, “УБ ариутгал”, “ГАДС”, “Гантуяа”, “Санхими”, “Ариун сан нар” ХХК хариуцаж, хөөстэй угаалга, ариутгал хийж байна. Энэ талаар сурвалжлахаар бид Хан-Уул дүүргийн 19-ийн автобусны буудалд очиход “Шинэ ариусгал” компанийн ажилчид хөөстэй угаалга хийж байсан юм. Тус компани нь Хан-Уул дүүргийн автобусны буудлуудыг хариуцаж байгаа бөгөөд тав дахь удаагаа угаалга, ариутгалаа хийж байна гэлээ. “Шинэ ариусгал” компанийн ажилтан “Иргэд бидний ажилд их хүндэтгэлтэй хандаж байгаа. Автобусны буудал угааж байхад “Баярлалаа” гэж их хэлдэг. Манай компани “Тамхины ишээ битгий хаяач ээ” гэсэн уриалга гаргаад, бүх автомашин дээрээ наасан. Тамхины иш цэвэрлэхэд их хэцүү. Тиймээс иргэд тамхины ишээ хогийн саванд хаяж хэвшээрэй. Цэвэрхэн хотыг бий болгоход иргэн таны оролцоо чухал шүү” гэлээ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн нийслэлийн төв зам дагуу болон алслагдсан гэр хорооллын автобусны буудлуудыг 4-5 удаагийн давтамжаар угааж байна. Хөөстэй угаалга хийгээд дээрээс нь халдваргүйтгэлийн бодисоор халдваргүйжүүлж байгаа. Автобусны буудлуудыг олон удаагийн давтамжаар угааж байгаа нь үр дүнтэй байна. Учир нь иргэд ил задгай нус, шүлс, хог хаяхаа больж байгаа. Иргэд ам сайтай байна. Цаашид бид энэ ажлыг жил бүр зохион байгуулна. Зөвхөн автобусны буудал гэхгүй хүн олноор зорчдог томоохон талбай, нүхэн гарцуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сард угаасан. Цаашид ч тогтмол угааж, ариутгана” гэлээ. Мөн “Гэр хорооллын 200 гаруй автобусны буудлын угаалга, ариутгалыг бүрэн хийж байгаа” гэв. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ДэлгэрэнгүйБОАЖЯ-наас “Уур амьсгалын долоо хоногийг” “Уур амьсгал өөрчлөгдөж байна, харин бид?” уриатай мэдээллийн 7 хоногийг 05 дугаар сарын 17-ноос эхлэн орон даяар цахимаар зохион байгуулж эхэлээд байна.
ДэлгэрэнгүйЗахиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр (2021.05.17) 09.00 цагт Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
ДэлгэрэнгүйНийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт тавдугаар сарын 14-16-ны хооронд иргэдээс нийт 741 ирлээ.
ДэлгэрэнгүйНийслэлийн Засаг даргын захирамжаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан.
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн яамнаас цар тахлын талаарх өнөөдөр (2021.05.17)-ийн ээлжит мэдээллээ хийж байна.
Дэлгэрэнгүй“Нарантуул”, “Хархорин”, “Сандэй”, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төвийг тавдугаар сарын 22-нд нээнэ
ДэлгэрэнгүйБүх нийтээр мод тарих өдрийг 2010 оноос хойш тэмдэглэж, энэ хүрээнд жил бүр мод тарих аян өрнүүлж байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн 100 хорооны 5000 өрхөд 14 төрлийн 25 мянган тарьц, суулгац өгч, тарих ажил үргэлжилж байна.
ДэлгэрэнгүйӨнөөдөр хаврын бүх нийтээр мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт боллоо. Тус аяны хүрээнд нийслэлийн 6 дүүргийн 100 хороонд 25000 хашаанд мод суулгах бэлтгэл ажлыг хангасан бөгөөд хамгийн олон гэр хорооллын өрхтэй Сонгинохайрхан дүүргээс аяныг эхлүүллээ. Аяны нээлтийн ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо. Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг 22 дахь удаагаа зохион байгуулж байгаа. Жил бүр мод тарьдаг ч арчилгаа, усалгаа, ургалтыг анхаарах нь нэн чухал гэдгийг салбарын сайд онцолсон юм. Иймээс энэ жил 14 төрлийн модны 25000 суулгацыг айл өрхөд хүлээлгэн өгөхдээ давхар гэрчилгээ олгож хянахаар болжээ. “Өрх бүр хашаандаа мод тарья” аян 5 дугаар сарын 15-аас 22-ны өдрүүдэд үргэлжилнэ. Дүүрэг бүрийн сонгогдсон байршлын айл өрхүүдэд суулгац болон шаардлагатай шороо, элс, бордоо зэргийг хүргэх, зааварчилгаа өгөх ажлыг нийслэлийн засаг даргын тамгын газраас зохион байгуулж байна. Мод тарих айл өрхийг сонгохдоо тухайн хорооны нутаг дэвсгэрийн дахин төлөвлөлтийн хугацаа байршил зэргээс харгалзаж үзжээ. Өнгөрсөн хугацаанд бүх нийтээр мод тарих өдрөөр 13.7 сая гаруй мод тарьсан. Гэвч тарьсан мод бүр ургадаггүй туршлага бий. Иймд арчилгаа, усалгаа, хамгаалалтыг сайжруулан, амьдралтын хувийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учир тарьсан мод нь эзэнтэй байх үүднээс энэ жил өрх бүрийн хашаанд тарих нь чухал гэж үзсэн байна. Өрх бүр хашаандаа мод тарьсанаар агаар цэвэршүүлэх, орчны бохирдол, дуу чимээг бууруулах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг давуу талуудыг бий болгож эрүүл, ая тухтай амьдрах орчин бүрдэх юм.
ДэлгэрэнгүйХан-Уул дүүргийн ЗДТГ нь “Гүүднэйборс” олон улсын байгууллагатай 2013 оноос хойш боловсрол, ундны ус, эрүүл мэнд, орлого нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан, ажиллаж байна.
Дэлгэрэнгүй
















